Бээжин хотын Бай-нянь мэргэжлийн сургууль саяхан эслэлтийн шинэ сурагчдын нэрсийг нийтэлжээ. 4 жилийн өмнө, уг сургууль нь Бээжинх хотод хөлсний ажил хийж байгаа тариачдын хүүхдэд мэргэжлийн төлбөргүй сургалт хангана гэж амлалт хийсэн юм. 4 жилийн дараа, уг сургуулийг төгсгөсөн сурагчид ажлын байранд гарч аж ахуйн нэгжийн сайн үнэлгээг хүлээн юм. Бай-нянь мэргэжлийн сургууль нь мэргэжлийн боловсролын брендийг бүрдүүлсэн байна.
Өндөр боловсролтой хөдөлбөрчдийг өөрсөдөө бэлтгэн хүмүүжүүлэх хэрэгтэй
Хятад улс хүн хүчний нөөцийн том гүрэн тийш хөгжиж байгаа энэ эринд боловсрол чухал болох нь гарцаагшүй юм. Үйлдвэрлэгч том орон болсны хувьд Хятад улс бас ур техник эзэмшсэн чадвартай хүмүүс дутагдаж байгаа болохоор, мэргэжлийн боловсролыг ихээр хөгжүүлэх тулгам шаардлагатай болсон билээ.
Соён гэгээрүүлэх ухааны мэргэжилтэн профессор Жан Ли хэлэхдээ, хөрөнгө мөнгө, техникийг гаднаас оруулан ашиглаж болох боловч, үйлдвэрлэлийн нэгдүгээр шугам дээр ажиллаж байгаа өндөр боловсролтой хөдөлбөрчдийг зөвхөн өөрсөдөө бэлтгэн хүмүүжүүлэх хэрэгтэй байгаа юм. Энэ нь дипломын сургалтад түшиглээд болох биш эрхбиш үйлдвэрлэл болон ажлын практикийн явцад чадавхтай болж түүнээ цаашид дээшлүүлэх шаардлагатай юм гэлээ.
Мэргэжлийн боловсрол нь улс оронд чадвартан бэлтгэн хүмүүжүүлж өгөх төдий биш, бас сурагчдын өөрийнх нь хөгжилд зам нээж өгөх болно. Хүн бүхэн их сургуульд орж суралцах боломжгүй боловч, хүн бүр өндөр зэргийн боловсрол хүртэх боломжтой юм гэж Жан Ли үзсэн байна. Тэр хэлэхдээ, сургууль сайн муу гэж ялгаагүй, ажилд адил бус хуваарь байдаг тул, өөрийгөө зөв үнэлэх ёсой. Мэргэжлийн боловсрол хүртэж санаанд тохирсон ажлын байр олох нь чухал гэжээ.
Мэргэжлийн боловсрол Хятадын боловсрол чухал байр эзлэх боллоо
2005 оны 11-р сарын 17-ны өдөр бүх Хятадын мэргэжлийн боловсролын асуудлаарх зөвлөгөөн Бээжин хотод хуралдаж, Ерөнхий сайд Вэнь Жябао "Хятадын онцлогтой мэргэжлийн боловсролыг ихээр хөгжүүлье" гэсэн сэдвээр үг хэлж, Хятад улс мэргэжлийн боловсролыг дорвитой хөгжүүлэн, техникийн чадвартныг олноор бэлтгэнэ гэж илэрхийлсэн юм.
Хятадын Засгийн газар мэргэжлийн боловсролыг дээд хэмжээнд чухалд үзэж, хөгжлийг нь түргэтгэх олон бодлого, арга хэмжээг боловсруулан гаргаснаар, сүүлийн жилүүдэд мэргэжлийн боловсролын хөгжлийн цар хүрээ байнга өргөжин тэлсээр ирсэн байна. 2007 онд Хятадын дунд зэргийн мэргэжлийн боловсролын сургуульд элссэн сурагчийн тоо нь 8 сая 100 мянгад хүрч, өндөр дунд шатны элссэн сурагчийн нийт тооны 49 хувийг эзэлсэн байгаа юм. Өндөр зэргийн мэргэжлийн сургуульд элссэн сурагчийн тоо нь 2 сая 830 мянгад хүрч, энгийн их дээд сургуульд элссэн болон их дээд сургуульд сурч байгаа нийт оюутны 50 хувийг эзэлсэн байна.
Боловсролын Яамны Мэргэжлийн сургалт болон насанд хүрэгсдийн боловсролын хэлтсийн дарга Хуан Яо мэргэжлийн боловсролыг хөгжлийг үнэлэхдээ, өндөр дунд зэргийн боловсролд дунд зэргийн боловсрол хагас хувийг, энгийн их дууд сургуулийн боловсролд өндөр зэргийн боловсрол хагас хувийг тус тус эзэлж байгаа юм гэлээ.
Үүнээс гадна, мэргэжлийн олон хэлбэрийн бэлтгэл сургалт ч өрнүүн хөгжиж байна. 2007 оны байдлаар, мэргэжлийн бэлтгэл сургалтанд хамрагдсан хот хөдөөгийн хөдөлмөрчид давхардсан тоогоор 160 саяд хүрчээ. Хуан Яо хэлэхдээ, Хятадын онцлогтой мэргэжлийн боловсролын бэлтгэл сургалтын систем нэгэнт бүрдсэн байна гэжээ.
|