• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-18 17:31:33    
Румын

CRI

     Нутаг дэвсгээр: 238391 хавтгай дөрвөлжин км(2004 оны Румыны бүрэтгэлийн он дараалсан бичиг).

      Хүн ам: 2005 оны байдлаар 21 сая 620 мянга. Румынчууд нийт хүн амын 89,5 хувийг эзэлж, Унгарчууд 6,6 хувийг, Румчууд (мөн Гипсиесчууд гэдэг)2,5 хувийг эзэлж, Германчууд болон Украйнчууд тус тус 0,3 хувийг эзэлдэг. Мөн Орос, Серви, Словак, Турк, Татар зэрэг үндэстэн байдаг.

      Нийт хүн амын дотор хотын хшн ам 52,7 хувийг эзэлж, хөдөө тосгоны хүн ам нь 47,3 хувийг эзэлж байна. албаны хэл нь Румын хэл, гол үндэстний хэл нь Унгар хэл. Гол шашин нь Үнэн алдартаны шашин ( энэ шашныг шүтэгчид нь нийт хүн амын 86,7 хувийг эзэлдэг), Катулик шашин, Христосын шинэ шхшин зэрэг байдаг.

      Нийслэл: Бухарест, 2005 оны байдлаар 2 сая хүн амтай, 1-р сардаа дундажаар хасах 4 хэм, 7-р сардаа дундажаар 22,7 хэм.

      Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Трайан Масеску, 2004 оны 12-р сарын 13-ны өдөр сонгогдов. Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил.

      Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр -- 12-р сарын 1-ний өдөр (1918 онд Румын гурван вант улс нэгдсэн өдөр ). Цэргийн баяр – 10-р сарын 26-ны өдөр (1944 онд Румын бүх нутаг чөлөөлөгдсөн өдөр ).

      Ерөнхий байдал: Зүүн өмнөд Европын Балканы хойгийн зүүн хойдт хэсэгт оршиж, зүүн болон зүүн хойд тийшээ Украйн, Молдавитай, өмнөш Болгаритай, баруун өмнөш болон баруун хойд зүгтээ Серви болон Монтенегро, Унгартай тус тус хөршилж, зүүн өмнөш Хар тэнгис хүрч, байна. 245 километр урт тэнгисийн эргийн шугамтай. Дулаан бүсийн эх газрын цаг агаартай, 1-р сардаа дундажаар 1 – 7 хэм, 7-р сардаа дундажаар 16 – 23 хэмтэй.

     Рмынчуудын өвөг дээдэс нь Дасиачууд юм. Манай эрнэс өмнөх 1-р зууны баргаар төвд төвлөрсөн эрх бүхий бие даасан Дасиагийн феодалын боолт улс байгуулж байжээ. Манай эрний 106 онд Дасия улс нь румын эзэнт улсад эзлэгдэж, Дасиачууд нь румчуудтай уусч, Румын үндэстэн бий болов. 14-р зуунд гурван вант улс байгуулав. 16-р зуунаас хойш Осман эзэнт улсын харьяат улс болов. 1859 онд Румын гурван вант улсын хоёр нь нэгдэж, өөрийгөө румын гэж нэрлэсэн боловч мөн Осман эзнт улсын харьяанд байжээ. 1877 оны 5-р сарын 9-ний өдөр Румын тусгаар тогтнолоо мэдэгдэв. 1881 онд Румын вант улс гэж өөрчлөв. 1918оны 12-р сарын 1-ний өдөр Румыны нөгөө вант улс ч Румын вант улстай нэгдэж, үүнээс Румын нь нэгдсэн үндэсний улс болов. Дэлхийн 2-р дайны үед Румын нь Герман, Итали, Японы фасистын холбоонд нэгдэв. 1944 оны 8-р сарын 223-ны өдөр Румынд фасистын эсрэг зэвсэгт бослого үүсэв. 1945 оны 3-р сарын 6-ны өлөр Румын эвслийн засгийн газар байгуулав. 1947оны 12-р сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Румын Ард Улсыг байгуулав. 1965 онд Бүгд Найрамдах Социалист Румын Улс гэж өөрчлөв. 1989 оны 12-ры сарын 22-ны өдөр улсын нэрээ Румын гэж өөрчилж, үндэсний баяраа 12-р сарын 1-ний өдөр гэж тогтоов.\М.Цэцэн бэлэтгэв\