Америкийн орон сууцны зээлийн зах зээл тасралтгүй гаарч, орон сууцны зээлийн хөрөнгө хуримтуулагч хоёр том байгууллага- "Fannie Mae болон Freddie Mac"-ын хувьцааны үнэ цаашид унаж байгаа байдалд, Америкийн засгийн газар нь орон нутгийн цагаар 7-ны өдөр энэ хоёр байгууллагыг хүлээн авч удирдана гэж аргагүйн эрхээр мэдэгдсэн байна. Ингэж хийж байгаа нь орон сууцны зээлийн зах зээлийг тогтвортой байлгаж, мөн гарч мэдэх банк санхүүгийн хямралаас сэргийлэхийн төлөө юм гэж хэлсэн байна. Энэ бол Америкийн түүхэнд банк санхүүг аврахаар авсан хамгийн том үйл ажиллагаа болох юм. Гэвч "Fannie Mae болон Freddie Mac"-ын хувь заяа ямар болохыг дараачийн сонгуулиар гарсан засгийн газрын бүрэн эрхийн хугацааны үед сая тодрох юм.
"Fannie Mae болон Freddie Mac" бол Америкийн орон сууцны зээлийн хөрөнгө мөнгийг гол хангагч юм. Тэдний ажил төрлийн гол нь орон сууц худалдан авагчдад банкнаас олгосон барьцаат зээлийг нийлүүлэн авч, түүнээ орон сууцны барьцаат зээлийн тэмдэгт болгож, дахин олон мянган хөрөнгө оруулагчдад худалдан өгөх болно. Өнөө энэ хоёр байгууллагад байгаа юм уу баталсан барьцаат зээлийн мөнгөний нийт хэмжээ нь 5 триллион ам.доллар гаруйд хүрч, Америкийн зээлийн зах зээлийн бүх хөрөнгө мөнгөний тал хувийг эзэлж байна. Мөн Америкийн хилийн чанад дахь төв банк юм уу банк санхүүгийн байгууллагын эзэмшилд байгаа "Fannie Mae болон Freddie Mac"-ын зээлийн тэмдэгт нь 1 триллион 300 тэрбум ам.доллар байгаа юм байна. Орон сууцны б зэрэглэлийн зээлийн хямрал гарснаас хойш, энэ хоёр байгууллагын хувьцааны тэмдэгтийн үнэ бүр 90 хувиар буурсан байна. Ноднин энэ хоёр байгууллага 14 тэрбум ам.долларын хохирол үзэж, хойшдын хохирол нь ч төсөөлөхийн аргагүй байна. Ийм асар том хөрөнгийн байгууллага нурах юм бол Америкийн эдийн засагт онц их гамшиг болох төдийгүй бүх бөмбөрцгийн банк санхүүгийн зах зээлийг ноцтой гарздуулах юм. Юуний учир "Fannie Mae болон Freddie Mac"-ыг хэрхэн аврах тухай Америкийн засгийн газар хэдэн сарын турш ихээхэн анхаарч ирсэн байна. Арга мухардахгүй л байсан цагт засгийн газар дааж авах арга хэмжээ авахгүй юм гэж Сангийн Яамны сайд Хенри Паолсон хэлж байсан юм.
Америкийн засгийн газар энэ үед "Fannie Mae болон Freddie Mac"-ыг хүлээн авч удирдана гэж мэдэгдсэн нь маш их хэмжээнд зах зээлийн сэтгэл зүйг тогтоож, аврахын аргагүй хямралд орохоос зайлахын төлөө юм гэж шинжээчид үзэж байна.
Бушийн засгийн газрын гаргасан аврах төлөвлөгөөний дагуу, "Fannie Mae болон Freddie Mac" нь энэ оны зун Конгрейсын байгуулсан холбооны орон сууцны банк санхүүгийн газрын " дааж авч удирдах"-д байх бөгөөд энэ хоёр байгууллагын эрхлэлт тогтуун байдалд орох болтол засгийн газар дааж удирдах юм байна. Үүнээс гадна энэ хоёр байгууллагийн ерөнхий гүйцэтгэгч албан тушаалтдыг бүр халсан байна.
Үүний зэрэгцээ "Fannie Mae болон Freddie Mac"-д дүрмийн сан байгуулна гэж Америкийн Сангийн Яам мэдэгдсэн байна. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\
|