Өвөр монголын музей олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй үйлчлэх ёслол 2008 оны 3-р сарын 31-ний өдөр ёслол төгөлдөр болж, Өвөр монголын музей нь мөн өдрөөс ням гаргийн өдрүүдэд үнэ төлбөргүй нээлттэй үйлчлэх бөгөөд даваа гаригт бүтэн өдрөөр музей хаалттай байхыг зарлав. Музей нь "Үнэ төлбөргүй ч тасалбартай олох, тасалбар барьж сонирхох" аргаар, үзэгчид тогтсон газарт очиж тухайн өдрийн төлбөргүй тасалбарыг авч болно. Нэг хүн 3-аас дээш ширхэг тасалбар авахыг хязгаарлах бөгөөд тасалбар нь зөвхөн тухайн өдөртөө хүчинтэй байна. өдөрт 3000 ширхэг үнэ төлбөргүй тасалбар тараахаар төлөвлөжээ.
Өвөр монголын музей нь Хөх хотын зүүн хоёрдугаар тойруу болон Шиньхуа зүүн гудамжны уулзварын баруун хойд талд Өвөр монголын Улаантеатр цогцолбор барилгатай зэргэлдээ оршдог. Музейн цогцолбор барилгын талбай нь 50 мянга гаруй ам метр, барилгын хийц загвар нь өвөрмөц, тэргүүний тоног төхөөрөмжүүдтэй, үзмэр дэлгэн үзүүлэх танхим, түүхийн дурсгалт зүйлсийн агуулах, үзэгчдэд үйлчлэх бүс, ажил мэргэжил эрдэм шинжилгээний бүс болон олон чадавхит танхим зэрэг олон бүсээр бүрэлджээ. Музей нь орчин үеийн газар нутгийн болон үндэстний ил тод онцлогийг уялдуулж, умард Хятадын өнө эртний экологийн өөрчлөлт хувьслын түүх болон тал нутгийн соёл иргэншлийн хөгжлийн түүхийг цэвэршүүлсэн "нэвтэрхий толь", мөн ч ӨМӨЗО-ы эдийн засаг нийгмийн хөгжлийн түвшин болон соёл иргэншлийн хэмжээг харуулах бэлгэ тэмдэг юм.
Өвөр монголын музей нь ӨЗО-ы палеонтолгийн элбэг баялаг чулуужмал, орчин үеийн биологи, түүхийн болон үэдэстний дурсгалт зүйлс зэрэг баялгийн давуу талыг ашиглаж, "тал нутгийн соёл" гэсэн гол санааг бүхий л үндсэн дэлгэн үзмэр болон тусгай дэлгэн үзмэрүүддээ нэвтрүүлж, "мал нутгийн соёлы цуврал үзэсгэлэн" төлөвшүүлжээ. Дэлгэн үзүүлэх танхим нь музейн гурван давхруудад тархаж, 14 дэлгэн үзмэрийн танхимтай. Үүнд хоёрдугаар давхарт, "дээд эртний ертөнц", "Өндөрлөгийн жавхаа төрх" , "Газрын хэвлийгийн эрдэнэсийн сан", "Сансарт хөөрсөн Шэньжөү онгоц" зэрэг дөрвөн үндсэн үзмэрт үлэг гүрвэл зэрэг палеонтологийн чулуужмал, орчин үеийн амьтад болон ашигт малтмал, сансрын салбарыг амьд дүрслэгээр танилцуулжээ. Гуравдугаар давхарт, "Тал нутгийн сүр жавхаа" , "Тал нутгийн тэнгэрлэг баатар" , "Тал нутгийн зан үйл, үзэмж", "Тал нутгийн түүдэг гал" зэрэг дөрвөн үндсэн үзмэрийн хавтанд хэлхээлэх аргаар эрт дээр үе—шинэ үе – орчин үеийн тал нутгийн соёлын хөгжлийн үе шаттай дэлгэн харуулсан нь амьд дүрслэг, хялбар ойлгомжтой болсон байна. Дөрөвдүгээр давхарт, "Тал нутгийн наран мандах", "Дайчин морьт цэрэг" , "Тал нутгийн хувцас засал" , "Хөх тэнгэрийн хөг" , "Талын эгшиглэл" , "Эртний туйр" зэрэг 6 тусгай үзмэрээр тал нутгийн соёлын 6 гол агуулгыг харуулахыг хичээсэн бөгөөд тал нутгийн гайхам сайхан соёлын 6 том хэсгийг илтгэн харуулсан байна. Үзмэр нь буурь суурьтай, эрдэмтэн, эгэл гэлтгүй бүгд сонирхож болно. Үзмэр нь олон тал, өнцгөөс сонирхуулж жагсааж, цэг болон талыг уялдуулж, Өвөр монголын бүхэл бүтэн дүр зургийг макро талаас микро тал хүртэл нь зураглаж, өвөрмөц чанарыг ил тод болгосноор хүмүүсийн сонирхлыг татаж чадахаар болсон байна.
|