2008 Бээжингийн Параолимпийн наадмын нээлтийн ёслол 9-р сарын 6-ны орой өвтэгш ихээр боллоо. Нээлтийн ёслол дээр өнгийн пуужингууд солонгорон дэлгэрч, дэнгийн гэрлүүд цацран гялбаж, чихэнд чимэг болсон уянгат хөгжмийн яруухан аяс дуурсч, хүмүүст "Хоёр Олимп-ижил амжилт" сэтгэгдэл төрүүлнэ. Үүний зэрэгцээ нээлтийн ёслол дээр хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн тансаг сайхан тоглолт, нээлтийн ёслолын хайр халамжийн уур амьсгал нь "Ялан давах, эв нийцтэй, хамтаар эдлэх " Параолимпийн үзэл ухаагдахууныг тодруулжээ. Манай радиогийн сурвалжлагч 7-ны өдөр нээлтэд оролцсон улс орнууд газар нутгийн төлөөлөгчдийн албан тушаалтдаас ярилцлага авсан. Тэд нээлтийн ёслолыг өндрөөр үнэлэн сайшааж байна.
Угандагийн төлөөлөгчдийн тэргүүн Кияага нээлтийн ёслолын тоглолтыг сонирхон үзээд сэтгэл догдолж, нээлтийн тоглолт хүний сэтгэлийг догдлуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн болон эрүүл хүн эрх тэгш эв найртай байх, хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдралдаа зоригтой хандаж, итгэлтэй байхыг тоглолт онцлов гэж тэмдэглэжээ. Тэрээр хэлэхдээ:
Адил бус орнууд газар нутгийн тамирчид нээлтийн ёслолд оролцож байгааг би баяртай олж харлаа. Тоглолтуудыг сайхан найруулжээ. Зонхилох тоглолт нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг зоригжуулж, итгэлийг нь нэмэгдүүлж байна. Газар хөдлөлтөөс болж зэмдэг болсон Хятадын бяцхан охины тоглолт миний сэтгэлийг догдлуулав. Эрүүл энх хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энд эв найрамдуу нэгэн цогц болж, Бээжингийн Параолимпид улс орнуудын хөгжлийн бэрхшээлтэй тамирчид тэмцээний талбайд өрсөлдөж байгаа нь дэлхий нийтийн эв найрамдалтай байгааг харуулж байна гэжээ.
Португалийн төлөөлөгчдийн тэргүүн Жорге Карвалхо нээлтийн ёслолыг өндрөөр үнэлж хэлэхдээ: Нээлтийн ёслол баялаг агуулгаар дүүрч, хүний сэтгэлийг доригуулж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Бээжингийн Параолимпийн нээлтийн ёслол түүхэнд тэмдэглэгдэн үлдэх болно. Нээлтийн ёслол хосгүй тансаг сайхан болж, хүний сэтгэлд хоногшин, ирээдүйд эрхэм нандин өв болж үлдэнэ. Бээжинд баяр хүргэе, Хятад улс, Хятадын ард түмэнд бар хүргэе гэжээ.
Энэтхэгийн төлөөлөгчдийн тэргүүн Шанкар иер сэтгэл догдлон хэлэхдээ: энэ удаагийн нээлтийн ёслол гойд сайхан болсон, хүний сэтгэлийг догдлуулж байна. Улс орнуудын хөгжлийн бэрхшээлтэй тамирчид нэгэн доор хуран цугларч, бүрэн төгөлдөр оройн үдэшлэгт хамтдаа оролцлоо. Хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчид нээлтийн ёслолоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүний намба төрхийг тоглон үзүүлэв гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Хараагүй төгөлдөр хуурч "дөрвөн улирал" хөгжмийг маш гоё хөгжимдлөө. Хүүхдүүдийн мэлхийн хамтын бүжиг гоё сайхан боллоо. Тэргэнцэрт суусан хөөрхөн охин балетийг ч сайхан тоглосон байна гэжээ.
Францын Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын холбооны ерөнхийлөгч Герард Массон хэлэхдээ:
Хайр сэтгэл, гоо сайхнаар дүүрсэн нээлтийн ёслолд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хайр халамж үзүүлж байгааг харуулсанд би маш баярлаж байна. Зохион байгуулалт сайтай болохоор аль нь илүү сонирхолтой гэж хэлэхэд хэцүү байна. Дөрвөн улирал ээлжлэн солигдож байгаа үзэгдэл нь дээд шинжлэх ухаан техник болон Хятадын урлагийн нөлөөлөх хүчнийг үзэгчдэд ойлгуулж болох юм. Хүсэн хүлээж байснаа би олж харлаа гэжээ. \Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав\
|