• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-16 15:48:14    
Хятадын ном хэвлэлийн ажил төрлийг гадаадад нээлттэй болгосны 20 жилйин ахиц амжилт

Хятадын Олон Улсын Радио

      Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. 9-р сарын 1-ээс 4-ний өдрүүдэд, Бээжингийн олон улсын ном хэвлэлийн 15-р яармаг Хятадын гарамын хот---Тяньжинд ажилласан аж. Уг яармаг нь 1986 онд ажиллаж эхэлснээсээ хойш, өнөө нэгэнт олон улсын дөрвөн том ном хэвлэлийн үзэсгэлэн яармагийн нэг болон хөгжижээ. Түүний 22 жилийн хөгжлийн өнгөргөлт явц нь Хятадын ном хэвлэлийн салбар нь өөрсдөө биеэ даан хөгжиж байснаасаа олон улсын хэмжээнд хамтын ажиллагаа өрнүүлэх болсон түүхэн хөгжлийн ул мөрийг гэрчилж байна.

         Бээжин хот нь 9-р сард олимпийн наадам болон пара олимпийн наадам эрхэлэн явуулж байгаасаа болж, 2008 оны Бээжингийн олон улсын ном хэвлэлийн үзэсгэлэн яармагийг Тяньжин хотод зохиож, дэлхийн 51 улс орон ба бүс нутгийн 1300 гаран хэвлэлийн ажил эрхэлсэн байгууллага болон олон улсын хэвлэлийн байгууламжийн хариуцалгатад яармагт оролцож, үзэсгэлэн ажлуулан, зохиогчийн эрхийн солилцоо болон хамтын ажиллагааны хэлэлцээ хийцгээсэн байна.

         Хятадын хэвлэлийн корпурацийн \CPG\ захиралын орлогч Ли Мэн-и ч өөрийн төлөөлөгчидийнхээ хамт яармагт оролцлоо. Хятадын хэвлэийн корпураци бол Хятадын хэвлэн нийтлэх том оврын байгууллагын нэг байж, түүний харьяанд 29 хэвлийн хороо, гадаад дахь 23 сүлжээ дэлгүүр болон албан ажлын байгууламжтай байж, жилд дундажаар бараг 10 мянга гаран төрлийн хэвлэлийн бүтээгдэхүүн гаргаж, зохиогчийн эрхийн солилцооны сүлжээ нь бүх дэлхийн 100 гаран улс орон болон бүс нутгийг хамарсан байна. Уг корпурацийн харьяан дахь Жүн Хуа ном хэвлэийн ажил эрхэлсэн газар нь 2006 онд "Юй Дань \шүүмжлэл өгүүлэл\-ийн тухай сэтгэгдэл" гэдэг номыг хэвлэн тархааж, их сургуулийн профессор Юй Дань ерөмдөг хэлэлгээр сонгодог бүтээл дэхь хүний амьдралын гүн ёс зүйг тайлбарлан өгүүлэж, улсын дотоодод бараг 5 сая ширхэг борлуулагдаж, Хятадын ном хэвлэлийн түүхэн дэх гайхамшгийг үүдэн, уг ном нь одоо их олон улс үндэстэний хэлэлд буулгагдан хэвлэгдсэн байна.  

        CPG-ийн захиралын орлогч Ли Мин-игийн үзэж байгаагаар, Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй бодолгоог хэрэгжүүлсний 30 жилийн турш, Хятадын хэвлэлийн ажил төрлийн хүчин чадавхи тасралтгүй эрчимжэж, ирэх тусмаа олон гадаад дотоодын хэвлэлийн ажил эрхэлсэн байгууллагууд хамтын ажиллагаа өрнүүлэх эрэлт хэрэгцээтэй болж, Бээжингийн олон улсын ном хэвлэлийн үзэсгэлэн яармаг нь дотоод гадаадын хэвлэлийн салбарынханд солилцоо хамтын ажиллагааны чухал тавцан хангаж, ирэх тусмаа чухал их үүрэг гүйцэтгэх болсон байна гэжээ.  

