• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-09 14:55:39    
Хятад хүүхдүүдийн англи хэлний сургалт Америкийнхтай уялдан холбогдох боломжтой боллоо

CRI

     Сүүлийн хагас жилийн хугацаанд бүх дэлхийн хүүхдийн англи хэлний хичээл сургалтын салбарт хамгийн өргөн хэрэглэгдэж бий "англи хэлний сургалтын шинжлэх ухаанч арга" нь Хятад улс даяарт түргэнээр дэлгэрч, 20 гаруй хотод "Америкийн бага сургууль" эрхлэх өррнөлт гарлаа. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, өнөө, Хятад улсад оруулан ашиглаж байгаа "R•ISE англи хэлний сургалтын шинжлэх ухаанч арга" бол бүх дэлхийн хүүхдийн сургалтын тэргүүний бренд болно. "R•ISE англи хэлний сургалтын шинжлэх ухаанч арг"-ын эрдэм шинжилгээний ерөнхий хянагч Салли хэлэхдээ, "англи хэлний сургалтын шинжлэх ухаанч арга"-тай хамтаар Хятад улсад оруулан ашиглаж байгаа зүйлд бас Америкийн албанаас эрхэлсэн бага сургуулийн иж бүрэн хичээлийн төрлүүд байна. Олон улсын сургалтын тэргүүний систем болон хичээл сургалтын системийг оруулан ашиглаж, дотоодын хүүхдийн англи хэлний сургалтыг олон улсын сургалтын тэргүүний түвшинтэй холбохыг R•ISE хүсч байна гэлээ.

     Бүх дэлхийн "хамгийн их үнэтэй" хичээл сургалт Хятад улсад явагдаж байна

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, R•ISE англи хэлний Хятад улсад оруулан ашиглаж бий "англи хэлний сургалтын шинжлэх ухаанч арг"-ын систем болон Америкийн албанаас эрхэлсэн бага сургуулийн хичээл сургалтын системийг бүх дэлхийн хичээл сургалтын доторохи хамгийн их үнэтэй систем нь гэж хэлж болно. Зөвхөн хичээллэхэд хэрэглэх DS гэхэд л түүний судалгаа хөгжлийн зарлага нь 150 сая ам.долларт хүрсэн байгаа юм.

     Өнөө, дэлхийн 120 гаруй улс орон, газар нутгийн албанаас эрхэлсэн 45 мянга гаруй сургууль нь уг системийг ашиглаж байгаа бөгөөд бага сургуулийн 100 сая гаруй сурагч энэхүү системийн хүрээнд хүмүүжил хүртэж байна.

     Хятад сурагчдын англи хэлний сэтгэхүйг бүрдүүлж байна

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, "англи хэлний шинжлэх ухаанч арга" нь юуны өмнө хичээлийн танхимд хятадаар ярихыг хориглож, хүүхдүүдийг "англи-хятад хэлээр харилцан орчуулах уламжлалт сэтгэхүй"-тэй болохоос зайласхийж байгаа аж. Хүүхдүүд англи хэлний орчинд англиар хэл бичиг, матматик, шинжлэх ухааны мэдлэг зэрэг хичээлүүдийг сурдаг болохоор, хүүхдүүдэд шинжлэх ухааны мэдлэг боловсролыг системтэй эзэмшүүлэн, тэдгээр мэдлэг боловсролыг англиар хэлж илтгэх чадавхтай болгож, эцсийн дүнд англи хэлний сэтгэхүйтэй болгож хүмүүжүүлдэг байна.

     Салли танилцуулж хэлэхдээ, бид хятад хэлтэй болж, хятадаар хэл бичиг, матматик, шинжлэх ухааны мэдлэг зэрэг хичээлүүдийг сурна. Англи хэл ч адилхан—Хятадын шянганчууд, сингапурчуудтай адилаар англиар хэл бичиг, матматик, шинжлэх ухааны мэдлэг сурч, хамгийн эцэст хүүхдийн англи хэлний сэтгэхүйн системийг бүрдүүлнэ гэлээ.

     Хятад, Америкийн хүүхдүүдийн соёлын солилцооны цуврал арга хэмжээ зохионо

     R•ISE-ынхны танилцуулснаас үзвэл, хятад хүүхдийн англи хэлний сэтгэхүй болон тэдний олон улсын чиглэлтэй мэдлэгийг нь цаашид тэлэхийн тулд, R•ISE ойрын хугацаанд Хятад, Америкийн хүүхдийн соёлын солилцооны арга хэмжээнүүдийг зохион явуулах юм байна.

     Хятад, Америкийн хүүхдүүдийн соёлын солилцооны цуврал арга хэмжээний талаар Салли танилцуулж хэлэхдээ, R•ISE-ын хүүхдүүд нь Америкийн бага сургуулийн хүүхдүүдийн сурч бий агуулгатай адилхан агуулга бүхий хичээл сурна. Шилэлт сонголтоор элсэгдсэн хүүхдүүд болон хүүхдүүдийн аав ээж нь бүр Америкийн онцлогтой боловсролтой танилцаж ойлгох боломжтой юм гэлээ.