• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-10 21:50:08    
Еэвэнгийн баярын тухай

Хятадын Олон Улсын Радио

    Энэ оны 9 сарын 14-нд буюу билгийн тооллын 8-р сарын 15-ны өдөр Xятадын уламжлалт баяр—Еэвэнгийн баяр тохиох болно. Олимпийн дэвжээнтэй давхар тохион Еэвэнгийн баяр нь энэ жил нэн ч их сүр дуулиантайн болох нь мэдрэгдэж байна. Сүүлийн үе, манай сонсогчид, сүлжээ ашиглагчид маань ч бидэнд захиа ирүүлж, Еэвэнгийн баярын тухай танилцуулж өнгө үү гэж хүссэн юм. Ингээд энэхүү баярт анхаарлаа хандуулж байгаа хүмүүст зориулж дараах агуулгыг бэлтэгсэн байгаа юм.

    Еэвэнг хятадаар Yue Bing гэнэ. Утгыг монголчилбол Саран боов болох юм болов уу. Жил болгоны билгийн тооллын 8-р сарын 15-ны өдөр тэмдэглэдэг еэвэнгийн баярыг хятадчууд цагаан сарын дараа л ордог 2-р том уламжлалт баяр гэлцдэг. Хятадын тоололд 8-р сарыг "Намрын дунд сар" гэдэг болохоор еэвэнгийн баярыг бас "Намрын дунд сарын баяр" гэдэг билээ. Еэвэнгийн баярын үдэш сар тэргэлшдгийн учир хүмүүс энэ оройг мөн уулзан золгохын бэлгэдэл хэмээн үзэж, "Гэр хотлоороо цугларах баяр" ч гэцгээдэг.

    Еэвэнгийн баяр бол хятадчуудын эртнээс уламжлалтай баяр болох бөгөөд сарыг тахиж сар сонирхох нь энэхүү баярын чухал зан үйл нь байдаг. Эртний хаад хаврын улиралд нар тахих, намрын улиралд сар тахих тахилгын ёслолтой, иргэд ч сар тахих заншилтай байж. Хожим нь сарыг сонирхох нь сарны тахилгын үйл ажиллагааг орлож, төв хичээнгүй тахилгын үйл ажиллагаа нь баяр хөгжилтэй цэнгүүн болж хувирсан байна. Намрын улиралд сар сонирхох заншил Тан улсын үед ихээхэн хөгжиж, үй олон яруу найрагчдын гараас сараны тухай уянгалсан мөртүүд ч олон төрсөн байдаг. Сүн, Мин, Чин улсын хааны ордон болон ардын дунд саранд мөргөж сар сонирхох үйл ажиллагаа улам өргөн цар хүрээтэй болсон байна. Хятадын олон газарт өдгөө ч гэсэн "Саранд мөргөх мандал", "Саранд мөргөх сүүдрэвч", "Сар бараалах байшин" гэх мэтийн газрууд зөндөө байна. Бээжингийн "Сарны мандал" нь Мин улсын Сайшаалт төвшин хааны онуудад хааны гэрийнхний саранд мөргөхөд зориулж барьсан мандал юм. Жил бүрийн еэвэн сарын 15-ны тэргэл саран огторгуйд мандах үед ил газарт ширээ тавин еэвэн, анар, чавга зэрэг идээнийг тахилгын ширээнд өрж тавин, саранд мөргөсний дараа бүх гэрээрээ ширээгээ тойрон сууж зооглохын дагуу хуучилж, хамтаар тэргэл сарыг сонирхдог байна. Одоо, сарыг тахиж саранд мөргөх үйл ажиллагаа нь нэн баялаг агуулгатай болж, төрөл бүрийн зугаа цэнгүүний үйл ажиллгагаа зохиох болсон бөгөөд бүх нийгэмээрээ баярлалдан цэнгэх амралтын өдөр болсон байна.