• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-17 17:00:59    
Бээжингийн 2008 оны пара олимпийг өндрөөр үнэлэв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

       9-р сарын 17-ны орой Бээжингийн пара олимп өндөрлөх болно. Сүүлийн өдрүүдэд, Олон улсын пара олимпийн хорооны албан тушаалтан, Олон газар, олон орны пара олимпийн төлөөлөгчдийн албаны хүмүүс, тамирчид болон сэтгүүлчид 2008 оны Бээжингийн пара олимп гүн сэтгэгдэл үлдээлээ гэж тус тус илэрхийлж, Бээжингийн параолимпийг өндрөөр үнэлцгээсэн байна.

       17-ны үдээс өмнө болсон хэвлэлийн бага хурал дээр ОУПОХ-ы дарга Филип Кравен энэ удаагийн пара олимп нь маш гайхамшигтай, маш амжилттай боллоо гэж илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ:

      "5500 гаруй сэтгүүлчид мэдээлж, дамжуулсан цаг нь 1000 гаруй цагт хүрч, аль ч удаагийн пара олимпийн наадмаас давсан. 147 улс орон , газар нутгийн тамирчид пара олимпийн наадамд оролцож, үзэгчид суудал дүүрэн сууж, нээлт, хаалтын ёслолын тасалбарыг бүр эрт борлуулан дуусч, усанд сэлэлтийн бүх төрөл тэрчлэн хөнгөн атлетикийн төрлийн тасалбарыг ч эрт борлуулж дууссан байна. Энэ бүхэн пара олимпийн зохион байгуулах ажил маш гарамгай сайн гэснийг харуулж байна" гэжээ.

        Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн пара олимпийн наадмын гайхамшигтай сайхан болсон, амжилтанд хүрснийг олноороо нүдээр харсан. 17-ны өглөө ресторанд намайг өглөөний цайнд орж байх үед хэд хэдэн хүн эрхий хуруугаа гаргаж надад баяр хүргэсэн гэжээ. Кравен мөн Бээжингийн пара олимпийн наадмын сайн дурынхны үйлчилгээг өндрөөр үнэлсэн байна.

       "Нийт сайн дурынхан инээмсгэлэн үйлчилж байлаа. Тэдний инээмсгэл бол чин үнэнч юм. Ангилиар ярихаас нь бид тэдний дэлхий нийтийн тухай өргөнөөр ойлгож байгаа, маш олон улсын хэмжээнд хүрснийг ойлгож болно" гэжээ.

         Пара олимпийн хугацаанд, 44 мянган сайн дурынхан тэмцээний ордон талбайд чанар сайн үйлчилж, тэмцээний амжилттай явагдахыг баталгаажуулсан байна. Тэд гадаад орны тамирчид, албаны хүмүүст халуун дулаан харц, сайн сайхан үйлчилснээр гэртээ байх шиг санагдуулжээ. Кенийн пара олимийн хорооны дарга ноён Сидиало үнэлэн хэлэхдээ:

        "Энэ удаагийн пара олимпийн үйлчилгээний ажлын чанар маш сайн, ялангуяа хатуужилтай ажиллагч сайн дурынхан маш сайн ажилласан, тэд нар хүчир зовлонгоос айхгүй, тэдний үйлчилгээг хүлээсэн бид бүхэн азтай байна, тэд нарын туслалцаагүй байсан бол манай ажил маш бэрхтэй болох юм" гэжээ.

         Дэлхийн маш олон шинэ рекорд энэ пара олимпид мэндэлсэн юм. Энэ нь талбай заалуудын уралдаан тэмцээний баталгааны ажилтай салшгүй холбоотой юм. Тунисийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны дарга, Тунисийн төлөөлөгчдийн тэргүүн ноён Али Харзалах пара олимпид дөрөв удаа оролцож байгаа хүн. Тэрээр энэ удаагийн пара олимпийг үнэлж хэлэхдээ:

        "Энэ удаагийн пара олимпийг маш амжилттай зохиож, зохион байгуулах ажил өндөр түвшнээ харуулж, уралдаан тэмцээний талбай заалууд болон орон сууцны өрөөнүүд бүр маш сайн. Үүний төлөө асар их хүчин чармайлт гаргасан Хятадын ард түмэнд баярлаж байна. Энэ бол миний оролцсон хамгийн сайн пара олимп болно" гэжээ.

         Сэтгүүлчид энэ удаагийн пара олимпийн зохион байгуулах ажилд маш сэтгэл ханхлуун байна. Гол хэвлэлийн төв болон талбай заалууд дах сэтгүүлчийн ажлын газарт, сэтгүүлч нар уралдаан тэмцээний байддлыг асууж лавлах систем болон холбооны сүлжээ зэрэг тоног төхөөрөмжөөр эх бичгээ найруулан бэлтгэж байлаа.\Урангоо, Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав\