Саяхан өндөрлөсөн Бээжингийн олимпийн наадамд 1 сая 470 мянга гаруй сайн дурынхан тэмцээнийг зохион байгуулах, аюулгүйн хамгаалалт, зам харилцааг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үйлчилгээ үзүүлэх, хотын эрхлэлт үйл ажиллагаанд үйлчилгээ үзүүлэх зэрэг олон салбарт сайн дурын үйлчилгээ үзүүлсэн юм. Эдгээр хүмүүсийн нарийн нямбай, сайн сайхан үйлчилгээ нь дэлхий нийтийн сайшаал үнэлэлтийг хүлээсэн байна. Яг иймээс Бээжингийн олимпийн наадмын хаалтын ёслол дээр Олон Улсын Олимпийн Хороо сайн дурынханд цэцэг барих ёслолыг анх удаа хаалтын ёслолын арга хэмжээнд нэмж оруулсан байна. Одоо та бүхэнд эдгээр сайн дурынхны дундаас уулзсан хэдийн тухай танилцуулъя.
Энэ жил 25-тай Ма Шүфэнь бол Тайланд улсын харьяалалтай. Өнөө Бээжингийн гадаад хэлний их сургуулийн Хятад Тайланд хэлний орчуулагын мэргэжлийн доктор юм. Бээжингийн олимпийн наадмын хугацаанд гадаадын баг тамирчид, сэтгүүлч, жуулчид олноор ирэх тул хэл нэвтрэх асуудал нь хамгийн тулгам зохицуулах асуудлын нэг юм. Бээжингийн Олимпийн наадмын зохион байгуулах хороо орчуулагын ажил хийх тусгай сайн дурынхан олныг элсүүлсэн юм. Ма Шүфэнь тэдний нэг гишүүний хувиар Бээжингийн олимпийн хугацаанд Олимпийн Наадмын Үзэгчдийн Дуудлагын Төвд сайн дурынхны эгнээнд орж ажиллажээ. 2004 онд Ма Шүфэнь Хятад улсад мэргэжил дээшлүүлэхээр ирснээсээ хойш Хятад улсын тухай судалж, Бээжингийн олимпийн наадамд анхаарлаа хандуулж иржээ. 2008 онд түүний хүсэл мөрөөдөл биелэгдэж, олимпийн сайн дурынхнаар ажиллсандаа бахархан баярлаж, залгаад Бээжингийн параолимпийн наадамд сайн дурынхнаар ажиллах хүсэлтээ дэвшүүлжээ.
Бээжингийн олимпийн наадамд үйлчилсэн сайн дурынхны дийлэнх олонх нь их сургуулийн оюутан байгаа. Үүнээс гадна гадаадын хүн, гадаадын харьяалалтай хятад хүн болон гадаадад амьдарч байгаа хятад хүмүүсийг бас сайн дурынханд олноор элссэн байна. Энэ жилийн 6-р сард Англиас их сургуулиас төгссөн Ван Фан олимпийн хугацаанд Английн төлөөлөгчдийн тэргүүний туслахаар ажиллажээ. Тэр өдөр бүр албаны хүмүүсийг хүлээн авах, хэвлэл мэдээлийн хэрэгсэлд ярилцлага өгөх зэргээр маш ажил ихтэй. Английн төлөөлөгчидтэй хамт ажиллахдаа юм уу гадаад орноос ирсэн сайн дурынхантай ярьж хөөрөхдөө ч Хятадын тухай, Бээжингийн олимпийн наадмыг гарамгай сайн зохион байгуулсан тухай сайшаал, үнэлэгээг сонсон дуулж явахдаа хятад хүн болсондоо бахархаж явдаг байна. Тэрээр хэлэхдээ, нээлтийн ёслолын дараа Английн төлөөлөгчдийн тэргүүнээс нээлтийн ёслол хир зэрэг болов? гэж асуухад : өөрөө 12 удаагийн олимпийн наадамд оролцсон , Бээжингийн олимпийн наадмын нээлт хамгийн сайхан нээлт болсон гэж хариулсан юм. Бээжингийн олимпийн тосгон хамгийн сайн үйлчилгээтэй, Бээжингийн олимпийн наадмын сайн дурынхан халуун дулаан, нарийн нямбай үйлчилж байгааг би газар дээр нь нүдээр харсан гэж тэр аль ч орны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө ярьж байсан гэжээ.
Бээжингийн олимпийн наадмын хотын сайн дурынхнаар бас олон хүн ажилласан юм. Тэд голдуу гудамж, талбайд олимпийн наадамд оролцогч холбогдох ажилтан, гадаадын тамирчид, жуулчид, хотын иргэдэд олон талын мэдээлэл олгож, тэмцээний ордон талбайд хүрэх зам шугамыг танилцуулж, онц байдалд бэлтгэн үйлчилдэг байна. Бээжингийн гудамж, хороололд өвөө эмээгээр бүрэлдсэн сайн дурынхны эгнээ ч идэвхтэй ажилласан юм. Энэ жил 66-тай Чан Жифү настан бол хорооллын сайн дурынхан. 7 жилийн өмнө Бээжин олимпийн наадам зохион байгуулах эрх авснаас хойш тэр англи хэл болон тохионы хэл сурч, 2008 оны Бээжингийн олимпийн наадамд үйлчлэхэд бэлтгэж иржээ. Өөрөө олимпийн хөдлөгөөнд хайртай, багаасаа өөр бусдад туслах дуртай. Эх оронд маань болох олимпийн наадамд үйлчлэхийн төлөө би түргэн тусламж үзүүлэх мэдлэг сурч, англи хэл, тохионы хэл сурсан. Энэ удаа олимпийн наадамд сайн дурынхнаар ажиллаж, хүсэл мөрөөдлөө биелүүлж, Бээжингийн олимпийн наадам дэлхий нийтийн сайшаалыг хүлээсэнд би ч бахархаж явна гэж Чан Жифү настан хэлж байна. \Урангоо орчуулж,бэлтгэв\
|