ХОУР-н Монгол хэлний редакцийн удирдлага хамт олон танаа:
Сайн байна уу? Манай гэр бүлийхэн та бүхэнтэй Монгол улсын Дархан хотоос мэндчилж захидал авах өдрийн мэндийг дэвшүүлж байгааг хүлээж авна уу?
Манай Дархан хотод 2005 онд анх FM 103.7 мгц-н үелзлэлийн долгионоор өдөр бүр цагийн хувиарийн дагуу Орос, Монгол, Хятад хэлээр ээлжлэн, радио нэвтрүүлэг цацагдаж эхэлсэн билээ. Тэр цагаас хойш Дарханчууд болон манай гэр бүлийнхэн та бүхний 7 хоног бүрт бэлтгэн явуулдаг Хятад орныг тал бүрээр нь танилцуулсан олон сайхан нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байгааг талархан дэмжиж сайшааж байдаг юм.
Энэ радио нэвтрүүлгээр: Миний бодлоор бол энэ радио нэвтрүүлэг цацагдаж эхэлснээр, манай 2 орны ард түмэн бие биенээ улам бүр танин мэдэх, ойртон нягтрах, зан заншил, соёл урлаг, аж амьдрал, бүтээн байгуулалт, бие биеээсээ харилцан суралцах, хөгжил дэвшил найрамдал хамтын ажиллагааны замд томоохон их гүүр болсон гэж бодож явдаг.
Манай хотод Хятад хэлний сургалттай "Цай Хун" сургуульд олон арван хүүхдүүд суралцдаг. Саяхан манай хотод Хятад улсын зам гүүр угсралтын нэгэн компани 110 м урт дүүжин "Найрамдлын гүүр" –ийг барьж байгуулж, ашиглалтанд хүлээлгэн өгсөн нь Дарханчуудын хувьд маш их баяр баясгалантай билэг дэмбэрэлтэй сайхан үйл явдал боллоо.
Би жирийн нэгэн радио сонсогчийн хувьд танай нэвтрүүлэгээр явагддаг Хятад улсын шинжлэх ухаан, техник технологийн сүүлийн үеийн ололт амжилтын тухай мэдээ, мэдээлэлийг их сонирхон сонсдог. Ингээд Монгол хэлний редакцийн хамт олон та бүхэнд олон сайхан нэвтрүүлэг бэлтгэн явуулдагт нийт Дарханчууд болон гэр бүлийнхээ өмнөөс Баярлан талархаж явдгаа илэрхийлээд ажилд чинь амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүндэтгэн ёсолсон: Мэдээлэл холбооны сүлжээ компаний Дархан Салбарын инженер Эрдэнэбилэг түүний гэр бүл нараас.
|