2008 оны Бээжингийн олимпийн наадмын суурин холбооны хамтын ажиллагааны түнш болсоны хувьд Хятадын CNC нь Бээжингийн олимпийн наадамд холбооны баталгаа хангах үүрэг хариуцаж, үйлчилгээний салбар нь уралдаан тэмцээний удирдлага эрхлэлт, өндөр тодотголтой телевизийн дохио дамжуулах, олон нийтэд олимпийн мэдээлэл хангах зэргийг хамарсан байв.
Олимпийн наадмын хугацаанд, Хятадын CNC нь тоглолтын ордон талбайн холбооны үйлчилгээ хангах, уралдаан тоглолтын зохион байгуулалтын системд үйлчилгээ хангах, сэтгүүлчид болон нийгмийн олон нийтэд үйлчилгээ хангах ажил хариуцсан байлаа.
Олимпийн наадмын хугацааны тоглолтын ордон талбайн холбооны үйлчилгээг батлахын тулд Хятадын CNC нь төрийн спортын ордон, төрийн спортын талбай, төрийн усанд сэлэлтийн төв зэрэг олимпийн тоглолтын 40 гаруй ордон талбайд тавьсан гэрлийн кабелийн нийт урт нь 200 гаран км, төрөл бүрийн цахилгаан шугамын нийт урт нь 100 гаран км-т хүрч, өөрчлөн байгуулсан стүүдүүд 2000 гаран хавтгай дөрвөлжин метрт хүрч, 20 мянга гаран утасны залгуур суурьлуулж, интернэтийн сүлжээний 3000 гаран залгуурыг шинээр суурьлуулсан байв. Зөвхөн төрийн спортын ордон буюу шувууны үүрт гэхэд л 3000 гаран суурин телефон суурьлуулсан байлаа.
2008 оны 8-р сарын 8-ны орой 29-р олимпийн наадам Бээжинд баяр ёслолын байдалтай эхэлж, мөн энэ үед Хятадын CNC нь олимпийн нээлтийн ёслолд телевизийн шууд нэвтрүүлгийг дамжуулах, хэвлэлийн хэрэгслүүдийн мэдээлэл авах, гол хэвлэлийн төвийн интернэт сүлжээний үйлчилгээ, олимпийн наадмын удирдах системийн холбооны үйлчилгээ, нээлтийн ёслолын бамбар асаах холбооны үйлчилгээ зэргийг хичээнгүй зохицуулж, Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолын амжилттай болоход баталгаа хангасан байлаа.
Олимпийн наадмын хугацаанд, Хятадын CNC-н гүйцэтгэсэн өөр нэг чухал ажил бол Олимпийн наадмын уралдаан тэмцээн зохион байгуулах системд холбооны баталгаа хангасан явдал болно. Үүнд голдуу Олимпийн наадмын зохион байгуулах хорооны албаны талын олимпийн наадмын дуудлагын төв, олимпийн наадмын интернэт сүлжээний хяналт шалгалтын төв болон олимпийн наадмынсуурин холбооны командлалын систем зэргийг багтааж байгаа юм.
Олимпийн наадмын ордон талбай болон уралдаан тэмцээн зохион байгуулах нэгжүүдэд үйлчлэхээс гадна бас Хятадын CNC нь интернэт сүлжээний дээд шинэ техникийг ашиглан, олон нийтэд олимпийг нэн сайн ойлгуулж, Бээжингийг, Хятадыг ч нэн сайн ойлгуулах хүсэл зоригтой байгаагаа дэвшүүлсэн байлаа.
Олимпийн наадам бүрэн дүүрэн амжилттай явагдаж, Хятадын CNC нь Бээжингийн олимпийн наадмыг бүх хүчнээрээ дэмжиж, амалсан зорьсноо гүйцэд сайн биелүүллээ.
|