1990 оны 4-р сарын 18-ны өдөр Пүдүнг нээн хөгжүүлснээс хойш өнөө 20 орчим жил болжээ. Өнөө Пүдүн нэгэнт гадаадад нээлттэй, олон хүчин чадал бүхий орчин үеийн шинэ район болж хөгжсөн байна. Эдийн засаг болон нийгэм нь дээд төвшинд үсрэнгүй хөгжиж, Шанхай хотын орчин үеийн бүтээн байгуулалтын дүр дөрөх болон Хятадын өөрчлөлт нээлтэй байгаагийн бэлэг тэмдэг болсон байна.
Сүүлийн үе Шанхай хотноо болсон Хятадын болон гадаадын хэвлэл мэдээллийн бага хурал дээр Пүдүн шинэ районы хариуцлагтай хүн танилцуулаж хэлэхдээ, Пүдүнг нээн хөгжүүлээд бараг 20 жил боллоо, өнөө түүний эдийн засгийн бүхийл хүчин чадал нь 10 гаруй жилийн өмнөх Шанхай хоттой тэнцсэн байна. Пүдүн өнөө нэгэнт Шанхай хотын чухал эдийн засгийн нэмэгдлийн цэг, Шанхай хотыг олон улсын эдийн засаг, худалдаа, банк санхүү, агаарын тээврийн төв хот болгон бүтээн байгуулах гол район болсон байна гэжээ.
Пүдүнгийн эдийн засгийн ерөнхий хүчин чадал нь их үсрэнгүй хөгжсөн байна. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2004 онд Пүдүнгийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 350 тэрбум юуниас давж, үүнд дээд шинэ техникийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 43%-г эзэлсэн байна. Гуравдугаар үйлдвэрлэлийн нэмэгдлийн үртэгийн GDP-д эзлэх хувийн жин 47%-д хүрч, үүнд банк санхүү, даатгал, орчин үеийн бодисийн гүйлгээ, хурал чуглаан, үзэсгэлэн, жуулчлал, мэдээлэл холбоололоор гол болгосон орчин үеийн үйлчилгээний нэмэгдэл үртэг нь гуравдугаар үйлдвэрлэлийн нийт хэмжээний 67% -г эзэлсэн байна. Гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 80 тэрбум ам.доллар болсон байна. Пүдүнгийн газар нутгийн талбай 570 KM². Байнга суугаа хүн ам 2 сая 800 мянга. Пүдүн бүх Шанхай хотын 1/8 хувийн хүн ам, 1/11хувийн газар нутгаар Шанхай хотын 1 /4-гийн GDP болон аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн, 1/2-гийн гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээг биелүүлж, гэрээгээр ашигласан гадаад хөрөнгө 25 тэрбум 200 сая ам.доллард хүрч, бүх Шанхай хотын 1/3-гийг эзэлсэн байна.
Тэрээр танилцуулж хэлэхдээ, Улсын хэмжээний 4 нээлтэй район түргэн хөгжсний улмаас Пүдүнгийн үйлчилгээний ерөнхий хүчин чадлыг эрчимжүүлж, Пүдүнгийн эдийн засгийн түргэн хөгжлийн хүрд болсон байна гэжээ.
Жан Жиажүй банк санхүү худалдааны бүс-д өнөө Хятадын болон гадаадын банк санхүүгийн 311 байгууламж, үндэстэн дагнасан 45 компаний орон нутгийн төв байр, улсын дотоодын 94 том аж ахуйн нэгжийн төв байр тэрчлэн бараг 4000 гаруй зуулчлах байгууламж хуран цугларсан бөгөөд үүнд гадаадын хөрөнгө оруулалттай 80 байгууламжийн хөрөнгийн нийт хэмжээ нь Хятадын эх газрын гадаадын хөрөнгө оруулалттай банкны хагас хувийг эзэлсэн байна. \Г. Сайн-Өлзий найруулан бэлтгэв.\
|