• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-18 17:00:24    
"Токио –Бээжин"-гийн чуулга уулзалт нь Хятад Японы иргэдэд харилцан итгэлцсэн гүүр тавилаа [Радио]

CRI

     "Токио –Бээжин"-гийн 4-р чуулга уулзалт хоёр хоног хуралдаад 17-ны өдөр Японы Токиод өндөрлөв. Энэ удаагийн чуулга уулзалтад оролцсон хүний тоо, цар хэмжээ тэрчлэн авч хэлэлцсэн асуудал нь бүр түрүү түрүүчийнхээс давсан байна. Хятад, Японы олон салбарын 110 гаруй зүтгэлтэн уг чуулга уулзалтад оролцож, чуулга уулзалт нь хоёр орны иргэдийн харилцах чухал тавцан болжээ.

     "Токио –Бээжин"-гийн 4-р чуулга уулзалтыг "Жүнгүө ри бао сонин" болон Японы "үг яриа NPO " хамтран зохион байгуулж, жил болгон Хятад, Япон хоёр оронд ээлжлэн хийдэг юм. 2005 оноос энхлэн явуулснаас хойш, чуулга уулзалт нь Хятад, Япон хоёр орны хооронд болж байгаа цөөхөөн удаагийн "олон нийтийн "дипломат харилцаа"-ны тавцан болжээ. Чуулга уулзалт нь Хятад, Японы иргэд хоорондын найрсаг харилцааг ахиулах, хоёр орны улс төр, эдийн засаг, эрдэм шилжилгээ, соёлын салбарын эрдэмтэн мэргэдэд нээлттэй яриа хэлэлцээний орчин хангах зорилготой юм.

     Өнгөрсөн жилүүдтэй адилаар, чуулга уулзалт нээгдэхээс өмнө зохион байгуулагч тал, улс төр, эдийн засаг, соёл, нийгэм зэрэг олон талыг хамарсан Хятад, Японы иргэдийн 4 дэх удаагийн нэгдсэн санал асуулга явуулсан байна.Хятад, Японы харилцаа нь бие биеэндээ маш чухал, гэвч харилцан ойлголцохоор төдий бүрэн биш, нөгөө орныхоо тухай ойлгож мэдсэн зүйл ч маш их зөрөөтэй, хоёр талын харилцаа бат бэх үндэс суурь тогтоож чадаагүй байна гэснийг хоёр орны иргэд ойлгож мэдснийг санал асуулгын дүнд харуулжээ. Жишээлбэл, нэг жилийн турш хоёр орны удирдагчид харилцан айлчлахаар дамжин, Хятад, Японы харилцаа тодорхой хэмжээнд сайжирсан байна. Гэлээ хоёр талын оршиж байгаа санал зөрөлдөөн ч тодорхой байгаа. Хятадын талын санал асуулгад оролцсон иргэдийн 74.9 хувь нь Хятад, Японы харилцаа энэ нэг жилд ихээхэн сайжирлаа гэж үзэж, өнгөрсөн оныхоос 16 хувиар дээшилсэн байна. Гэтэл Японы талын энэ харьцаа хэдийгээр 2007 оныхоос 6.1 хувиар нэмэгдсэн боловч 25.2 хувьд л хүрсэн байна.

     Олон нийтийн санал асуулгад илэрсэн хоёр орны харилцан ойлголцох талын зөрөө ба харилцан анхаарч байгаа олон улсын болон хоёр талын асуудалд чиглүүлэн энэ удаагийн чуулга уулзалт "Ази тивийн ирээдүй хийгээд Хятад, Японы гүйцэтгэх үүрэг" гэдэг гол уриа дурдаж, хоёр орны холбогдох талын зүтгэлтнүүдийг урьж, улс төр, хэвлэл мэдээлэл, орон нутаг, аюулгүйн баталгаа, хүрээлэн байгаа орчин, үр тариа, хүнсний аюулгүй байдал, эдийн засаг зэрэг 7 талын асуудлаар гүнзгий хайн судалгаа хийсэн байна. Эдгээр сэдэв нь хоёр орны дээд давхаргын зүтгэлтнүүдийн анхаарал дэмжлэгийг олсон байна.

     Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингүө чуулга уулзалтад баяр хүргэж, "Токио –Бээжин"-гийн чуулга уулзалт нь Хятад, Японы харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байна гэж сайшаав. Баярын захидалд тэмдэглэхдээ, энэ удаагийн "Токио –Бээжин"-гийн чуулга уулзалт хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрдэм шинжилгээний салбар болон иргэдийн байгууллагад харилцаа солилцоо өрнүүлэх сайхан боломж хангаж, хоёр тал өнгөрснөө таних, одоогийн боломжийг барих, ирээдүйн ач холбогдлын тухай ихийг санах боломж хангасан байна гэжээ.

     Чуулга уулзалт өндөрлөх үед нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд тэмдэглэхдээ, Хятад, Японы харилцааны асуудал болон Азийн ирээдүйд шууд хандаж, харилцан хүндэгтэж, асуудлыг зохицуулах аргыг чармайн хайхад л хүрвэл, хоёр орон болон үндэстний харилцааны сайжруулах түүхэт үүрэг гүйцэтгэж чадна гэжээ. Чуулга уулзалтыг Хятад, Япон хоёр орон төдийгүй Ази тив цаашилбал дэлхийн яриа хэлэлцээний индэр болгон хөгжүүлэхээр чармайх болно. Чуулга уулзалт нь хоёр талын харилцааны сайжралтад идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн байна. Хятад, Японы харилцаа нь бие биедээ маш чухал гэснийг хоёр орны ард түмэнд мэдрүүлж, хоёр тал нэн олон иргэдийн дэмжлэгийг олсон, нэн олон давхарагт хоёр талын харилцаа тогтоож, хоёр орны ард түмнийг нэн өргөнөөр Хятад, Японы харилцааны яриа хэээлэлцээнд оролцуулах шаардлагатай байна гэж мэдэгдэлд мөн тэмдэглэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\