• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-12 15:51:27    
Хятад Европийн чуулга уулзалт нь Хятад Европийн түншлэлийн харилцааны хөгжлийг ахиулав [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Хятад Европийн чуулга уулзалтын 3-р хурал 10-ны орой Германы Хамбургт ажлаа эхлэв. Нээлтийн ёслолд оролцсон Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Дэжян, Германы гадаад харилцааны яамны сайд Франк –Валтер Стейнмейер нарын зэрэг Хятад Европийн хоёр талын төлөөлөгч бүр Хятад Европийн харилцааг дээд хэмжээгээр хүндэтгэн үзэж байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал чанарыг онцолсон байна. Энэ удаагийн хурал нь Хятад Европ хоёр талын өнгөрсөн нэг үеийн хоёр талын харилцаанд гарсан харш саадыг тэвцэхэд, мөн бие биеийн ойлголцлыг гүнзгийрүүлж, түншлэлийн харилцааны хөгжлийг ахиулахад нааштай ач холбогдолтой юм гэж шинжээчид үзсэн байна.

      Хятад Европийн чуулга уулзалтыг 2004 онд Германы Хамбургийн худалдааны нийгэмлэг анхдагч удаа даргалан эрхэлснээс хойш, хоёр жил болгонд нэг удаа ажлуулж байгаа юм. 3 хоног хуралдах энэ удаагийн хурал нь "Хамбургийн дээд хэмжээний уулзалт: Хятад Европийн уулзалт" уриан дор болж, голцуу Хятад Европийн худалдааны харилцаа, цаг агаар болон байгаль орчныг хамгаалах, Хятадын хөгжлийн хэтийн төлөв зэрэг сэдвийг авч хэлэлцэх болно.

     Хятад болон Европийн олон орны улс төр, үйлдвэр худалдаа болон шинжлэх ухаан техникийн салбарын 380 төлөөлөгч нээлтийн ёслолд оролцлоо. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Дэжян үг хэлж, Хятад Европ хоёр тал эрх тэгш харилцан ашигтай тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх асар их нөөц хүчинтэй, өргөн уудам хэтийн төлөвтэй байна гэж онцолжээ. Тэрээр тэмдэглэхдээ, Европийн холбоо бол Хятадын хамгийн том худалдааны түнш мөн, Хятад улс Европийн холбоотой харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, Хятад Европийн тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа өдрөөс өдөр боловсронгуй болж байна гэжээ.

      Жан Дэжян хэлэхдээ, Хятад улс энх тайван хөгжлийн замаар замнахыг эх эцэс баримталж байгаа болохоор, дэлхийн энх тайван хөгжлийн үйлсийг түлхэн ахиулах чухал хүчин зүйл болсоор ирсэн юм. Тогтуун, нээлттэй, хөгжиж байгаа болон цэцэглэн хөгжсөн Хятад улс нь дэлхий дахинд болон Европийн олон орны хувьд авч хэлбэл аз тохиол болохоос биш өрсөлдөөн биш, түнш болохоос биш заналхийлал биш юм гэжээ. Тэрээр цааш нь онцлон тэмдэглэхдээ, Хятад улс Европийн холбооны интеграцчилах байгуулалтыг эх эцэс дэмжиж, олон улсын үйл хэрэгт Европийн холбоо нэн нааштай бүтээлч үүрэг гүйцэтгэхийг сайшааж байна гэжээ. Европийн талтай хамтаар хоёр талын олон салбар дахь ажилч хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтаар хөгжин хамтаар ялахад Хятадын тал бэлэн байна, энэ нь хоёр талын ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж байгаа төдийгүй, бүс нутгийн болон дэлхийн энх тайванд ашигтай юм гэж тэр бас хэлсэн аж.

      Германы гадаад харилцааны яамны сайд Франк –Валтер Стейнмейер нээлтийн ёслол дээр "Бүх бөмбөрцөгийн хариуцалгатай түншийн харилцаа"-г хамтаар түлхэн ахиулахыг Хятад Европийн хоёр талд хандан уриалсан байна. Тэрээр хэлэхдээ, аюулгүй байдлыг хамгаалах болон эдийн засгийг тогтвортой байлгах, түүхий материал өдрөөс өдөр хумастаж байгаа зэрэг өрсөлдөөнийг дэлхий дээрэх ямар нэгэн улс орон буюу байгууллага ганцаараа зохицуулж чадахгүй юм гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, дэлхий дахинд өнөө "шинэ диг зурам" тогтоохыг хайж байгаа болохоор Хятад улсыг оролцуулсан хөгжиж байгаа том оронтой яриа хэлэлцээ хийх шаардлагатай байна гэжээ. Өнгөрсөн нэг жил нь Хятад Европ, Хятад Германы харилцааны хөгжилд төдий л хялбархан биш байсан хэдий ч хоёр тал зөвшөлцөлөө зогсоогүй юм гэж тэр илэрхийлэв.

      Хятад Европийн чуулга уулзалтын 3-р хуралд оролцсон олон этгээдийн төлөөлөгч нар ч Хятад Европийн харилцааны хөгжилд маш их хүсэл эрмэлзэл тавьсан байна. Хамбургийн худалдааны нийгэмлэгийн дарга Франк Хорч үг хэлж, энэ удаагийн хурал нь шудрага яриа хэлэлцээний тавцан байгуулахад шинэ гүүр тавиж өгөхийг хүссэн бөгөөд Хятад улсад эрх тэгш түншлэлийн хувиар хандахыг Европийн холбоонд хандан уриалжээ. Европийн холбооны татварийн ажил эрхэлсэн гишүүн Ласзло Коваск үг хэлж, Хятадын засгийн газрын салбаруудтай хийсэн хамтын ажиллагаа маш их ахицтай болсныг сайшаасан байна.

      Хятад Европийн чуулга уузалт нь нэгэнт Хятадын Европийн эдийн засаг, улс төрийн яриа хэлэлцээний чухал тавцан болж, хоёр талаараа Хятад Европийн харилцааны чухал чанарын талаар санал бодол болон харилцан ойлголцох сайн санаагаа илтэгсэн байна, Хятадын ерөнхий сайдын орлогч Жан Дэжян энэ удаа бас Волксваген, Айрбус, Луссен-Круп, Деутсче Бахн зэрэг Герман болон Европийн маш орон нэртэй компанид айлчилж, Хяатд Европийн хамтын ажиллагаа, ялангууя эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх эрмэлзэлтэй болголоо гэж Германы хэвлэл мэдээллийнхэн нийдэм үзэж байна./Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав/