Бернагийн сангийн шагналыг хүртсэн Хятадын анхны эрдэмтэн бол профессор Мао Шөүбай юм, тэрээр цус сорох хорхойн өвчнийг сэргийлэн эмчлэх талаар гарамгай хувь нэмэр оруулсноос энэ шагналыг хүртсэн байна. Бернагийн сангийн шагнал бол Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамгийн их нэр нөлөө бүхий шагнал бөгөөд нийгмийн ангаах ухааны талаар гарамгай хувь нэмэр оруулсан хүмүүст өгдөг юм байна.
Нантингалийн одонг хүртсэн анхны Хятад хүн: Нантингалийн одонг хүртсэн анхны Хятад хүн бол Хятадын Сувилах ухааны сурч судлах нийгэмлэгийн орлогч дарга Ван Шиү-ин болно. Нантингалийн одонг 1907 онд Олон улсын Улаан загалмай нийгэмлэг гаргасан юм. Улс орнуудын хамгийн шилдэг Улаан загалмай сувилагч, сувилах ажлыг зохион байгуулагчид олгодог дээд шагнал юм. Ван Шиү-ин 1984 оны 7-рс арын 11-ний өдөр Улаан загалмай нийгэмлэгийн Нантингалийн 29-р одонг хүртсэн байна.
Хорт хавдарыг эмчлэх эм бэлдмэл судлан хийхээр гол болгосон анхны аж ахуйн нэгж: Хятадын хорт хавдарыг эмчлэх эм бэлдмэл судлан хийхээр гол болгосон анхны аж ахуйн нэгж бол 1989 оны 3-р сард Эрүүл мэндийн яамнаар батлуулан Бээжинд байгуулагдсан Бээжингийн Кан Лянь хорто хавдыг эмчлэх эм бэлдмэл судлан хийх газар болно. Энэ судлан хийх газрыг Хятадын Хорт хавдрын сангийн туслалцаатайгаар байгуулсан юм.
Эмчилгээний багаж хэрэгсэл хийдэг анхны хувийн хэвшлийн компани: Хятадын эмчилгээний багаж хэрэгсэл хийдэг анхны хувийн хэвшлийн компани 1985 оны 2-р сарын 4-ний өдөр Бээжинд байгуулагдсан "Сань Хуань эмчилгээний багж хэрэгслийн үйлчилгээний компани" болно. Сань Хуань гэдэг нь гурван тал гэсэн утгатай бөгөөд эмчилгээний багж хэрэгслийн өвчин тахал сэргийлэн эмчлэх, эрүүл мэндийг нь нөхөн сэргээх, төлөвлөгөөт төрөлт зэрэг гурван тлыг хамарсан гэсэн санаатай юм байна.
Эм бэлдмэлийн хамгийн том дэлгүүр: Хятадын тухайн үеийн эм бэлдмэлийн хамгийн том дэлгүүр бол 1991 оны 6-р сард байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Наньжин хотын Эм бэлдмэлийн компанийн Эм бэлдмэлийн том давхар байшин болно.
Настайчууд, бие муутай хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдэд үйлчилдэг анхны тусгай эмийн сан: Хятадын настайчууд, бие муутай хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдэд үйлчилдэг анхны тусгай эмийн сан бол 1985 оны 3-р сарын 20-ны өдөр нээгдсэн Бээжин хотын шинэ эм, тусгай эмийн дэлгүүрийн ажиллуулсан настайчууд, бие муутай хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдэд үйлчилдэг газар болно. \М.Цэцэн бэлэтгэв\
|