• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-15 14:31:45    
Олимпийн алтан медальт монгол залуу Жан Шяопин нутагтаа харилаа

CRI

      Алтан намрын тансаг улиралд их шилийн уудам бууцаас арвин их ургац хураалтын дуу цууриалж, хүн ардын сэтгэл тэнэгэр. 9-р сарын 9-ний үдээс хойш Шилингол аймагийн нам засгийн албаны давхар байшингийн хаалганы өмнө үндэстний хувцас заслаар гоёлсон сурагчид амьд цэцэг, алд хадгаа намируулсаар тал нутгийн бахархал болсон Бээжингийн олимпийн алтан медальт Монгол тамирчин Жан Шяопингийн өсч төрсөн өлгийн нутагтаа буцаж ирхийг баярлан угтаж байлаа. Үдээс хойшийн 4 цаг хагаст Жан Шяопингийн суусан машин алгуурхан ирж зогсохтой зэрэг хэнгэрэг харанга нижигнэв. Үндэсний шигшээ багийн хувцасаа өмссөн Жан Шяопин энгэр дээрээ алтан медалиа гялалжуулан машнаас бууж ирхэд нутгийн олон нь хайр хүндэтгэлийн халуун сэтгэлээр тал нутгийнхаа нэр төрийг олимпийн дэвжээнд мандуулсан баатар хүүгээ угтаж авлаа.

      8-р сарын 24-ний өдөр Бээжингийн олимпийн наадмын сүүлчийн өдөр, өргөн уудам Шилинголын тал нутагт хөрөвжин буйжсан Жан Шяопин болд төмөр гэмээр зангидсан хоёр нударгаараа өрсөлдөгчөө ялж, Хятадын тамирчдын энэ олимпийн наадмын сүүлчийн алтан медлиар энгээрэ мялааж, нэн ч байгуулагдаад 61 жилийн түүхтэй болж байгаа Өвөр Монголын Өөртөө Засах Районы олимпийн анхны алтан медалийг авч, нутаг усаа баясгасан билээ.

      Жан Шяопинг угтаж авунгуут Шилингол аймагийн нам засгаас урамшуулан сайшаах хурал зохион байгуулж, Шилингол аймагт, цаашлаад Өвөр Монголын биеийн тамир спортын үйлэст үзүүлсэн гарамгай хувь нэмэрийг нь үнэлэн дүгнэж, урамшуулан шагнах шийдвэр нийтлэв. Шилингол аймгаас Жан Шяопинд байр өгч, дасгалжуулагчийн хэсэгт нь 100 мянган юаний шагнал өгч урамшуулав. Шилинхотоос Жан Шяопинг 100 мянган юаниар шагнаж, дасгалжуулагчийн хэсэгт нь 50 мянган юаний шагнал өгөв. Мөн Жан Шяопинд "Шилингол аймагийн шилдэг залуу" цол олгов.

      Жан Шяопин алтан медаль авсан тухай сэтгэгдлээ ярихдаа, үнэнийг хэлбэл, тэр үед өөрийн хир түвшнээ л бадруулья гэж бодож байсан. Мөн зурагтаар миний тэмцээнийг сонирхон харж байгаа нутгийн олон танарынхаа хүслийг хүсэрдүүлэхгүй байх юумсан гэж бодхоос булчин шөрмөсөөр маань чадал хүч эрчлэх шиг болдог шүү гэж хэллээ. Миний хувьд олимпийн алтан медаль авсан нь шинэ гараа гэж хэлэх ёстой. Ирэх жилийн Бүх Хятадын наадам, 2012 оны Лондоны олимпоос алтан медаль авхаар чармайх бол миний зорилт мөн. Ийм болхоор дасгал сургуулиа таслахгүй байхын төлөө ар гэртээ хариж ирээгүй жил гаруй болж байгаа ч гэсэн энэ удаад мөн хоёр гурав хонгоос илүү сууж болохгүй л дээ гэж тэрээр мөн яриж байлаа.