Хүндрэлд ороод байгаа Америкийн орон сууцны зээлийн хоёр том компани Фанние Мае болон Фреддие Мак компанийг 7-ны өдрөөс мэдэлдээ авлаа гэж Америкийн Засгийн газар мөн 7-ны өдөр мэдэгдэв.
Хүлээн авч хариуцах төслийн дагуу, Америкийн Сангийн яам нь энэ хоёр компанид хөрөнгө мөнгө оруулах бөгөөд холбогдох хувьцааг нь худалдаж авах болно. Энэ хоёр компанийн Ерөнхий гүйцэтгэгчийг огцруулж, засгийн газрын холбогдох хяналт удирдлагын байгууллага хоёр компанийн өдөр тутмын ажлыг хүлээн авах бөгөөд шинэ удирдах хүмүүс тохоон томилох юм байна.
Америкийн орон сууцны зах зээлийн хөөсөрөл замхарснаас болж, энэ хоёр компани бүх талын хямралд ороод байгаа юм. Энэ хоёр компанийн асуудал нь банк санхүүгийн зах зээлийг системийн чанартай эрэсдэлд нүүрлүүлсэн болхоор уг хоёр компанийг хүлээн авч хариуцах нь зах зээл болон татвар төлөгчдийг хамгаалах хамгийн сайн арга болоод байна гэж Америкийн Сангийн сайд Хэнри Паулсон хэллээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|