• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-14 23:26:11    
Дамба-дондгийн Баатаржав Пара-олимпийн аврага болов

CRI

     Манай радиогийн мэдээ: 9-р сарын 14-ний өдрийн үдийн өмнө 10 цагаас эхэлсэн Бээжингийн Пара-олимпийн эрэгтэйн зогсоо харвааны хагас шигшээ тэмцээнд Монгол улсын тамирчин Дамба-дондогийн Баатаржав 105:98 оноогоор Хятадын тамирчинЧень Еэфэнг хожиж эцсийн финалд шалгараад, тус өдрийн 14:00 цагаас эхэлсэн финал тэмцээнд Баатаржав Франц улсын тамирчин Меуниертэй өрсөлдөж, уралдааны явцад 4-хэн оноо олсон бага сага осол алдаа гарсан боловч эцсийн мөчд 94:90 оноогоор түрүүлж алтан медалийн эзээр тодорлоо. Баатаржавын олсон энэ алтан медаль бол Пара-олимпийн түүхэнд Монгол улсын олсон анхны алтан медаль болно.

    Ингээд тус тэмцээний эцсийн дүнд Монгол улсын тамирчин Дамба-дондогийн Баатаржав аваргалж, Францын тамирчин Меуниер мөнгөн медаль хүртэж, Хятад улсын тамирчин Чень Еэфэн хүрэл медальд шалгарлаа.

    Тус өдрийн тэмцээнд маш олон спорт сонирхогчид хүрэлцэн ирж хөгжөөн дэмжиж, үүний дотор Монгол улсаас Хятадад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Батсүх болон түүний гэр бүлийг багтаасан Монгол улсын олон үзэгчид тэмцээнийг сонирхож маш хөгжөөнтэй байлаа.\Уртнасан мэдээлэв.\


1 2