• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-09 14:51:26    
Олимпийн наадам нь Хятадын Хай эр корпурацын олон улсын түвшинд хөгжихийг ахиуллаа

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Хай эр корпурац бол Бээжингийн олимпийн наадмыг ивээн тэтгэсэн дэлхийн цорын ганц гэр ахуйн цахилгаан хэрэгслийн аж ахуйн нэгж юм. Хай эр корпурац бол гэр ахуйн цахилгаан хэрэгслийн том оврын аж ахуйн нэгж, төв байр нь Хятадын зүүн нутгийн тэгисийн хөвөөний Чиндао хотод байдаг. Энэ нь дэлхийн гэр ахуйн цахилгаан хэрэгслийн 4 том аж ахуйн нэгжийн нэг нь юм. Мөн ч Хятадын хамгийн их өрсөлдөх хүчин бүхий нэрт брендийн нэг юм. 2007 онд Хай эрийн бүх дэлхий дэх нийт орлого 16 тэрбум 200 сая ам долларт хүрсэн байна.

     2005 оны 8-р сард Хай эр корпурац нь Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хороотой албан ёсоор гэрээ байгуулж, Олимпийн түүхэн дэх гэр ахуйн цахилгаан барааны анхны ивээн тэтгэгч аж ахуйн нэгж болсон юм. Хай эр корпурац нь Олимпийн наадмыг дэлхийн хамгийн их нөлөө бүхий спортын наадмаар үзэж, энэ нь Хай эрд дэлхийд хөгжин тэлэх орон зай хангах ба дотоод гадаадад өрсөлдөх хүчнээ дээшлүүлэхэд ховор сайн тохиол гэж үзсэн байна. Хай эр нь Бээжингийн олимпийн наадамд хөргөгч, агааржуулагч, угаалтуур, зэргийн 31 төрлийн 60 мянгаад цахилгаан бараа хагаж, эдгээрийг төрийн спортын талбай—Шувууны үүр, усан шоо, Чиндаогийн олимпийн далбаат завийн бааз зэргийн олимпийн наадмын 37 ордон талбайд хэрэглэсэн байна. Хай эр корпурац нь бүх дэлхийд хандаж бренд босгож байгаа аж. Хятад оронд олимпийн наадам зохиогдсон нь Хай эр корпурацын олон улсын жишигт хөгжихөд асар их түлхэц болсон байлаа.

     1984 онд Хай эр корпурац нь ажил үйлсээ эхлүүлээд удаагүй байсан боловч дэлхийд нэртэй бред босгохоор зориг шийдсэн байв. Ингээд нэрт маркийн стратеги, олон ургалчтай болгох стратеги, олон улсын түвшинд хөгжих стратеги болон бүх дэлхийд нэрт бренд болсгох стратеги хэрэгжүүлсэн 4 үе шатыг өнгөрүүлж байгаа юм. Энэ бүхэн нь одоо үр өгөөжөө өгч эхэлсэн байна. Хай эр корпурац нь Америкт аж үйлдвэрийн хүрээлэн байгуулсан. Үүний бүтээгдэхүүн нь ч волмартыг багтаасан Америкийн эхний 10-т жагсаагдсан жижиглэнгийн худалдааны олон салбартай аж ахуйн нэгж болсон юм. Европт ай эр корпурац нь Итали, Голланд, Герман, Даниар төв болгож, ерөнхийд нь зохион төлөвлөж, нээн хөгжүүлэх төв байгууллаа. Азид Хай эр корпурац нь Японы Токио болон Өмнөд Солонгосын Сөүлд бүр судалгаа хөгжлийн төв болон борлуулалтын компани байгуулсан бөгөөд Энэтхэг болон зүүн өмнөд Азийн орнуудын тухайн нутгийн гэр ахуйн цахилгаан барааны аж ахуйн нэгжүүдийг худалдан авсан юм. Өнөө Хай эр корпурац нь дэлхийн судалгаа хөгжлийн 8 төвтэй болсон байна.