       Ли Мин-и эргэн санахдаа, тэрээр өөртөө 1980 онд хэвлэлийн салбард орж ажиллах үед, Хятадын зохиогчийн эрхийн олон улсын хамтын ажиллагаа нь анх алхам эхэлж байсан юм байна. 1980 оны 8-р сард, Хятад болон Америк нь "Их Британийн товчилсон нэвтэрхий толь"-ийг Хяатад хэлэнд хамтран орчуулж хэвлэлх хэлэлцээр байгуулсан байна, энэ бол шинэ Хятад улс байгуулагдснаас хойшхи хагийн анхны олон улсын зохиогчийн эрхийн хамтын ажиллагааны төсөл байгаа, гэвч Хятадын тал нь Америкийн талд хэвлэлийн гааль тушаагаагүй, харин лавлалтын мөнгө төлсөн байна. Гурван жилийн дараа, Ли Мин-и нь Хятадын хэвлэлийн салбар болон гадаадын байгууллага хоорондын зохиогчийн эрхийн албан ёсны хамтын ажиллагааны төсөлд гар бие оролцож, энэ удаа хоёр талаараа олон улсад нийдэм хэрэглэгдэж байгаа хэвлэлийн татвар төлөх арга хэлбэрийг ашгалсан байна гэжээ.

        Тэр цагаас хойшхи 20 жилийн хугацаанд, Хятадын олон улсын зохиогчийн эрхийн солилцоонд ихээхэн өөрчлөлт хувьсал гарсан аж. 1992 онд, хятад улс нь "Бернегийн нийтийн гэрээ" болон "Дэлхийн зохиогчийн эрхийн нийтийн гэрээ"-нд албан ёсоор оролцож, өрнөдийн нийгмийн амьдрал, улс төрийн хэлбэр маяг болон эдийн засгийн хөгжлийн талаархи том оврын ном хэвлэлийг их хэмжээгээр зээлдэн оруулсан байна. Хамгийн ахны 5 жилд, Хятад улс нь 7000 шахам төрлийн хэвлэлийн бүтээгдэхүүнийг зээлдэн оруулж, харин 2003 он гэхэд, Хятадын жилд зээлдэн оруулсан зохиогчийн эрхийн тоо хэмжээ нь 12000 гаран болсон байна. Мөн 2003 онд, Хятадын гадаадад гаргасан зохиогчийн эрхийн тоо хэмжээ нь 900-д ч хүрэхгүй байж, энэ нь дэлхийн Хятадын ном хэвлэлийн талаархи эрэлт хэрэгцээнд хол хүрэлцэхгүй байсан юм байна. 

       2004 оны Хятад Францийн солёын жилийн хугацаанд, Хятад улс нь 24-р хугацааны Францийн ном хэвлэлийн салонд оролцсон байна. Хятадын засгийн газраас тусалж, Францийн хэвэлийн байгууллага орчуулан хэвлэсэн 70 гаран төрлийн Хятадын ном хэвлэл нь уг салан дээр хүмүүстэй золгож, зургаахан хоногт 1/3 хувь нь борлуудагсан аж. Энэ бол Францийн хэвлэлийнхэн анх удаа их хэмжээтэйгээр Хятадын ном хэвлэлийг орчуулан хэвлэлж байгаа нь болно.

        Үүний дараа, Хятадын засгийн газар "Ном хэвлэлийг гадаадад дэлгэрүүлэх төлөвлөлгөө" ажлуулж, Хятадын ном хэвлэл болон гадаад дахь номын санд ном бичиг бэлэглэхийг дэмжиж, Хятадтай хамтан ажиллагч нь шууд Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба юу уу, мэдээ хэвлэлийн ерөнхий газарт орчуулахад туслуулах өргөдөл дэвшүүлдэг болсон байна. Өнөө, Хятад улс дэлхийн 27 улс орны 108 хэвлэлийн байгууллагатай хэвлэн тархаахыг дэмжих хэлэлцээр байгуулж, хөрөнгийн нийт хэмжээ нь 30 сая юаньд хүрсэн байна.

        Энэ бүхнээс Хятадын ном хэвлэлийн үйлсийн 20 жил туршийн хөгжлийн байдлыг олж харж болох юм./Хүчит редакторлон бичив/