Хятадын баруун бүс нутгийн цорын ганц шууд харъяа хот болсон Чүньчин хот нь сүүлийн жилүүдэд гадаадаас чадварлаг хүмүүс зээлдэн оруулах эрч хүчээ эрчимжүүлсэн байна.
Хятадын хамгийн залуухан шууд харъя хот болсон Чүньчин хотын эдийн засаг сүүлийн 7 жил дараалан өндөр хурдацаар өсөн нэмэгдсэн байна. 82 мянга 400 км нутаг дэвэсгэртэй 32 сая хүн амтай хотод эдийн засгийн хөгжлийг дайчилсан чухал нэгэн нөхцөл бол гадаадаас хүрэлцэн ирссэн чадварлаг хүмүүс болно.
Чэнь Шү бол эдгээр чадварлаг хүмүүсийн нэгэн байгаа. Тэрээр Чүньчин хотын Нийгмийн шинжлэх ухаан техникийн академийн ерөнхийлөгч бөгөөд Чүньчин хотын засгийн газрын хөгжлийн судалгааны төвийн байнгын орлогч даргын тушаалтай ажиллаж байгаа бөгөөд Чүньчин хотын хөгжлийг түлхүү анхаардаг "Өөрчлөлт" сэтгүүлийн ерөнхий редактор юм. Тэрээр Чүньчин хотын өөрчлөлтийг ингэж хэллээ.
Чүньчиний хөгжилтийг би биеээр үзлээ. 10 жилийн турш би түүний хөгжилтийг харлаа. Чүньчин хот бараг сар бүр, цаашилвал өдөр бүр өөрчлөгдөж байна гэж хэлэж болно.
1997 оны 7-р сарын 16-ны өдөр Чүньчин хот Хятадын дөрөвдөх шууд харъяа хот болсны дараа Чэньшү, өөр 30 токторын хамт Чүньчинд хүрэлцэн ирэж байгуулалтад оролцож эхэлсэн юм. Нэг жил ажилласны дараа Чэньшү Чүньчинд үлдэж ажиллахаар шийдсэн юм. тэрээр хэлэхдээ, Чүньчин хотын хөгжил нь хүмүүст хүсэл эрмэлзэл төрөөлж, амьжирлын хүчин бялхарч, Хятад улс тэрчлэн дэлхий дахинд хөгжлийн хүсэл эрмэлзэл төрүүлнэ. Ийм учир чадварлаг хүмүүс Чүньчин хотод ажиллахыг сонгож байна гэжээ.
Чэньшүтэй нэнэн адил Чүньчин хотын зам харилцааны их сургуулийн захирал Тан Бөмин бол мөн ч гадар муж районаас энд хүрэлцэн ирэж бүтээн байгуулалт хийж байгаа нэгэн. Чүньчин хотод ирэхээсээ өмнө тэрээр Японы Нагока техникийн их сургуульд профиссор, доктор хөмүүжүүлэгчийн ажил хийж байжээ. Гадаадын амьдрал нь таатай боловч тэрээр өөрийн Японд сурсан онолоо практегт хэрэглэж, судалгааны бүтээлээ бодитойд хэрэглүүлэхийг хүсэж байжээ. Иймээс тэр эх орондоо буцан ирэхээр шийдсэн байжээ.
Би зам харилцааны мэрэгжил сурч, гүр байгуулах, зам засах, түнель малтах мэрэгжил сурсан. Энэ нь бодитойд хэрэгжих ёстой. Лабаратурт өдөр бүр сууж судалгаа хийж онолын асуудлыг зохицуулж болдог. Гэвч барилгын асуудлыг шийдэхэд практег ажил шаардагдаг. Иймээс би эх орондоо буцсны дараа барилгын ажилтай маш уялдаа холбоотой, өөрийн хувь нэмэрээ гаргаж болох газрыг хайсан юм гэж тэрээр илэрхийлжээ.
1999 онд Чүньчин хот шууд харъяа хот болоод гуравхан жил болж байхад Тан Бөмин Чүньчин орож төрөл төрөгсдөө эргэн үзсэн байна. Тэрээр Чүньчин хот гадаадад суралцан эх орондоо буцан ирсэн чадвартныг зээлдэн оруулж байгаа мэдээг сонсоод туршиж үзэе гэсэн бодлоор Чүньчин хотод хандажээ.
Ингээд Тан Бөмин Чүньчин хотод үлдэн ажиллаж, өөрийн мэдлэг чадвараа ашиглан зарим тулгам шаардагдаж байгаа техникийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Тан Бөмин Чүньчин хотын Зам харилцааны газрын орлогч дарга, даргын тушаалыг хариуцаж иржээ.
Чүньчин хотын чадвартан элсэх албын орлогч дарга Шешинь танилцуулж хэлэхдээ, шууд харъяа хот байгуулагдсан 10 гаруй жилийн турш Чүньчин хот их олон чадвартан элсэн авсан байна. Сүүлийн хэдэн жилийн турш бидний гол ажил бол чадвартан элсэн авах ажил байж, богонихон хугацаанд ихээхэн дутагдаж байсан, шинийг бүтээх хүчин чадвартай, дээд зиндааны чадвартныг 800 гаруйг зээлдэн оруулсан юм. мөн Хятадын шинжлэх ухааны академитай гэрээ байгуулж, түүний харъяа Прогррам хангамжийн судалгааны газрыг Чүньчин хотын бичил электроны аж үйлдвэрийн хүрээлэнд байрлуулсан байна гэжээ.
Чүньчин хот бас 2006 оноос залуучуудын чуулга уулзалт зохион байгуулж, чадварлаг залуучуудыг илрүүлэн, ард олноо баяжуулах бодлого арга олохоор гол зорилго болгожээ. Тэд хойшид гадаадаас нэн олон чадварлаг хүмүүс зээлдэн оруулж, тэдний ур ухааныг ашиглан Чүньчин хотоо хөгжүүлэхээр байна.
|