Дэлхийн банк санхүүгийн төв хэмээгдсэн Америкийн Нью-Йоркийн "Уолл Стрийт" гудамжнаас 14-ний өдөр дэлхийг донслогсон мэдээ уламжлагдаж, Америийн хөрөнгө оруулалтын дөрөвдүгээр том банк болох Лехман Бротхерс ах дүүгийн компани нь нийлүүлэх хэлэлцээр тохирч чадсангүйгийн улмаар дампурлын өргөдөл дэвшүүлсэн байна, харин Америкийн хөрөнгө оруулалтын гуравдугаар том банк болох Меррилл Лунчийн үнэт тэмдэгтийг Америкийн банк нь 50 тэрбум шахам ам.долларын үнээр худалан авчээ. Богонихан хагас жилийн хугацаанд, "Уолл Стрийт" гудамжийнд эхний тавад жагсаагдаж байсан хөрөнгө оруулалтын таван банканы гурав нь задран сарнирсан байна. Америкийн засгийн газрын банк санхүүгийн хяналт удирдалга дутмаг байгаа болон "Уолл Стрийт" гудамжны өндөр эрэсдэлтэй ажил төрлийн хязгааргүй нэмэгдсэний улмаар, эцсийн бүлэгт энэхүү банк санхүүгийнхнийг хүнд ноцтой хямарлд оруулж, энэхүү хямрал нь"Уолл Стрийт" гудамжны ажил төрлийн бүтцийг дахин тохируулахад хүрүүлсэн байна гэж шинжээчид үзэж байна.
158 жилийн түүхтэй болсон Лехман Бротхерс ах дүүгийн компани эцсийн бүлэгт цавчим хадны ирмэгт хүрч, маш хүнд байдалд орсон үед, дампуурахаар зарлах нь цорын ганц сонголт болсон байна. Энэ сарын 10-ны өдөр, Лехман Бротхерс ах дүүгийн компанийн мэдэгдсэн сангийн тайлангаас үзэхэд, энэ оны 2-р улиралд компани нь 3 тэрбум 900 мянган сая ам.долларын алдагдал гарч, компани байгуулагдсанаас хойшхи нэг улиралд гарсан хамгийн их алдагдал болжээ. Түүний хувьцааны үнэ нь 2007 оны эхний хамгийн дээд үнэтэй харьцуулбал, 95 хувиар унасан байна. 14-ний өдөр, Америийн Сангийн сайд Хенри Паулсон, Америкийн Холбооны бэлтглийн комиссийн дарга Бен Бернанке болон "Уолл стрийт" гудамжны банк санхүүгийн 30 гаран том эзэдтэй хурал хуралдуулж, Лехман Бротхерс ах дүүгийн компанийг аварж, итгэмжийн хямрал цаашид гаархыг хориглох төслийг хамтаар зөвшөлцсөн байна. Америкийн засгийн газрын үүнээс өмнө дэвшүүлсэн төслийн дагуу, Лехман Бротхерс ах дүүгийн компанийн ажил төрлийг хоёр хэсэгт хувааж худалдана. Түүний дотор, үнэт тэмдэгтийн ажил төрөл зэрэг шилдэг хөрөнгийг Английн 3-р том банк болох Барслайс банк буюу Америкийн банк хүлээн авна. Бусад Б хөрөнгийг "Уолл стрийт" гудамжны 10-аас 15 компани хамтаар худалдан авах гэсэн юм байна.
Энэ оны 3-р сард Америкийн Холбооны бэлтглийн комисс болон Сангийн яам Жп Морганд 29 тэрбум ам.долларын зээл олгож байгаад Беар Стернсийг худалдан авсан болон саяхан засгийн газраас "Фанние Мае" болон "Фреддие Мак"-ийг хүлээн авч удирдах үеийн байр суурьтай огт адилгүй тал нь гэвэл Америкийн засгийн газар Лехман Бротхерс ах дүүгийн компанийн хямралыг огт хайхарсангүй явдал болно. Америкийн засгийн газрын албаны хүн тайлбарлаж хэлэхдээ, Бейр Стернсийн гэнэт дамдуралд орсон явдал нь Америкийн засгийн газрыг яахын аргагүй болгосон, үүнээс болох хямрал нь Америк болон дэлийн эдийн засагт чухал их нөлөө үзүүлэх юм, харин Лехман Бротхерс ах дүүгийн компани нь Америкийн Холбооны бэлтглийн комиссоос хөрөнгө мөнгөний нөхвөр олж болох учир түүний богино хугацааны өр ширийн хугацааг нь уртатгаж болох юм гэжээ.
Америкийн банк санхүүгийн систем нь өнгөрсөн долоон хоногт хамгийн хүнд хэцүү хямралыг туулсан байна. Америкийн Холбооны бэлтглийн комиссийн дарга байсан Алан Греенспан 14-ний өдөр үг хэлж, энэ хямрал бол "зуун жилд тохиолдоогүй хямрал" мөн гэсэн аж./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|