Дэлхийн Хятад судлалын чуулга уулзалт 9-ний өдөр Хятадын Шанхайд өндөрлөсөн байна. Хоёр хоног үргэлжилсэн хуралд, бүх дэлхийн бараг 500 шахам Хятад судлаачид хуран цугларч, "Хамтаар зэрэгцэн орших, Хятад болон дэлхийн хамтаар зэрэгцэн орших ёсон" уриан доор өнөөгийн Хятадын хөгжлийн дэлхийд өгөх ач холбогдол тэрчлэн Хятад улс гадаад орчинтойгоо хэрхэн зэрэгцэн оршиж, хамтаар ялалтад хүрэхийг биелүүлэх асуудлыг гүнзгий авч хэлэлцсэн байна.
Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслол дээр, тоглогчдын дүрслэн бүтээсэн "Хэ" гэдэг ханз үсэг нь дэлхийн ард түмэнд маш гүнзгий сэтгэгдэл үлдээж, Хятадын энх тайванг эрхэмлэдэг, дэлхий нийттэй хамтаар зэрэгцэн оршихыг хүсэн эрмэлзэж байгааг харуулсан юм. 8-ны өдөр хурлаа эхлүүлсэн Дэлхийн Хятад судлалын 3-р чуулга уулзалт нь гурав дахь удаагаа "Хэ" гэсэн ханз үсгээр сэдэвлэж, Хятад болон дэлхийн харилцааг судалсан байна.
Чуулга уулзалтын зохион байгуулах хорооны дарга, Шанхайн нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Ван Рүнхуа чуулга уулзалт дээр тавьсан илтгэлдээ, энэ удаагийн Хятад судлалын чуулга уулзалтын уриа дуун болсон, "Хамтаар зэрэгцэн орших" гэсэн үзэл баримтлал нь Хятадын өнө эртний соёл уламжлалаас ирэлтэй юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Хятадчууд эрт язгуураас сэтгэл нэгдэн хамтаар чармайж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа ялан давдаг уламжлалтай юм. "Хамтаар зэрэгцэн орших" гэдэг нь үе үеийн Хятадчуудын үзэл санаанд уусан шингэж, Хятадын соёл болон Хятадын ард түмний гол үнэ цэнийн үзэл ухамсрын нэг болсон юм. Өнөөдөр ч "Хамтаар зэрэгцэн орших" гэдэг нь цаг хугацаа, орон зайг давсан оюун ухаан, үнэ цэнэ, хүсэл мөрөөдөл болж байна гэжээ.
Ван Рүнхуа хэлэхдээ, өөрчлөлт хийж, нээлттэй байлгасан 30 жилийн турш, Хятадын эдийн засаг нийгэм түргэн хөгжсэн байна. Энэ хөгжлийн явцад, Хятад улс нь улс хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, адил бус соёлын харилцааг эрчимжүүлэхийг маш их хүндэтгэж ирсэн юм. Хятадын хөгжил нь улс хоорондын хамтын ажиллагаанд түшиглэх ёстой, Хятад улс энх тайван хөгжлийн замыг сонгосон. Энэ нь дэлхийн олон оронтой хамтдаа зэрэгцэн оршиж, амжилтаа хамтаар эдлэхийг хүсэж байгааг маань харуулж байгаа болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Хятадын хөгжлийн зам бол шинжлэх ухаанч, эвсэг зохицонгуй, энх тайванч хөгжил мөн бөгөөд Хятадын "Хамтаар зэрэгцэн орших"-оор дэлхий нийтийн "Хамтаар зэрэгцэн орших"-ыг ахиулж, улс төрийн талаар харилцан итгэлцэж, эдийн засгийн талаар харилцан ашигтай хөнгөлөлттэй байж, соёлын талаар харилцан суралцаж, экологи байгаль орчны талаар харилцан хамгаалж туслалцах гэсэн болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, 2008 оны 5-р сард гарсан Сычуань мужийн онц их газар хөдлөлт нь бүх дэлхийг цочирдуулсан. Хятадын ард түмний хүндрэл бэрхшээлийн өмнө ч гэсэн "Хамтаар зэрэгцэн орших" гэсэн үзэл суртал нь мөн дэлхий дахиныг бишрүүлсэн юм. Дэлхийн олон орны засгийн газар болон ард түмэн газар хөдлөлтийн гамшигт дайрагдсан Хятадын ард түмэнд маш их тусламж үзүүлсэн явдал нь нэн ч хүмүүсийн сэтгэлийг маш их хөдөлгөсөн юм. Энэ бол "Хамтаар зэрэгцэн орших" гэсний баялаг агуулгын хамгийн сайн тайлбар мөн гэжээ.
Энэ онд Хятад улсад Бээжингийн олимпийн наадам, Сычуаний газар хөдлөлт гээд маш олон том том үйл явдал болж, хуралд оролцсон судлаачдын анхаарлыг их татсан байлаа. Эдгээр том үйл хэрэг нь Хятад улсын энх тайван хөгжлийн замаар явж байгаа чин үнэн санаа тэрчлэн Хятадын засгийн газар эвсэг зохицонгуй нийгэм байгуулахын төлөө маш их чармайж байгааг дэлхий дахинд харууллаа гэж эрдэмтэд үзсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|