Хятадын усан ашиглалтын яамны сайдын ологч Сүө Лисэн тун саяхан хэлэхдээ, жижиг цахилгаан станцаар шатхуун орлуулах туршилтын төслийг хэрэгжүүлсэн нэг жил гаруйн турш, 10 гаруй га байгалийн ой модыг хамгаалж, төслийн ойр орчмын 15 га талбай газрыг атаршуулж ойжуулсан байна гэжээ.
Сүө Лисэн бол тун саяхан хуралдсан бүх Хятадын жижиг цахилгаан станцаар шатхуун орлуулах туршилтын ажлын хурал дээр ингэж хэлсэн юм. Тэрээр танилцуулж хэлэхдээ, Тус төсөл нь тариачдын хоол хийх, дулаалаг зэрэг зүйлд цэвэр, үнэ хямд эрчим хүчийг орлуулсан тул ой модны эх баялагийг хамгаалж чадсан бөгөөд их хэмжээний хүхүүрийн давхар исэл, утаа зэрэг хортой хий гархыг багасхаж, маш сайн эклогийн системийг хамгаалж чадсан байна.
Тэрээр хэлэхдээ, эклогийн үр ашгаас гадна тус туршилтийн төсөл нь бас гурван том үр дүнгд хүрсэн байна гэжээ.
1- -рт, Юуны өмнө жижиг цахилгаан станцаар шатхуун орлуулах төсөл нь 300 мянган тариачдыг хамарсан байна, нэг жилд нэг хүн дунджаар 100 юаний шатхууны зардал хэмнэлээ гэж бодвол 300 мянган тариачин жилд 30 сая юань хэмнэсэн явдал болох юм, тариачид уулдаа хоол хийхдээ цахилгаан хэрэглэхээс айж байсан бол өнөө цахилгаан хэрэглэхийг хүсэх болсон байна.
2- -рт, хөдөө тосгоны хөдөлмөр хүчийг чөлөөлж, тариачдийн орлогыг нэмэгдүүлсэн байна. Өдөр бүр ууланд гарч мод огтлон, түлээ хадаж байсан тариачид өнөө чөлөөтэй болж, гадна гарч ажиллах буюу өөр ажил хийх болсон байна, ингснээр тариачдын орлого нэмэгдсэн байна.
3- -рт, хөдөө тосгоны дэд бүтцийн байгуулалтыг сайжруулж, хөдөө тосгоны чинээлэг амьдралын бүтээн байгуулалтыг түлхэн ахиулсан байна. Төслийг хэрэгжүүлсэн зарим районд жижиг усан цахилгаан станцаар шатхууныг орлуулах төслийн дагуу, мөн орон нутгийн засгийн газраас хөрөнгө мөнгө гаргаж, тариачид хөдөлмөр хүч гаргаж, зам засах, усан ашиглалтыг өөрчлөн байгуулах, гэр орноо засах зэрэг орчин ахуйгаа өөрчлөн сайжруулах ажлыг хийсний улмаар тариачдийн амьдралын чанарыг дээшлүүлсэн байна.
Танилцуулсныг үзвэл, 126 сая юаний төв санхүүгийн хөрөнгө мөнгөний тэмжлэг туслалцаатайгаар Хятадын усан ашиглалтын яам 2003 оны эцсээс эхлэн Шаньши, Сычуань, Юньнань, Гуйжөү, Гуанши зэрэг таван мужийн 26 шяньд жижиг усан цахилгаан станцаар шатхуун орлуулах эклогийн хамгаалалтын төслийг хэрэгжүүлсэн юм байна. \Г. Сайн-Өлзий орчуулав.\
|