• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-09 17:07:58    
Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уран сайхны тоглолтыг хүн ардууд бишрэн гайхаж байна [Радио]

CRI

     4 жилийн өмнө Афины Олимпийн хаалтын ёслол дээр, Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уран сайхны хамтлаг "Мянган мотортой Арьяабал" бүжгийг тоглосноор, маш олон хүн энэ хамтлагийг мэддэг болсон юм. Мөн үүний улмаар уг хамтлаг нь Олимпийн наадамтай салшгүй холбоотой болсон байлаа. Бээжингийн пара олимпийн наадмын нээлтийн ёслолд уг хамтлаг нь маш идэвхтэй оролцож, тэд нарын тоглолтыг хүн ардууд бишрэн гайхцгаасан байна.

      Бээжингийн пара олимпийн наадмын нээлтийн ёслол дээр, Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уран сайхны хамтлагийн тоглолт нь үзэгчдийн сэтгэлийг маш их хөдөлгөсөн байлаа. Бээжингийн үзэгч Мао Юйжя гэдэг охин хэлэхдээ, сонсголгүй 109 бүжигчин Сычуаний онц их газар хөдлөлтөд эсэн мэнд гарсан бяцхан охинтой "Өнө үүрд зогсохгүй бүжгийн алхаа" гэдэг бүжгийг тоглоход хамаг биеийн цус оргилох шиг санагдсан. Үг хэлээр илтгэхэд бэрх юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      Маш гайхамшигтай. Сэтгэл их хөдөлсөн. Ялангуяа тийм олон хүн дохиогоор удирдах багшийн удирдлагыг дагаж, хөдөлгөөнөө нэг хүн шиг л нэгдэйлтэй хийж байх юм. Яг л "Мянган мотортой Арьяабал" бүжиг шиг гайхамшигтай болсон. Сүр жавхалангаар түүнээс ч илүү. Үүнээс хүний нөөц хүч гэдэг хязгааргүй юм байна гэдгийг ойлголоо гэжээ.

      Нээлтийн ёслол дээр, хараагүй дуучин Ян Хайтао Хятад Англи хэлээр "Тэнгэрийн цээл" гэсэн дууг дуулж, хараагүй төгөлдөр хуурчин Жинь Юаньхүй "Дөрвөн улирал" тоглолтод Фридерик Франкисзек Чопины "Франтайсие- аймпромпту" хөгжмийг хөгжимдсэн юм. Энэ хоёр иргэн ч Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уран сайхны хамтлагийн гишүүн юм.

      Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уран сайхны хамтлаг нь өнгөрсөн зууны 80-аад онд байгуулагдсан. Өнөө уг хамтлаг нь дэлхийн олон орноос хүрэлцэн ирсэн 150 гаран гишүүнтэй. Байнга гадаад орноор айлчлан тоглодог. 20 гаран жилд тэд нар 60 гаран улс орон газар нутагт айлчлан тоглосон. Ноднин гэхэд л 150 гаран удаа тоглолт гаргасан байлаа.

      Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уран сайхны хамтлагийн гишүүн Жинь Юаньхүй хэлэхдээ, 

      Би өөрийн бодсоноо, үг хэлээр илтгэхэд бэрх, баярлаж талархсан сэтгэлээ, өөрийн гэсэн уянга хөгжмөөр дамжуулан үзэгчиддээ, мөн намайг ойлгон тусалдаг хүмүүстээ хүргэж байгаа юм гэжээ.

      Жинь Юаньхүй төрлөх хараагүй боловч хавар зун намар өвөл 4 улирал нь түүний хөгжимд амилаж, тоглолт нь хүний сэтгэлд хүрч чаддаг юм.

      Ноднин Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уран сайхны хамтлаг нь бас сан байгуулж, хэсэг тоглолт болон соёлын бүтээгдэхүүний орлогоо туслалцаа шаардлагатай хүмүүст хандивласан байна. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав\