Бээжингийн пара олимпийн наадам эхлээд нэлээл хэдэн хоног өнгөрлөө. Энэ хэдэн хоногт хөгжлийн бэрэхшээлтэй тамирчид ид өрсөлдөж байна. Уралдаан тэмцэээний амжилтуудын талаар та бүхэн манай өдөр болгоны сүүлийн үеийн мэдээгээр цаг алдалгүй сонсч байгаа болхоор энд дахиа нуршихаа больё. Харин манай сурвалжлагч саяхан Бээжинд олон улсын пара олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Мигуел Сагарратай хийсэн сонирхолтой ярилцлагыг та бүхний сонсорт өргөн дэвшүүлье гэж бодогдлоо. Тэрээр Бээжингийн пара олимп хүмүүсийн сэтгэлд мартагдашгүйгээр үлдэн хоцрох болно гэж хэлсэн нь хүмүүст маш гүнзгийн сэтгэгдэл үлдээсэн билээ. Одоо энэ талаар танилцуулья.
Манай радиод ярилцлага өгөхдөө олон улсын пара олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, Испани нутагтай ноён Мигуел Сагарра ингэж ярилаа. Эн тэргүүнд Бээжингийн олимпийн хорооны зохион байгуулалтын ажил Бэлтгэл ажил маш гарамгай болсон байна. Олимпийн ордон талбайгаар жишээлж хэлэхэд ордон талбайнууд нь хэлбэр байдал чанар чадвахи бүх талаараа номер нэг болж чадсан байна. Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны хийсэн ажил бидэнд маш найдтартай санагдаж байна. Ер нь асуудлыг олон талаас нь бодож нухцтай хийсэн байна лэ.
Олимпийн тосгонд тамирчид маань маш тав тухтай баяр хөөртэй амьдарч байна. Олимпийн сайн дурынхан элэгсэг дотно үйлчилгээнд хүн бүхэн өөрийн эрхгүй сэтгэл догдолж байна гэж тэрээр ярилаа.
Олон улсын олимпийн хорооны дэд ерөнхийлөгч ноён Мигуел Сагарра Бээжигийн пара олимпийн бэлтгэл ажилын дотроос бас нэгэн талын ажилыг өндөр үнэлэж байна. Хөгжлийн бэрэхгшээлтэй хүмүүст эрхбиш тохиолдох саад бэрэхшээлүүдийг урьдаар бодож зохицуулсан явдал түүнд гүнзгий суугдал өгсөн байлаа. Тэр хэлж байна.
Пара олимпийн тосгон ч гэсэн, уралдааны талбайнууд нь ч гэсэн ер нь Бээжингийн саадгүй төхөөрөмжүүд хангалттай байна. Харин саадгүй төхөөрөмжүүдийг барилга орон сууц, банк, нийтийн тээврийн систем зэрэг талуудад нэвтрүүлсэн нь санаанаас гадуур сайхан болсон байлаа. Энэ нь Бээжингийн пара олимпд нэн их гэрэл гялбаа нэмэрлэх болно гэж тэр ярилаа.
Олон улсын пара олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Мигуел Сагарра Бээжигийн пара олимпийг баяр наадам гэж нэрэлсэн нь маш их сонирхолтой санагдлаа. Түүний яриаг цааш нь анхааралтай сонсё.
Бээжингмийн пара олимп бол бидний хувьд томоохон баяр юм. бүх хүмүүсийн бүтэн дөрвөн жилийг нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Бээжингийн пара олимпийн наадам нь маш олон хүний сэтгэлд үргэлж хоногшин үлдэх нь лавтай, тэр сайхан дурсамжуудын дотор Хятадчуудын элэгсэг дотно, ажилсаг, зочломтгай дүр төрх тэр чигээрээ үлдэж хоцрох болно. Бид хэрэг дээрээ баяр тэмдэглэхээр ирсэн наадамчид байгаа юм гэлээ.
Пара олимпийн наадам зохиохын ач холбогдолын талаар хэлэхэд, пара олимпийн наадам нь уралдаан тэмцээнээс гадна хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн ажил үйлсийн түлхэн ахиулах талаар онцгой ач холбогдолтой байдаг юм. энэ талаар олон улсын пара олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Мигуел Сагарра хэлэхдээ,
2008 оны Бээжингийн пара олимпийн наадам нь нэг талаар Хятадын хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн ажил үйлсийг түлхэн ахиулах нь дамжиггүй, миний гарт зарим материалдууд байна. Эдгээр материалаас би Хятадын засгийн газрын хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн амьдралын нөхцөлийг сайжруулах талаар хийсэн ажлуудыг ойлголоо. Хятадын улс НҮБ-ын хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн олон улсын конвицид нэгдэн орсон байна. Хэдэн сарын өмнө Хятадын ардын төлөөлөгчидийн их хурал хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль нийтэлсэн байна гэх мэт. 2008 оны Бээжингийн пара олимпийн наадам нь Хятадын хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн амьдралын чанар чансааг улам дээшлүүлэх тус дөхөм болох нь гарцаагүй болж байна гэлээ.
|