• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-11 15:20:46    
Урт цагаан хэрмээр аялана уу

CRI

      Урт цагаан хэрэм бол Хятадын үндэстнүүдийн бэлгэ бэмдэг, 6 мянга гаран километр урт, дэлхийн хамгийн агуу их барилгын нэг болно. Урт цагаан хэрмийг 2 мянга гаран жилийн тэртээгээс эхэлж байгуулсан. Олон үеийнхэн засаж сэлбэсэн. Одоогийн хүмүүсийн үзэн сонирхож байгаа урт цагаан хэрмийн ихэнхийг 14-17-р зууны Хятадын Мин улсын үед байгуулжээ.

      Урт цагаан хэрэм бол Хятадын хөдөлмөрчин ард түмний үүдсэн гайхамшиг юм. Чин Шихуангаас эхлээд мянга гаран жилийн турш урт цагаан хэрмийг барьж байгуулсан нь төв засгийн газрын том төсөл болно. Тэмдэглэлд тэмдэглэснээр, Чин Шихуан сая шахам хөдөлмөрчдийг дайчилж, урт цагаан хэрмийг барьж байгуулсан. Тухайн үед бүх Хятадын хүн амын 1/20-ыг эзэлж байжээ. Тухайн үед машин тоног төхөөрөмж гэж үгүй, хүний хүчинд түшиглэж чулуу тоосгуудыг өндөр уулны оргилд гаргаж байжээ. Үлэмж олон хүн хүчгүйгээр өсөр том барилгыг гүйцэтгэнэ гэж санахад бэрх юм. 2007 оны 7-р сарын 8-нд дэлхиийн "7 шинэ гайхамшиг"-ийн сонгон шалгаруулалт Портагалид өндөрлөв. Хятадын түмэн газрын урт цагаан хэрэм эхний байранд шалгарсан байна. Энэ үр дүнд Хятадын ард түмэн омогшин бахдаж байна. Түмэн газрын урт цагаан хэрэм нь Хятадын үндэстнүүдийн соёлын наньдин өв. Мөн ч бүхийл хүн төрөлхтний түүх соёлын эрдэнэсийн сангийн эрдэнэ болно. Дэлхиийн "7 шинэ гайхамшиг"-ийн сонгон шалгаруулалтаар урт цагаан хэрэм нь дэлхийн ард түмний сэтгэлд эзэлж байгаа байр суурийг гүйцэт харуулж байгаа. Мөн ч урт цагаан хэрэмт хийсэн чухал сурталчилгаа болно. Үүний зэрэгцээ урт цагаан хэрмээр дамжин дэлхийн ард түмэн Хятад улс болон Хятадын ард түмнийг улам ойлгож болох юи.

      Сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газраас урт цагаан хэрмийг засаж сэлбэх, хамгаалах талын ажлаа эрчимжүүлэв. Түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах талаар иргэдийн ухамсар ч дээшилж байна.

      2006 онд Хятад улс "урт цагаан хэрмийг хамгаалан удирдах тогтоол" гаргаж, урт цагаан хэрмийг хамгаалах чанга арга хэмжээ авчээ.

      Өвөг дээдсийнхээ хүн төрөлхтний соёл иргэншлийг бий болгосон энэх бэлгэ тэмдэгт Хятадчууд омогшин бахархаж байна. Энэ нь Хятадчуудад санаа сэтгэлийн талаар баясал төрүүлж, үндэстний оуюн санааг хөгжөөх үүрэг гүйцэтгэсэн нь асар их юм. Хүн төрөлхтний иргэншлийн бэлгэ тэмдэг болсон урт цагаан хэрмийг жилдээ Хятадын 10 сая гаран жуулчин үзэн сонирхож байна. Гадаадаас ч сая гаран жуулчин урт цагаан хэрэм дээр гарч аугаа сүрлэг хэрмийг сонирхдог байна. Урт цагаан хэрэм нь аялал жуулчлалын газар болж, Хятадын эдийн засгийн хөгжлд маш их тус төхөм үзүүлж байна. Урт цагаан хэрэм нь Хятадын үндэстнүүд болон дэлхийн үндэстнүүдийг холбосон маш сайн холбоос болно.