• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-09 15:57:26    
Хятад улс нь гадаадын хөрөнгө оруулагчдын Хятад улсад хөгжихөд өргөн уудам орон зай нээж өгнө

CRI

     Хятадын олон улсын хөрөнгө оруулалтын худалдааны 12-р зөвшилцэл 8-ны өдөр Хятадын дорнод нутгийн тэнгисийн эргийн Сямэн хотод ажлаа эхлсэн байна. Жилд нэг удаа ажиллуулж байдаг хөрөнгө оруулалтын худалдааны зөвшилцлийг " бүх бөмбөрцөгийн хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэх хамгийн том тавцан" гэж нэрлэж байдаг бөгөөд энэ нь Хятад улсын гадаадын хөрөнгө мөнгийг татан оруулахад чухал нэмэр хандив оруулсан юм. Энэ удаагийн зөвшилцэл нь Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгасан 30 жилийн ойд тохиож байгаа болохоор хүмүүсийн анхаарлыг улам ч татаж байна. Хятадын ерөнхий сайдын орлогч Ван Чишань зөвшилцэл дээр үг хэлж, Хятад улс гадаадад нээлттэй байлгах үндсэн төрийн бодлогоо хэлбэрэлтгүй үргэлжлэн баримтлаж, гадаад хөрөнгийг ашиглах бодлого арга хэмжээгээ байнга сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын Хятад улсад хөгжихэд нэн өргөн уудам орон зай хангаж өгнө гэж илэрхийлсэн байна.

     Хятадын олон улсын хөрөнгө оруулалтын худалдааны зөвшилцлийг Хятадын Худалдааны Яам даргалан эрхэлж байна. Өнгөрсөнд хийж байсан зөвшилцлүүдтэй зэрэгцүүлбэл, энэ оны хөрөнгө оруулалтын худалдааны зөвшилцэл нь нэн их цар хэмжээтэй, агуулга нь ч нэн баялаг бөгөөд 120 гаран улс орон газар нутгийн 10 мянга хирийн зочид, гадаадын 400 гаран байгууллага оролцохоор нэр бүртгүүлээд байна. Хөрөнгө оруулалтын худалдааны зөвшилцлийн үеэр, бүх бөмбөрцөгийн хөрөнгө оруулалтын худалдааны гол анхаарал хандуулсан асуудлаар хэдэн арав удаа чуулга уулзалт зохиож, судлан хэлэлцэх юм байна.

     Хятадын Худалдааны Яамны сайд Чэнь Дэмин хөрөнгө оруулалтын худалдааны зөвшилцлийн нээлтийн ёслол дээр, хөрөнгө оруулалтын худалдааны зөвшилцэл нь олон улсын хөрөнгийн гүйлгээг ахиулах өргөн их цуглаан болсон гэж танилцуулж хэлсэн байна. Тэрээр цааш нь хэлэхдээ,

     " Арван хэдэн жилийн турш, Хятадын засгийн газар нь үндсэн дамнан хөрөнгө оруулан худалдаа хийхийг нааштай ахиулсаар ирсэн юм. Хөрөнгө оруулалтын худалдааны зөвшилцэл нь зээлдэн оруулж, гаргах гол уриаг баримтлаж, Хятадын гадаадад нээлттэй байлгах стратегиэ биелүүлж, эдийн засгийн бүтэцдээ тохируулалт хийх болон хөгжлийн хэлбэрээ өөрчлөхийг ахиулж, мөн дэлхийн эдийн засгийн тогтуунаар нэмэгдэхийг ахиулж, олон улсад маш нөлөөтэй, оролцогч орны засгийн газар, жууч байгууллага болон аж ахуйн нэгжийн маш их сайшаалыг хүлээсэн харилцан хөрөнгө оруулахад тус дөхөм үзүүлэх тавцан болсон байна" гэжээ.

     8-ны өдөр хөрөнгө оруулалтын худалдааны зөвшилцлийн маш өндөр зиндааны чуулга уулзалт- 2008 оны олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт ажлаа эхэлсэн байна. Уг чуулга уулзалт дээр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Чишань хэлэхдээ:

     Гадаадын хөрөнгө оруулагчид дээд шинэ техникийн аж үйлдвэр, орчин үеийн хөдөө аж ахуй, эрчим хүч хэмнэх болон байгаль орчныг хамгаалах аж үйлдвэр жич орчин үеийн үйлчилгээний ажил төрөлд хөрөнгө оруулахыг Хятад улс цаашид урамшуулж, Хятадын дээд зиндааны аж үйлдвэр болон судлан хөгжүүлэх зангилаанд хөрөнгө оруулахыг урамшуулж, гадаадын хөрөнгө оруулагчдын зүүн хойдын хуучин аж үйлдвэрийн баазийг сэргээн мэндуулах, баруун хойд районыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулахыг урамшуулахын зэрэгцээ эрчим хүчний зарцуулга ихтэй мөртөө бохир бодис их гаргадаг аж үйлдвэрийг Хятад оронд шилжүүлэн оруулахыг чанга хязгаарлах болно. Гадаадын бизнесменүүд хуулийн дагуу олон төрөл хэлбэрээр төрийн өмчийн аж ахуйн нэгжийн өөрчлөлтөд оролцохыг урамшуулж, Хятад улсад хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж байгуулан эрхлэлт хийхийг Хятадын засгийн газар урамшуулна" гэжээ. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\