Гурав хоног хуралдсан Хятадын Хотон бизнесменүүдийн хурал, даруй аж ахуйн нэгжийн мусульмань эздийн дээд хэмжээний уулзалт саяхан Хятадын баруун хойд нутгийн НХҮӨЗР-ны төв Иньчуань хотод өндөрлөв. Хурлын хугацаанд Хятад жич Америк, Киргис зэрэг орноос ирсэн 500 шахам аж ахуйн нэгжийн эзэд, Хотон судлаачид Иньчуаньд цугларч, Хотон үндэстний худалдаа наймааны соёлын агуулгыг хайн хэлэлцэж, мөн мусульманы аж үйлдвэрийн хамтын ажиллагааны хөгжлийн замыг хамтран хайсан байна. Хотон бизнесменүүдийн хурлаар, зочлогч тал болох НХҮӨЗР-ны Иньчуань хотынхон 20 төсөлд гарын үсэг зурж, нийт хөрөнгө оруулалт нь 53 тэрбум 200 сая юаньд хүрчээ.
Өнөө бүх дэлхийд бараг нийт 1 тэрбум 300 сая мусульман байгаа. Хятад улсад Хотон, Уйгар, Казах зэрэг 10 үндэстний цөөнхийн 20 сая гаран хүн Лалын шашин шүтэж байдаг бөгөөд тэд нарын олонх нь баруун хойд нутгаар гол болгосон Хятадын олон газарт амьдарч байна. Энэ удаагийн Хотон бизнесменүүдийн хурал бол дэлхийн хэмжээнд одоод хүрч иртэл зохиож байгаа Хотон үндэстний бизнесменүүдийн цорын ганц өргөн цуглаан болох юм. Хятадын Мусульманчуудын нийгэмлэгийн орлогч дарга Ян Жибө энэ удаагийн дээд хэмжээний хурлын ач холбогдлын тухай хэлэхдээ:
" Хотон үндэстэн болон Мусульманы хувьд авч хэлбэл, бид бүхэн ийм хэлбэрээр дамжин, эдийн засаг, амьдралын түвшнээ дээшлүүлж болох төдийгүй бас соёлоо ч хөгжүүлж, үндэстний цөөнхийн эдийн засгийн брэндийг бүтээж болох" гэжээ.
Уг хуралд оролцсон И-ли нэгтгэл бол Хятадын лалын цагаан идээ боловсруулах хамгийн том аж ахуйн нэгж юм. Уг нэгтгэлийн баруун хойд районы ажил хариуцсан хариуцлагатай хүн Сүн Бин үг хэлж, Мусульманы зах зээлд ажил төрлөө хөгжүүлэх талаар манай компани маш баярлангуй байна гэж илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ:
Бид мөн лалын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Та бүхэнтэй санаа бодлоо ойлгож, хойшид бизнес хамтын ажиллагаа хийх аз тохиол байх эсэхийг харахаар ирсэн. Дахин бас Хотон бизнесмэний соёлыг ойлгож, хотон бизнесмений үзэл санаа, асар том эгнээ болон ирээдүйн хөгжлийн талаар би шинэ ойлголттой боллоо. Манай компанийн хувьд авч хэлбэл, энэ их хуралд оролцоод, манай компанийн үйлдвэрлэж байгаа сүү цагаан идээг Хотон ард түмэнд борлуулах ёстой гэж би бодсон, энэ бол маш их хэмжээний хэрэглэгчид болох юм" гэжээ.
НХҮӨЗР сүүлийн жилүүдэд маш олон бодлого боловсруулан тогтоож, лалын хүнсний зүйлээр төлөөлөгч болгосон Мусульманы аж үйлдвэрийн хөгжлийг тэтгэн дэмжсэн юм. Иньчуань хотын лалын хүнсний бүтээгдэхүүн, мусульманы эдлэл хэрэгслийн аж үйлдвэрийн хөгжлийг удирдах хэсгийн дарга хатагтай Хун Шянмэй танилцуулж хэлэхдээ: Иньчуань хотыг өнөө Хятадын лалын хүнсний зүйл, эрүүл мэндийг хамгаалах бүтээгдэхүүний болон Мусульманы эдлэл хэрэглэлийн зүйл үйлдвэрлэх чухал аж үйлдвэрийн бааз, эдгээр төрлийн бүтээгдэхүүний гүйлгээний бааз болон экспортын бааз болгон байгуулахаар чармайж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Энэхүү аж үйлдвэрийн хувьд авч хэлбэл, орон нутгийн засгийн газар маш их анхаарал хандуулж, маш хүндэтгэн үзэж, түүнийг давуулаг хүчинтэй өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой аж үйлдвэрийн тоонд жагсааж, хөрөнгө мөнгө болон бодлогын талаар тэтгэн дэмжиж, хүч тавин хөгжүүлж байгаа юм" гэжээ.
2007 онд Нинся нь Малайзтай гэрээ хэлэлцээр байгуулж, өөртөө засах районы нутагт олон улсын лалын хүнсний бүтээгдэхүүнийг үнэлэн тогтоох байгууллага байгуулж, лалын үндэстний хүнсний зүйл, эдлэл хэрэгсэл жич соёл хийгээд биет бус соёлын өвд үнэлгээ хийж байна. Энэ нь Нинсягийн лалын хүнсний бүтээгдэхүүний дүрэмжилт болон стандарт хангахад ахиулах үүрэг гүйцэтгэж, Нинсягийн лалын хүнсний бүтээгдэхүүнийг бусад Мусульманы оронд гаргахад тус дөхөм үзүүлж байна. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\
|