ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергеи Лавров 10-ны орой Варшавд хүрэлцэн очиж, Польшид хийх айлчлалаа эхлүүлэв. 11-нд тэрээр Польшийн ерөнхий сайд Доналд Туск болон гадаад хэргийн сайд Сикорскитэй тус тус хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, Америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах баазын асуудал, Орос болон Европын холбооны харилцааны ирээдүй, Орос, Гүржийн мөргөлдөөн зэрэг асуудлаар санал бодлоо солилцоно. Сергеи Лавровын энэ удаагийн айлчлал нь Польш Оросын харилцаа хөрч байгаа үед болж байна.
Оросын гадаад хэргийн сайд Польшид айлчлахаас өмнө Польшийн ерөнхий сайд Доналд Туск хэлэхдээ: Өнөө Польшид авч хэлбэл, аргацаахад хамгийн хүцүү түнш нь Орос юм. Гэвч Сергеи Лавровын айлчлал нь хоёр орны харилцаанд зөв чиглэлээр алхам хийлээ. Орос болон Гүржийн мөргөлдөөний асуудлаар Польшийн байр суурь нэлээд хатуу байгаа хэдий ч Европын орнуудын дотор Оростой зохих харилцаатай байх ёстой гэжээ.
Сүүлийн жилүүдэд Польш, Оросын харилцааны хөгжил урагшгүй байна. Хоёр жилийн өмнө Польшоос мах импортлохоо Орос хориглосон. Польш ч Европ- Оросын шинэ "Түншлэлийн харилцаа болон хамтын ажиллагааны хэлэлцээр" хэрэгжүүлэхийг хориглохоор оролдсон. Польшийн шинэ засгийн газар ажилласнаас хойш хоёр орны харилцаа нэг үе зөөлөрсөн хэдий ч энэ оны 8-р сард Польш, Оросын эсэргүүцлийг үл ойшоон, Польшид Америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бааз байгуулах хэлэлцээрийг Америктай албан ёсоор байгуулав. Орос Гүржийн мөргөлдөөний асуудлаар Гүржийн талд Польш бат зогссоноор Польш, Оросын харилцаа дахин хурцадмал байдалд орлоо.
Сергеи Лавровын Варшавд хийх айлчлалыг хоёр орон 2 сарын өмнө тохиролцжээ. Орос Гүржийн мөргөлдөөн нь товлосон төлөвлөгөөг бусниучих шиг боллоо. Польшид хийх айлчлалаа Сергеи Лавров цуцаллаа гэж 8-р сарын сүүлчээр хэвлэл мэдээллийнхэн мэдээлж байсан. Хэдийгээр дахин давтагдаж, айлчлалын хугацаа нь богиносож, албан ёсны айлчлал нь ажлын айлчлал болсон ч Оросын гадаад хэргийн сайдын Польшид хийх айлчлал эцсийн бүлэгт бүтжээ. Польш нь Орос, Гүржийн мөргөлдөөнөөс хойш Оросын гадаад хэргийн сайдын Европын холбооны гишүүн орнуудад хийсэн анхдагч орон болохыг хүмүүс анхааралдаа авсан байна.
Польшийн ерөнхий сайд Доналд Туск саяхан энэ айлчлалын талаар: Европын холбооны гишүүн орны хувьд Польш нь Оростой хамгийн тааруухан харилцаатай орон байх ёсгүй, байх ч үгүй гэж тэмдэглэжээ.
Сергеи Лавровын Польшид айлчлах хугацаанд Польшийн нутаг дэвсгэрт Америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах асуудал нь хоёр талын хэлэлцээний хэлэлцэх гол сэдэв болох юм.
Орос, Гүржийн мөргөлдөөн болон Европын холбоо-Оросын харилцааны хэтийн төлөв нь хоёр талын анхаарч байгаа өөр нэг гол сэдэв болно.
Сергеи Лавровын Польшид хийх айлчлал нь ач холбогдолтой байх нь дамжиггүй юм. Гэвч хир зэрэг ололт амжилттай болохыг төсөөлөхөд бэрх байгаа. Түүхийн өшөө хонжон, өрнөдийнхийг дотончилж Оросоос зайдах Польшийн байр суурь тэрчлэн зарим чухал асуудлаарх хоёр талын санал зөрөлдөөнийг хоёрхон хоногийн айлчлалаар зохицуулахад хүндрэл их байгаа. Польш, Оросын харилцаа хэрхэн хөгжихийг ажиглах хэрэгтэй байна гэж шинжээчид үзэж байна. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав\
|