17 настайдаа эх орон элгэн саднаасаа салж, хүний нутагт эрдэм сурахаар дорнодын сувд хэмээгдсэн Шанхай хотыг зорьсон энэ охиныг Дэдбилэг гэдэг. Монголын Засгийн газрын тохируулалтаар Хятад оронд ирж, Шанхайн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд суралцсан байна. Амьдарлын дарамтаас болж, сурлагын төлбөрөө төлж чадахгүй гар мохордоо арга буюу аахар саахар ажил хийж сургалын мөнгөө хурамтуулан хатуу бэрх хэсэг хугацааг шуд зуун туулсаны дүнд их сургуулиа амжилт дүүрэн төсгөжээ. Тухайн үед Хятад улсын өөрчлөлт хийж нээлттэй байх бодлогын шинэ цаг үеийн хөгжлийн ирээдүйг танисан Дэдбилэг Хятадад үлдэхээр шийдлээ. Тэрээр Хятадын Жэ Жян мужийн Вэньжөү хотын нэгэн жижиг унтарлага асаагуурын үйлдвэрт өдөрт мянган юаний чалинтай ажиллаж байхдаа мөнгө олохын баяр бахдал болон ажил үйлс босгохын зовол зүдүүрийг тэнцүүхэн амсаж явжээ.
Тэр Хятад орны түүх соёл, байгалийн өнгө үзэмж, зан заншлийг бахдан сонирхож байснаасаа бишрэн хайрлах болж, эх Монгол орон болон элгэсэг Хятад орны аль алинд нь хоргодохын эрхэнд Эрээн хэмээх хилийн сайхан хотод аж төрөх бодол төрсөн байлаа. Анх Эрээн хотод ирээд үг хэлний давуу талаа ашиглан Хятад Монгол наймаачдад хэлмэрч болж байснаа дараа нь шантрашгүй зориг шургуу чармайлгын хүчнээрээ ашигт малтмалын экспорт импортын компани байгуулсан байна. Амжилтын дөрөөн дээр амьдарлын сайхан ханьтайгаа учирсан нь түүний хувьд ёстой баяр дээр баяр болсон байлаа. Ингээд тэр маань ёс ёомбгор, төр төмбгөрөөр "Хятадын авгай" болж, Хятад орон ч дулаан дотно хоёрдугаар нутаг нь болсон аж.
Хятад Монголын хилийн боомт Эрээн хотоо аж төрж байгаа Дэдбилэг аж амьдрал, ажил үйлсийхээ аль алиныг осолдуулалгүй хоёр орны харилцааны талд анхаарал тавьж, хүчин зүтгэж явна. Тухайн үед Хятадын олон аж ахуйн нэгжүүд Монголд төмөр зам засах, барилга байгууламж хийх зэрэг ажил төрлийг эрхлэхдээ Дэдбилгээс бага бус дэмжлэг тусламж хүсч байсан.
Хоёр орны эдийн засаг худалдаа харилцааны "гүүр" болж явахдаа өнгөрсөн жилүүдэд Монголын наймаачдын ихэнхи нь Эрээн хотоос бараа захиалдаг байсан бол нодниноос эдгээр наймаачдын 80 хувьд нь шууд Хятадын зүүн бүсийн хотуудаас бараа худалдан авах болсноос эрээн хотын зах зээлийн хөгжилтийг нөлөөлсөн асуудлуудыг олж таньсан байлаа. Ийм байдал дор, Дэдбилэг өдөр тутмын амьдрал болон худалдаа наймааны ажиллагаа дундаа Монголын наймаачдын Эрээн хотын эдийн засгийн орчны тухай үзэл танилт, санал бодлыг цуглуулсан мөртлөө холбогдох асуудлуудыг Эрээн хотын Засгийн газрын албаны хүн Жан Гүөхуад захидлаар дэвшүүлж эдгээр асуудлыг зохицуулахыг хүссэн байна.
Харийн хүн Хятадын засгийн газрын албаны хүнд захидал бичин Хятадын зах зээлд оршиж байгаа асуудлыг тусгах гэдэг даанч ховорхон тохиолдол болбуу. Тэгэд энэхүү ажиллагаа нь ямар үр дүнд хүрэхийг Дэдбилэг өөрөө ч төсөөлөх аргагүй байх үед, Жан Гүөхуа харин уг асуудлыг чухалд үзэж Эрээн хотын Засгийн газрын хурал дээр авч ярилцсан байлаа. Үүгээр үл баран, захидалд дурддагдсан асуудалд чиглүүлэн холбогдох салбарууд үр ашигтай арга хэмжээ авч, нухцатай зохицуулахаар дамжин гадаадын наймаачдын итгэлийг олох хэрэгтэй гэж онцлон шаардсан байлаа.
Түүний дараа, Жан Гүөхуа бас Дэдбилэгт имэйл явуулж, түүнийг Эрээн хотын бараа бүтээгдэхүүний чанарт хяналт шалгалт хийх ажилтнаар урьан байна.
Өнөөдөр болоход Дэдбилэгийн компанийн ажил төрөл Орост хүртэл өргөжин хөгжжээ. Ийнхүү тэр маань жил турш, Хятад, Монгол, Орос гурван орноор ажил үйлсээ босгож явна.
Нөхөр болон ихэр хоёр охин нь өөрийнх нь ажил үйлсийг ойлгон дэмжиж, халамжилж байдгаас тэрээр хэдий их ядарч зүдэрч байсан ч халуун дулаан гэр бүлээ бодох бүр, Хятад, Монгол хоёр орны ижилхэн хөх тэнгэрийг бодох бүр хэмжээлэшгүй баярлаж, ирээдүйдээ нэн итгэлтэй болж, Хятад Монгол хоёр орны харилцаа, бизнес худалдааны салбарт нэгэн мөрийн хүчнээ өргөж яваагаа ёстой азийн дээд азаар бодож, ажил амьдралдаа гяларч явна.
|