Хэсэг улс орны удирдах хүмүүс удалгүй Хятад улсад айлчлах бөгөөд Бээжингийн пара олимпийн хаалтын ёслолд оролцоно гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй 13-ны өдөр мэдэгдэв.
Хятадын засгийн газрын урилгын дагуу, Бисау нийслэлтэй Бүгд Найрамдах Гвиней Улсын ерөнхийлөгч Жоао Бернардо Виейра 9-р сарын 16-аас 19-ний өдрүүдэд Хятад улсад айлчилж, Иорданы Хашимитын Вант Улсын ван Абдуллах Ил Бин Хуссейн 9-р сарын 17-оос 18-ны өдрүүдэд Хятад улсад айлчлах болно.
Хятадын засгийн газрын урилгаар, Бүгд Найрмдах Бангладеш Ард Улсын үүрэг гүйцэтгэгч засгийн газрын ерөнхий сайд Фахруддин Ахмед 9-р сарын 15-аас 18-ны өдрүүдэд Хятадад айлчилж, Бүгд Найрамдах Нигер Улсын ерөнхий сайд Сейни Оумароу 9-р сарын 16-аас 21-ний өдрүүдэд Хятадад айлчилж, Самоагийн Тусгаар Тогтносон Улсын ерөнхий сайд Туйлаепа Сайлеле Малиелегаой 9-р сарын 16-аас 18-ны өдрүүдэд Хятадад айлчлах болно.
Мөн Хятадын засгийн газрын урилгаар, Туркменстаны ерөнхий сайдын орлогч Д. Оразов болон М. Язмухамедова нар 9-р сарын 16-аас 18-ны өдрүүдэд Хятадад айлчилж, Тонга Вант Улсын ерөнхий сайдын орлогч бөгөөд Эрүүл мэндийн сайд Вилиами Танги 9-р сарын 16-аас 18-ны өдрүүдэд Хятад улсад айлчлах юм байна./Хүчит очруулж, Цэцэн хянав/
|