11-ны орой чийдэнгийн гэрэл цацарсан Бао-ли театрт хоёр цаг гаран үргэлжилсэн тоглолтын хөшиг хаагдлаа. Үзэгчид салан ядсан сэтгэлээр тайзны өмнө удтал зогсож, алга ташилт, урай дуун театрийн том танхимд цуурайтаж байлаа. Хөшиг дахин нээгдэж, жүжигчид бие биеэ түшиж, таван таван хошуут улаан далбаа болон Пара олимпийн далбааг хурайлан үзэгч олонд хариу талархал илэрхийлжээ.
Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уран сайхны хамтлагийн содон бүтээл- "миний мөрөөдөл" гэсэн хөгжимт бүжгийг Бао-ли театрт 11-ний орой дахин тоглолсон байна. Хү Жиньтао, Ү Бангүө, Вэнь Жябао, Жя Чинлинь нарын зэрэг Хятадын удирдагчид Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн уран сайханчдын энэ тоглолтыг анх удаагаа сонирхожээ. Олон Улсын Пара Олимпийн Хорооны ерөнхийлөгч Филип Кравен, Олон Улсын Олимпийн Хорооны хүндэт ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч нарын зэрэг Бээжингийн Пара олимпийн үйл ажиллагаануудад оролцсон хүндэт зочид бас 11-ний өдөр Хятадын дээд удирдагчидтай хамтаар энэхүү гайхамшигтай тоглолтыг сонирхсон юм. 19 цаг 30 минутад том хөшиг алгуурхан нээгдэв. Чийдэнгийн гэрэлд хүрэн бор өнгөтэй ёслолын хувцастай Жян Шиньтянь цэнхэр тайзны голд зогсож байлаа. Бээжингийн Лянь Хэ Их Сургуулийн энэ дүлий охин гоё сайхан гарын тохионы шүлгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сэтгэлийн дууныг илтгэж, "амь нас болгон мөрөөдөлтэй, амь нас болгон эрмэлзэлтэй: бид цаг ямагт алтан нарны ивээлийг хүртэж байна. Бид харанхуйн дунд гэрэл гэгээг мэдэрч, дуугүй ертөнцөд хөг аялгууг сэтгэлээрээ мэдэрч байна..." гэж тэмдэглэжээ.
Дорно дахины соёл иргэншилд мянган мотортой хумшим бодисатваа нь ганц биедээ мянган мотор, мянган мэлмийтэй байдагаараа энэрэнгүй нүгэлсэнгүйн хувилгаан дүр болж байдаг юм. "Мянган моторттой хумшим бодисатваа" гэсэн бүжгийг дүлий хэлгүй 21 бүжигчин жавхаа төгөлдөр гарын хөдөлгөөнөөр гайхаш төрүүлэм бүжиглэж, мянган моторттой хумшим бодисатвааагийн энэрэл соёрхолыг тоглон үзүүлсэн байна. Алтан өнгөөр туяарсан хувцас өмсгөл, алтан гэрэл цацарсан чийдэнгийн гэрэл нь дүлий хэлгүй бүжигчин болгоны хацрыг гийгүүлж, тэдний сэтгэл санааны гоё төрх байдлыг харуулсан юм.
Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн чуулгын зохион бүтээсэн "миний мөрөөдөл" гэсэн хөгжимт бүжгийг 2000 онд тайзанд тоглож эхэлснээс хойш, уг бүжиг нь дотоод гадаадад нэртэй сонгодог уран бүтээл болсон юм. Урлагийн чуулга байгуулагдсанаас хойших хорь гаруй жилд хөгжлийн бэрхшээлтэй урлагчдыг 30 гаран орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нар хүлээн авч уулзсан бөгөөд Хятадын "гоо сайхан, найрамдлын элч", "бүх дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй 600 сая иргэдийн дүр төрхийн элч" зэрэг олон сайхан нэрийдэл хүртсэн юм.
"Рит хере ватин" гэсэн англи хэлний содон дууны хөгжмийн эгшиглэнгийн дунд, хараагүй бүжигчид рунба бүжиг бжиглэв.
"Дэлхийгээрээ нэг гэр бүлийнхэн" гэсэн дуугаар энэ гайхамшигт тоглолт нь өндөрлөлсөн байна. Тоглолт дууссаны дараа, жүжигчид бие биеэ түшин тайзны өмнө үзэгч олондоо мэндчлэн талархал илэрхийлжээ. Үзэгчид бас бүгдээр босч зогсон, халуунаар алга ташиж, тэдний гайхамшигтай сайхан тоглосонд нь баяр хүргэж, амьдрал, амь насанд хайртай хөгжлийн бэрхшээлтэй жүжигчдэд хүндэтгэл илэрхийлсэн байна. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|