Хятадын Эрүүл Мэндийн Яам 15-нд тэмдэглэхдээ, мөн өдрийн 8 цагийн байдлаар, бүх Хятадын эмчилгээний салбар нь 1253 хүүхэд Саньлү буюу гурван буга маркийн хуухай сүү уусны улмаар шээсний зам чулууших өвчин олсон ба, бас нас барсан 2 хүүхэд ч мөн хуухай сүүнээс хордлого авсныг оншлон нотоллоо. Хятадын Эрүүл Мэндийн Салбар бүх хүчнээрээ шалгалт шинжилгээ, эмчилгээ хийж байна гэжээ.
Эрүүл Мэндийн Яамны танилцуулснаас үзэхэд, Саньлү буюу гурван буга маркийн хуухай сүү уусны улмаар шээсний зам чулууших өвчин олсон 1000 гаран хүүхэд нь голдуу Хэбэй, Жянсү, Ганьсү гурван мужийнх болох бөгөөд нас барсан 2 хүүхэд нь Ганьсү мужийнх болно. Бас 53 хүхдийн өвчний байдал хүнд байгаа аж.
Мэргэжилтэний хэлснээр, эртхэн оншилж, эмчлүүлбэл хүүхдийн түргэн илааршихад нь сайн тул орон нутгуудын эмч нар шинжилж оншлох ажлыг идэвхтэй хийж, Саньлү буюу гурван буга маркийн хуухай сүү хэрэглэж байсан 10 мянга орчим хүүхдэд шинжилгээ хийж байна. Эрүүл Мэндийн Яамны орлогч сайд Ма Шяовэй танилцуулж хэлэхдээ, хордлого авсан хүүхдийг эрж хайх ажил өргөн хүрээнд явагдаж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ,
Хот хөдөөгийн завсар нутаг, шянь, шян, тосгон, ялангуяа бойд зэлүүд хөдөө нутагт уг төрлийн хуухай сүү хэрэглэсэн хүүхэд нэлээд олон байаа учраас эмнэлгийн ажилтад хөдөө орон нутгаар явж, ийм хүүхдүүдийг эрж хайж байна гэжээ.
Эрүүл Мэндийн Яамнаас бүх улсын нэгдэлтэй оншилгоо эмчилгээний баримжаа тогтоож, орон нутгийн эмчилгээний чанар чансааг баталж байна. Муж болон төвийн шатны эмнэлгийн мэргэжилтэдийг ч орон нутгаар очуулж ажил хэргийг удирдуулж байна.
Эрүүл Мэндийн Яамны албаны хүн танилцуулж хэлэхдээ, уг яамнаас өвчилсэн хүүхдүүдийг хүлээн авч эмчилж байгаа байдлыг өдөр болгон мэдээлэх дүрэм хэрэгжүүлж, ажил төрөл урагштай явагдаж байгаа бөгөөд нэг бүлэг хүүхэд нь илааршиж эмнэлгээс гарсан ба бас зонхилох хүүхэдийн илааршиж байгаа байдал сайн байна гэжээ.
Саньлү буюу гурван буга марк бол Хятадын дотоодын нэрт марк юм. 2007 онд Хятадын дотоодын зах зээлд эзэлсэн хэмжээ 18%-д хүрсэн байлаа. Холбогдох ажлыг хариуцсан Профиссор хатагтай Дин Же танилцуулж хэлэхдээ, мэргэжилтэдийн шинжилж судалсан ба өнөөгийн байдлаас үзэхэд, уг төрлийн хуухай сүү хэрэглэсэн бүхэн өвчилсэн биш, бага хэсэг нь өвчилсэн байна. Энэ нь хүүхдийн ус уусан, хоол идсэн зэрэг бүх зүйлтэй холбоотой гэжээ.
Эрүүл Мэндийн Яамны эм эмнэлгийн газрын дарга Ван Юй танилцуулж хэлэхдээ,
Бүх Хятадын эмчилгээний системээс авч үзэхэд, өвчилсэн тохиолдол хэдий гарлаа ч гэсэн хүлээж авах, оншлох, шалгаж шигших, эмчлэх бүх бэлтгэлээ бүрэн хийсэн, олон шатны эмнэлгэ, мэргэжилтэн, төхөөрөмж, ор зэрэг бүрэн хүрэлцээтэй, манай орны эмчилгээний хүчин чадлаар энэ удаагийн энэх хүүхдийн шээсний зам чулууших өвчнийг бүрэн эмчлэн засаж чадна гэжээ.
Саньлү буюу гурван буга маркийн хуухай сүүний хэргийг цаашид шалгах ажил үргэлжилж байна. Өнөөгийн шалган тодолсноор, хууль бус этгээдүүд түүхий сүү болон сүүний уургийг нэмэгдүүлэхийн төлөө меламине хольсны улмаар ийм хуухай сүү уусан нялах хүүхэд нь шээсний зам чулууших өвчин олсон байлаа. Цагдаагийнхан энэ хэргийг үйлдсэн нэлээд хүмүүсийг баривчлаад байгаа юм байна.
|