• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-11 21:02:09    
Морин хуур (马头琴)

Хөгжмийн зэмсэг


Хятадын Олон Улсын Радио

    Эрхэм анд нөхөдөө. Хятадын хөгжмийн зэмсэг булангаар та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтган золгож байна. Сүлжээ ашиглагч та бүхэн Монгол Улсынхаа уудам их тал нутагтаа тав тухтай намаржиж байна уу?

     Энэ ээлжит булангаар би танд Хятадын Монгол үндэстний ардын уламжлалт хөгжмийн зэмсэг морин хуурыг танилцуулах гэж байна. Морин хуур нь өнө эртний түүхтэй хөгжмийн зэмсэг байж, аль эрт 13-р зууны эхээргэхэд л монгол үндсэтний дунд өргөнөөр уламжлагдан хэрэглэгдэж ирсэн байна. Морин хуурын уламжлагдан дэлгэрч байсан нутаг нутгийн зөрүү зэргээс болоод, түүний хэлбэр, хийц бүтэц, дуу хөг болон тоглох арга барил нь бүгд л өөр өөр байсан юм байна.

     Хятадын өвөр Монголчуудаар авч хэлэхэд, зарим нутагт түүнийг "морин хуур" гэж байхад, бас зарим нутагт "цоор" гэж нэрлэх нь ч бий. Морин хуурыг анх эхлээд морин хуурчид өөрөө хийдэг байсан юм байна. Ингэж хийсэн морин хуурын дуу нь арай нам дор байж, гэрт хөгжимдөхөд тохиромжтой байсан юм байна. Хожим нь цаг үеийн хөгжлийг дагалдан, Хятадын уран сайханчид уламжлалыг нь хадгалсны үндсэн дээр морин хуур хийх арга барилдаа өөрчлөлт оруулж, дуу хөгийг нь том болгосон бөгөөд, хэрэглэх материалын хувьд ч өөрчлөлт оруулж, ая хөгийг нь улам чанга тод болгосноор дээр, дунд, дор хөгтөй болгон өөрчилсөн байна. Морин хуур нь гайхамшигтай яруу уянгалаг дуу хөгтөйгөөрөө Монгол үндэстэн ястны хамгийн хүндэтгэл хайрыг хүлээсэн, маш алдартай хөгжмийн зэмсэг нь болсон байна.

     

     Эрхэм анд нөхөдөө. Энэ удаагийн "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар та бүхэндээ Хятадын Монгол үндэстний ардын хөгжмийн зэмсгээс танилцууллаа. Анхаарлаа хандуулж уншсан сүлжээ ашиглагч танд баярлалаа. Дараачийн ээлжийн энэ булангаа уулзтал түр баяртай. \Номин орчуулж бэлтгэв\