• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-18 16:58:33    
Бээжингийн 2008 оны пара олимп бүрэн дүүрэн өндөрлөлөө [Радио]

CRI

      Эрхэм сонсогчид оо, та бүхний сонсч байгаа бол олон улсын пара олимпийн сүлд дуу болно. Бээжингийн цагаар 17-ны орой энэ дуу Хятадын нийслэл Бээжингийн Үндэсний биеийн тамир спортын талбай буюу шувууны үүрт дахин дуурсч, 11 хоног үргэлжилсэн Бээжингийн 2008 оны пара олимп бүрэн дүүрэн өндөрлөлөө.

      11 хоногийн турш, 147 улс орон газар нутгаас хүрэлцэн ирсэн хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй тамирчин "өөрийгөө ялж, эв найрамдуу байж, амжилтаа хамтаар эдлэх" гэсэн уриан дор шантрашгүй хатуу зоригтой тэмцэж, амьдралд хайртай байж, өөрийгөө ялах зориг санаагаа харуулж, биеийн тамир спортын урам зориг хав цэнгэлийг эдлэлээ. Мөн үүнээрээ эрүүл хүмүүсийн урмыг хөгжөөн судсыг лугшуулж, үзсэн харсан хүн бүхэнд амь насны үнэ цэнийг бахдан бишрэх сэтгэгдэл төрүүлж, хүн чанарын сацрангуй гэгээнд эрхэм нандин бэлэг барьсан байлаа. 

      17-ны орой Бээжин хотынхон эебэргүү сайхан пара олимпийн хаалтын ёслол зохион байгуулж, мартагдашгүй энэх 11 хоногийг хамтдаа эргэн үзлээ. Үүнд, хаалтын ёслолын уран сайхны тоглолт нь Бээжин хотын намрын үзэмжийг харуулсан Шяншань уулны улаан навчаар урлагийн хэлбэрээ болгож, мөн үүнээрээ бүх тоглолтоо холбож, бүх дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шантрашгүй чармайж, зол жаргалтай амьдрахыг бэлгэдсэн Хятадын ард түмний чин үнэнч ерөөл зөгнөлийг дэвшүүллээ. Хятад улсын дарга Хү Жиньтао, Олон улсын пара олимпийн хорооны дарга Флип Кравен, Олон улсын олимпийн хорооны дарга Рогге болон 20 шахам улс орноос хүрэлцэн ирсэн олон улсын хүндэт зочид хаалтын ёслолд оролцлоо.

      Хаалтын ёслол дээр, Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Лю Чи "Шяншань уулны улаан навчны өлзийтэй ерөөл" гэсэн сэдвээр үг хэлж, \4\ энэ удаагийн пара олимпийн наадам бол өөрийгөө ялж, шантрашгүй хатуу зоригтой тэмцэж, амжилтаа хамтдаа эдлэх үзэл баримтлалын өргөн цуглаан юм. 147 улс орон газар нутгаас хүрэлцэн ирсэн хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй тамирчин эрс шантрашгүй хатуу зогигтой тэмцэж, дэлхийн тэмдэглэлийн 279 төрлийг шинэтгэж, пара олимпийн 339 төрлийн тэмдэглэлийг шинэтгэж, нийт олныг бишрүүлсэн спортын амжилт гаргаж, өөрийгөө хүндэтгэж, биедээ итгэлтэй байж, эрс шантрашгүй, биеээ даах үзэл санаагаа харуулж, хүн төрөлхтөний цуцаж шантрахгүй амь насны магтаал дууг дуурсгалаа. Энэ удаагийн пара олимпийн наадам бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил төрлийг халамжилж, ахиулсан өргөн цуглаан мөн. Пара олимпийн наадмаар дамжуулж, хотын саадгүй үйлчилгээний хүрээлэн байгаа орчинг сайжруулсан төдийгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эрүүл хүмүүсийн хооронд "Сэтгэлээрээ холболдсон" гүүр байгууллаа.

      Хаалтын ёслол дээр, тэргэнцэрт суусан олон улсын пара олимпийн хорооны дарга Флип Кравен гүн сэтгэлгэтэйгээр газраас улаан навч дүүж аваад хувцасныхаа хармаанд хийж, бүх Хятадын ард түмний пара олимпд дэвшүүлсэн өлзий дэмбэрэлтэй ерөөлийг хүлээж авснаа илтгэлээ. Дараа нь тэрээр "Ирээдүйд илгээсэн захиа" гэсэн сэдвээр халуун сэтгэлгэтэйгээр лекц уншив.

     Тэрээр хэлэхдээ, энэ бол маш агуу их өргөн цуглаан мөн. Нээлтийн ёслол нь гайхамшигтай сайхан болсон ба спортын ордон талбай өөгүй сайхан зохиогдож, уралдаан тэмцээнүүд ч гайхамшигтай сайхан боллоо. Пара олимпийн хотхоны нөхцөл боломж нэн ч түүхэнд байгаагүй сайн болсон ба уралдаан тэмцээнийг маш сайн зохион байгуулж, сайн дурынхан уйгагүй сайн ажиллаж, Хятадын болон дэлхийн олон газарт пара олимпийг сонирхогчид үй олноор цолгорон гарлаа. Энэ нь түүхэн тэмдэглэлтэй болсноос хойших хамгийн агуу их пара олимп боллоо гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\