Бээжингийн Олимп, Параолимпийн хугацаанд Бээжингийн Олимпийн цэцэрлэгт хүрээлэнгийн төв районд Хятадын соёлыг харуулсан 30-н өрөөтэй "Өлзийт өрөө байшин" буй болсон нь цэцэрлэгт районы үзэмж болж, Хятадын ба гадаадын жуулчдын сонирхлыг ихээхэн татаж байна.
Том жижгээр төсөөтэй 30-н өрөө танхимтай "Өлзийт өрөө байшин" Олимпийн цэцэрлэгт хүрээлэнгийн төв районы зүүн хойд хэсэгт жигдэрч, шаргал өнгийн дээвэртэй цагаан байшин холоос янзтайхан харагдана. Дээвэр дээр үзэсгэлэнт сайхан өлзийт үүлэн зураг байхаас гадна "Хятадын үлгэр" гэж хятад, англиар бичсэн бий.
"Өлзийт өрөө байшин"-д бодит эд зүйлс, мультмедиа телевиз радио урлаг, гар урлалын үзүүлэх тоглолт зэрэг хэлбэрээр Хятадын мужуудын улсын хэмжээний биет бус соёлын өв болон газар нутгуудын үндэстэн ясттнуудын ардын гахаймшигт соёлыг харуулжээ.
Сурвалжлагч урьдаар Тайваний соёлыг харуулсан "Өлзийт өрөө байшин"-тай танилцлаа. Өрөө байшинд таван өнгө ялгарсан паалангаар хийсэн байгалийн үзэмж, бурхны хөрөг, амьтан хүмүүсийн сонирхол татна. Тайлбарлагч Чжэнь Бэй хэлэхдээ: өдөр бүр гуч дөчин мянган хүн танилцдаг байна. Эдгээр паалан бүтээгдэхүүн нь бүр Ян Хүйшань авхайн бүтээл болох юм.
Соёл бол бүр гарал үүсэл нэгтэй юм. Ян Хүйшаний бүтээл нь Хятадын соёлоос үндсэлж бүтээгдсэн юм. Мандарва цэцгийн бүтээл, бурхны хөрөг бүтээлүүд нь Хятадын ёс суртхуун, хайр сэтгэлийг тодорхойлж байгаа юм.
Бээжин хотын иргэн Ванбин хэлэхдээ: "Өлзийт өрөө байшин" Хятадын үлгэр, Олимпийн үзэл санааг хүмүүст амьдлагаар хэлж өгч байна.
Юуг нийгэм соёлын Олимп гэх вэ? Олимп нь биеийн тамир спортын өрсөлдөөн тэмцээн төдийгүй, соёлыг ч харуулж байгаа юм. Хятадын үлгэрийг хэлж өгдөг ийм нэгэн газар байгаа нь Хятадын соёл болон хүн төрөлхтний иргэншил нийлж байгааг гэрчилж байна. Мөн Хятад улс энэ удаагийн зохион байгуулсан Олимп, Параолимпийн нийгэм соёлын ухагдахуун болон хүн төрөлхтний соёл иргэншил холбогдсоныг харуулж байна гэжээ.
Германаас ирсан Манфред Врухн сурвалжлагчид хэлэхдээ: ийм хэлбэрээр Бээжинд Хятадын газар нутгийн өнгө үзэмж, зан үйлийг ойлгох нь маш сонирхолтой байна.
Хятадчуудын амьдрал ахуйн хэлбэр байдал, ямар онцлогтой, юу идэж уух сонирхолтойг бид их сонирхдог гэжээ.
"Өлзийт өрөө байшин"-гийн арга хэмжээ 8-р сарын 9-нээс Параолим дуустал үргэлжлэх юм байна. \Баясгалан орчуулж Г. Сайн-Өлзий хянав.\
|