Нутаг дэвсгээр: 2586 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2006 оны сүүлчийн байдлаар 459 мянга 500. Түүний дотор Люксембургчууд 61 хувийг эзэлж, гадаадын иргэд 39 хувийг (голдуу Португали, Итали, Франц, Белги, Герман, Англи, Голландын харьяат)эзэлж байна. Албаны хэл нь Франц хэл, Герман хэл, Люксембург хэл. Франц хэлийг голдуу засаг захиргаа, хууль зүй, дипоамат харилцаанд хэрэглэж, Герман хэлийг сонин хэвлэлд хэрэглэж, Люксембург хэлийг иргэдийн аман яриа болон орон нутгийн засаг захиргаа, хууль зүйнд хэрэглэдэг. Оршин суугчдын 97 хувь нь Катулик шашин шүтдэг. Нийслэл: Люксембург, 2005 оны байдлаар 83 мянга 800 хүн амтай.
Төрийн тэргүүн: Их Гүн Ле Кранд-Дус Хенри, 2000 оны 10-р сарын 7-ны өдөр ширээнд суув.
Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр -- 6-р сарын 23-ны өдөр.
Ерөнхий байдал: Европын баруун хойд хэсэгт оршиж, зүүн тийш Герман, өмнөш Франц, баруун болон баруун хойд тийшээ Белгитэй хөршилж байна. Тэнгис далайгаас эх газарт шилжих цаг агаартай. 1-р сардаа дундажаар 0,7 хэм, 7-р сардаа дундажаар 17,3 хэмтэй, жилийн дундаж агаарын хэм 9 хэм. Жилийн дундаж хур тундас 782,2 мм.
Манай эрнээс өмнө Галлиачууп энд нутагшиж байжээ. Манай эрний 400 оноос хойш Герман хүн түрэмгийлж, удаа дараагаар Франк вант улс болон Чалиман эзэнт улсын нэг хэсэг болж байжээ. Манай эрний 963 – 1354 онуудад Ромын эзэнт улсын өөртөө засах харьяат нутаг байв. 15 – 18-р зуунд Испани, Франц, Австрид ноёхогдож байв. 1815 оны Венагийн хурлаар Люксембургийг Их Вант Улс гэж тогтоож, Голландын ван нь их гүнгийн тушаалыг давхар хариуцаж байсан бөгөөд мөн Германы холбооны гишүүн байжээ. 1839 оны Лондонгийн хэлэлцээрээр Люксембургийг бие даасан улс гэж хүлээн зөвшөөрөв. 1867 онд төвийг сахисан орон болов. 1890 оноос Голландын ноёрхолоос тууштай ангижрав. Дэлхийн хоёр удаагийн дайнд цөм Германд эзэлэгдэв. 1948 онд төвийг сахих бодлогоо орхиж, 1949 онд НАТО-д элсэж, 1952 онд Европын нүүрс, болдын хамтын нийгэмлэгийг санаачлан байгуулж, 1958 онд Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг болон Европын атомын эрчим хүчний хамтйын нийгэмлэг (хожмын Квропын холбоо)-ийг байгуулхад оролцсон бөгөөд Голланд, Белгитэй эдийн азсгийн холбоо байгуулав. \М.Цэцэн бэлэтгэв\
|