• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-31 19:31:49    
Чихрийн шижин өвчтөний хоол ундны сувилалд анхаарах 8-н зүйл

CRI

      Нэгэн зүйл: Хоол ундаа хасаад өлсгөлөн байж сувилах. Зүй зохистой хоол ундны сувилал нь инсулины В эсийн дарамтыг багасгаж, цусны чихэрлэг зүйлийг хориглоход ашигтай байдаг. Харин хоол ундаа хасаад өлсгөлөн байж сувилах арга нь эхлээд цусны чихэрлэг зүйл, шээсний чихэрлэг зүйлийг бууруулдаг боловч хүний биед шим тэжээл дутагдсаны улмаас бие махбодид маш муу нөлөө үзүүлж, цаашилбал амь насны аюулд хүргэдэг байна.

      Нэгэн зүйл: Чихэрлэг бус хүнсний зүйлсийг хэт их идэх. Хүнсний зүйлд үзэмний чихэр, жимсний чихэр, нишингийн чихэр зэрэг чихэрлэг зүйлс агуулагдаж байдаг тул амттай байдаг. Эдгээр чихэрлэг зүйл нь хүний биед шингэх үед цусны чихэрлэг зүйлийг нь нэмэгдүүлдэг. Гэвч хүнсний бүтээгдэхүүн дэх цардуулд амт байдаггүй боловч ходоод гэдсэнд шингэсний дараа үзэмний чихэрлэг зүйлийг бий болгож, мөн л цусны чихэрлэг зүйлийг нь нэмэгдүүлдэг байна.

      Нэгэн зүйл: Гол хоолоо багасгаад хольц хоолоор гол болгох: Хольц хоолны чихэрлэг зүйл нь их биш боловч уураг болон тослог зүйл нь биед шингэхээрээ үзэмний чихэр болох бололцоотой юм. Иймээс хольц хоолоор гол болгох нь ч цусны чихэрлэг зүйлийг нэмэгдүүлдэг байна.

      Нэгэн зүйл: Цэвэрлээгүй үр тарианд чихэрлэг зүйл бага байдаг гээд байнга хэрэглэх. Цэвэрлээгүй үр тарианд хоол хүнсний чихэрлэг зүйл нэлээд элбэг байдаг. Энэ нь хэдийгээр чихэрлэг зүйл, тослог зүйлийг бууруулж, өтгөн хатахаас сэргийлж, бие махбодид сайн нөлөө үзүүдэг боловч их идэх юм бол ходоод гэдэсний дарамтыг нэмэгдүүлж, шим тэжээл хүлээн авахад нөлөөлдөг. Урт хугацаагаар шим тэжээл дутагдах юм бол бие махбодид ашиггүй.

      Нэгэн зүйл: Буурцгийн бүтээгдэхүүн байнга хэрэглэх. Буурцгийн бүтээгдэхүүний чихэрлэг зүйл болон халууны хэмжээ нь бүгд их биш байдаг. Ялангуяа шар буурцганд\шош\ агуулагдаж байдаг этгээд флавон нь цусны чихэрлэг зүйлийг зохих хэмжээгээр хориглох үүрэг гүйцэтгэдэг байна. Иймээс буурцгийн бүтээгдэхүүн нь амьтны уураг ихтэй чихрийн шижин өвчтөнд тохирох боловч зарим чихрийн шижин өвчин нь бөөрний өвчинтэй харшаад бөөрөнд маш их дарамт учруулж, улмаар бие махбодид маш муу нөлөө үзүүлдэг байна. Иймээс чихрийн шижин өвчин, бөөрний өвчинд нэрвэгдсэн хүмүүс өвчнөө цаашид даамжруулахгүй байхын тулд буурцгийн бүтээгдэхүүнийг төдийлөн их хэрэглэхгүй байвал зохино.

      Нэгэн зүйл: Лангуаг цусны чихэрлэг зүйлийг бууруулдаг гээд их хэрэглэх. Лангуанд агуулагдаж байгаа зарим чихэрлэг зүйл нь цусны чихэрлэг зүйлийг тун үр ашигтай хориглож чаддаг. Гэвч лангуанд үлэмж хэмжээгээр агуулагдаж байгаа бусад чихэрлэг зүйлүүд нь түүнийг их хэрэглэхэд цусны чихэрлэг зүйлийг их хэмжээгээр нэмэгдүүлдэг байна. Иймээс чихрийн шижин өвчинд нэрвэгдсэн хүмүүс лангуаг зууш болгож идэхээс биш санаан дураараа хэт их хэрэглэхгүй байх хэрэгтэй.

      Нэгэн зүйл: Чихрийн шижин өвчинд нэрвэгдсэн хүмүүс жимс жимсгэнэ идэхгүй байх. Жимс жимсгэнэд агуулагдаж байгаа хром, манган зэрэг бичил элементүүд нь хүний бие махбодийн инсулинг идэвхжүүлэхэд тун сайн туслах үүрэг гүйцэтгэдэг байна. Чихрийн шижин өвчинд нэрвэгдсэн хүмүүсийн биед нүүрс усны нэгдэл хэт нэмэгдсэн байдалд нүүрс усны нэгдэл бага агуулагдсан жимс жимсгэнийг хоолны хольц болгож хэрэглэх нь нойр булчирхайн дарамтыг багасгахад тустай.

      Нэгэн зүйл: Ус уухыг хориглох: Зарим хүмүүс өвчинд нэрвэгдсэний эхний үед ус их уух, олонтоо шээх шинж тэмдэг илэрдэг тул ус уухаа хориглоод байдаг. Ингэх нь тохиромжгүй юм. Хүний биеийн үзэмний чихэрлэг зүйл нь шээсээр дамжаад гадагшлахдаа үлэмж хэмжээний усыг зэрэгд нь гадагшлуулдаг тул их цангадаг юм. Иймээс цангавал ус ууж, хориглох шаардлагагүй. \Л.Буянтогтох орчуулав. \