"Бээжинчүүд"-ийг хэлэхтэй зэрэг юуны өмнө ямар хүмүүсийг Бээжин хүн гэх бэ, зраим хүний хэлэхээр, гурав буюу дөрвөн үеэрээ ер нь Бээжинд амьдарч ирсэн хүнийг Бээжин хүн, бас зараим хүний хэлэхээр Бээжинд өрх амын данстай хүнийг Бээжин хүн гэх мэт олон янзаар хэлдэг байна.
Бээжин хүний тухай болзлыг бид түр ярихаа больё. Юуны өмнө Бээжингийн хүн амын урсгалыг ярия. Өнгөрөгч зууны хорь, гучаад оны үед археологичид Бээжингийн баруун дүүргийн Жөүкөүдяниас "Бээжин хүний" чулуужмалыг илрүүлж билээ. Энэ нь 500 мянган жилийн өмнө хүн төрөлхтөн энд аж төрж байсныг харуулж байна. Дараа нь Шя, Шан, Жөү улсаас эхэлж, Сүй улс хүртлэх хугацаанд, Бээжинд дайн дажин тасрахгүй, хүмүүс олон удаа нүүж суун, Тан улсын үед, хүрээд амар тайван болж иржээ. Тэр үеийн Бээжинг Южөү хот гэдэг байсан бөгөөд байнга оршин суудаг хүн ам нь Хятад хүн байв. Таван төр арван улсын үед, угийн баруун Ляохэ голын Китанчууд өмнөш нүүж, Южөү хотыг Наньжин хэмээн өөрчлөв. 12-р зууны үед, Алтан улс дунд нийслэлийг байгуулав. Дараа нь Юань Шызү Хубилай хаан энд Юань улсын Дайдү хотыг байгуулжээ. Чин улсын үед, манж үндэстэн Бээжинг эзлэн суув. Дараа нь бүх мужуудаас Бээжинд хүрэлцэн ирэгсэд нэн олон болов. Цөөн бус мужийн хүмүүс Бээжинд ирж байр барьж, энд урт хугацаагаар оршин суух болов.
Энэ түүхэн үйл явцаас Бээжин хот нь нүүдэлчдийн оршин суудаг хот нь байсныг олж мэдэж болно. Өөрөөр хэлбэл, эндэх оршин суугчид нь газар газрын, олон үндэстэн ястаны хүмүүс бүгд байна. Зарим хүн, үнэхээр Бээжин хүн гэж байдаг юм уу гэж асууж магадгүй. Байна гэж хэлж болно. Харин тэд нарын дээд үе нь хаанахь вэ гэж асуувал, бараг гадна газрын байж таарна. Хэбэй, Шаньдүн, Хүнаний гэх мэт. Бээжингийн гудамжинд 50 гаруй жил оршин суугчдыг сайн мэднэ, тэд нарыг бүгд Бээжин хүн гэж болно. Харин нарийн угчилж асуувал, зүүн хорооллын Хүө овогтыхон Хэбэйн И Шяниас, баруун хорооллын Жя өвгөн дээдэс нь Шаньдүнгийнх, Гудамж ны захын жижиг пүүсний эзэн нь Шаньшигаас гаралтай гэх мэт.
Гэхдээ, тэд нарын дээдэс нь аль мужийнх нь хамаагүй, Бээжинд олон үеэрээ аж төрсөн бөгөөд Бээжин хүний ноцлог, зан заншил төлөвширсөн байна. Эдгээр онцлог, зан заншил юу бэ? гэвэл дараа байдлаар илэрдэг:
Төв ихэмсэг, багтаамжтай. Бээжин хот нь мянган жилийн эртний хот болсны хувьд том том үйл явдал олон гарсан байдаг. тиймдээ ч Бээжингийн хүмүүс учир явдалд бусад газрын хүнээс хол илүү анхаарал хандуулдаг. Зарам хүн, Бээжинчүүд төрийн том үйл явдалд их анхаарал хандуулдаг, ойр хавийн аливаа зүйлийг их л анхаарч, "Таксины жолооч" олон зүйлийг танд хэлээд өгчихнө гэж хэлдэг. Энэ үг худал биш. Та хэрвээ сайн ярьдаг таксины жолоочтой тааралдвал, таны сонсох зүйл их байх болно. Бээжинчүүд гадна газрын хүн, гадаадынханд халуумсаг, гадуурхахгүй. Хүрэлцэн ирж байгаа л бол хүндэт зочин. "Хэн биднийг нийслэлчүүд" гэдэг бэ дээ. Ийм ойлголт Бээжинчүүдэд бүгд байна. Зарим хүн Бээжинчүүд үг ярихдаа маш гарамгай. Нэг хоёр үгээр хэлчих үгийг урт сунжруулаад хэлнэ. Хөү Баолинь шог яриандаа үүнийг шоолсон байдаг. Энэ өө сөвөө Бээжинчүүд өөрчлөх цаг болжээ гэсэн байна.
Ханахуйг мэдэгч байнга жаргана. Эдийн засаг хүндрэлтэй үед, амьдрал сайжирсан ч гэсэн, ханахуйг мэддэг Бээжинчүүд ер нь ийм ойлголтой байдаг. Өнгөрөгч зууны 70-аад оны үед, зарим айлынхан ам бүл олонтой, орон сууц нь багтахгүй. Аргагүй хороондоо жижиг гал тогооны өрөө барьдаг. Жижиг гал тогооны өрөө нь зүгээр юм байна. Хана, дээвэр нь маш сайхан л байдаг. Жижиг цонх гарган, шил тааруулна. Зараим айлынхан цонхны хажууд цэцэг байрлуулж, сонирхоно. Хооллох талаар, загас махыг амттай иднэ, хар цай, бор хоолыг голохгүй идэж, юу бүгдийг аргалчихна.
Хайр сэтгэл нь гүн. Бээжинчүүд ойр төрөл садан, төрөгсдийн хайрыг харьцангуй их анхаардаг. Гудамжинд хамт аж төрдөг хүмүүс эе эвтэй харилцаж, гүн зузаан хайр сэтгэлтэй байдаг. Нэг хороонд оршин суудаг хүмүүс, аль айлынхан ямар нэгэн амтлагч дутсан бол нөгөө айлаасаа авна. Аль айлынхан хүүхэд нь түлхүүрээ мартсан бол саахалт айлын эгч гэртээ аваачиж ус, хоол өгч, гэрийн даалгаварыг нь хийлгэнэ.
Бээжинчүүдийн онцлог, зан заншил өөр зөндөө олон байна, энэ удаагийн дугараараа энд хүрээд түр завсарлая.\Солонго сэтгүүлийн 168-р хэвлэлээс\
|