Бээжингийн пара олимпийн наадам нь 17-нд өндөрлөнө. 11 хоногийн уралдаан тэмцээнээс хүний сэтгэлийг хөдөлгөсөн, баярлан бахдууштай маш олон үйл хэрэг бий болсон ба мөн үүнээр Хятад орон нь том хэлбэрийн уралдаан тэмцээн зохион байгуулах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил төрөл хөгжүүлэх хүч чадал шийдвэр зоригтой гэснийг дэлхий дахинд харууллаа. Манай радиогийн сэтгүүлчид уг наадам өндөрлөхөөс өмнө Дэлхийн олон орны спортын албаны хүмүүстэй уулзаж, ярилцлага авсан юм. Тэд нар Бээжингийн пара олимпийн наадмыг үнэлэн сайшаацгаасан байлаа.
Арван хэдэн хоногийн уралдаан тэмцээний явцад, Бээжингийн пара олимпийн наадмыг зохион байгуулсан болон тоглолтын ордон талбай, тоног төхөөрөмжийг нийт олон бүр маш өндөр үнэлсэн байна. Тунисын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын холбооны дарга Али Харзаллан бол 4 удаагийн пара олимпийн наадамд оролцож байгаа хүн юм. Бээжингийн пара олимпийн наадмын төхөөрөмж хэрэгслүүдийг өөгүй сайхан гэж хэлж болно хэмээн магтсан байлаа. Тэрээр хэлэхдээ,
Төрөл бүрийн төхөөрөмж хэрэгслүүд нь бүр маш сайн, шувууны үүр гэдэг спортын ордон бол аугаа сүрлэг барилга юм. Өмнө нь би 2000 оны Сиднийн пара олимпийн наадмын спортын гол ордныг дэлхийн хамгийн сайн спортын ордон гэж боддог байсан л да. Харин Хятадынхан улам ч асар том барилга байгуулсан байна. Үүний гадна талын дүрс хэлбэр, тоног төхөөрөмжийн чанар чансаа гээд бүх зүйл нь ижил нь үгүй сайхан. Ус сэлэлтийн төв зэрэг бусад ордон талбайнууд ч мөн адилхан сайн юм гэжээ.
Бээжингийн пара олимпийн наадмыг зохион байгуулахдаа Хятад улс саадгүй хэрэглээний төхөөрөмжийн талаар маш их хүчин зүтгэл гаргаж, тамирчдыг ч аль чадахаараа асран халамжилсан юм. Кампучийн пара олимпийн хорооны дарга И.Веасна хэлэхдээ, Хятад орон Бээжингийн пара олимпийн наадмыг зохион байгуулахдаа маш урт хугацаагаар бэлтгэл хийж, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан саадгүй хэрэглээний төхөөрөмжийн талаар маш их хүчин зүтгэл гаргасан нь надад тун гүн сэтгэгдэл үлдээлээ гэжээ.
Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн пара олимпийн наадмын саадгүй хэрэглээний төхөөрөмжүүд нь бүр маш бүрэн сайн, авто машин, зам харилцаа, автобусны систем болон тоглолтын ордон талбай гээд бүх зүйл тун ч сайн. Ялангуяа пара олимпийн хотхоны саадгүй хэрэглээний төхөөрөмжүүд нь бүр ч сайн. Эдгээр нь олон орны тамирчдын амьдрал ахуйд маш их дөхөм үзүүлсэн гэлээ.
Бээжингийн пара олимпийн наадмын хугацаанд, пара олимпийн хотхон нь нэг том айл бүл мэд сайхан байлаа. Дэлхийн олон орны тамирчид болон албаны хүмүүс энд цугларч, 11 хоногт гүн зузаан хайр сэтгэлтэй болж, салан яддаг болсон байв. Ногоон хошууны арлын пара олимпийн хорооны дарга Родриго Бежарано хэлэхдээ, пара олимп өндөрлөх болчихлоо. Энд уулзаж танилцсан хүмүүсээсээ маш их салж ядаж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Ургацын баярын евэн идлээ. Маш амттай. Надад тун ч таалагдсан. Идээд баймаар юм байсан шүү. Энэх том айл бүлээ бид санан мөрөөдөх болно гэжээ.
Италийн пара олимпийн хорооны нарийн бичгийн дарга Марко Гиунио Де Санктис хэлэхдээ, пара олимпийн ачаар Хятад орныг нүдээрээ үзлээ гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Хятад нь Италид, Европд авч хэлбэл алс холын улс орон юм. Өмнө нь би үнэхээр сайн мэдэхгүй байлаа. Газар дээр нь ирж нүдээрээ үзсэн цагт нэн гүнзгий ойлгож, түүний харцаар амьдрал, соёл цаашлаад үнэ цэний тухай үзэлтийг ойлгож болох юм. пара олимпийн ачаар Хятад орныг нүдээрээ үзлээ, спорт биднийг нягт холболоо гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Пэрлаймаа хянав\
|