• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-19 15:32:57    
Ху Бин сюй

CRI

     Ху Бин сюй бол Хятадын хөгжмийн тайзны шалгарсан удирдаачын нэг мөн. 1955 онд Төвийн Хөгжмийн Дээд Сургуулийн багачуудын ангид шалгуулан орж, 1958 онд уг сургуулийн оркестор хөгжмийн үндсэн ангийн оюутан болсон юм. Шилдэг амжилттай суралцсаны улмаар 1959 онд Чехословакын зимбэр хөгжмийн мэргэжилтэдийн ангид сонгогдон хүрч мэргэжил дээшлүүлсэн бөгөөд 1963 онд бүх төрлийн хичээлийн шилдэг амжилтаар сургуулаа төгсөөд, Төвийн Хөгжмийн Чуулгийн оркестор хөгжмийн ангийн 双簧管 хөгжимчин болсон юм.

     Ху Бин сюй урьд хожид Төвийн Хөгжмийн Чуулга, Шанхайн Бээжин Жүжигийн Чуулга, Бээжингийн Бээжин Жүжигийн Чуулга, Төвийн Дуурийн Театр, Дорно дахин нэрэмжит Дуу Бүжгийн Чуулга, Төвийн Балет Бүжгийн Чуулга, Төвийн Үндэстний хөгжмийн Чуулга зэрэг Хятадын улсын зиндааны долоон уран сайханы хамтлагт байнгийн удирдаач, уран сайханы удирдаачын ажлыг хийж ирсэн юм.

     Тэрбээр томоохон симфонь хөгжим болох " Ша зия бан" жич орчин үеийн Бээжин жүжиг " Вэй ху шан уулыг уран аргаар эзэлсэн", " Дү жуан шан" зэрэг уран бүтээлийг зохион бүтээж, боловсрох ажилд оролцож өнгөрсөн юм. Оркестор хөгжмийн ангийг үндэстний хөгжмийн зэмсэг болон найраг дуутай уялдуулсан явдал нь Хятадын ши жүжигийн урлагийн түүхэн дээр томоохон шинчлэлт хөгжилт болсон байна.

     Ху Бин сюй удирдаалах урлагийн талаар гарамгай амжилттай ажилласны улмаар, Хятадын Соёлын Яам түүнд шилдэг удирдаачын шагнал олгосон юм. Мөн чухал чухал уран сайханы тоглолтод хөгжмийн удирдаачаар ажлуулсан байна. Тухайлбал: Азийн спортын 11-р наадмын хаалтын ёслолын " Энэ үдэшийн одон мичид онцгой гэрэлтэй" гэсэн томоохон уран сайханы үдэшлэг зэргэд бүр хөгжмийн удирдаач болсон юм. Ху Бин сюй 1995 онд Хятадын Дууны Пянзны Ерөнхий Компанийн олгосон Алтан Пянз удирдаачын онцгой шагнал хүртсэн юм.

     Тэрбээр оновчтой айжим цохилглтой, урлаг сайхан удирдаалдаг. Хөгжмийг бялхам халуун сэтгэлгээр нарийлаг сайхан зохицуулна. Ялангуйяа хөгжимчдийн урам сэтгэлийг чадамгай дайчилж чаддаг болохоор удирдаач болон хөгжимчид хоорондоо, хөгжим болон сонсогчдын хооронд сэтгэлийн гүүнээсээ ойлголцож чаддаг байна. Philips компанийн Хятадын эх хуурайд анх бичлэг хийж гүйлгээнд оруулсан дууны гурван пянзны дотроос " хуучрын симфонь тодруулалт хөгжим"-ын тусгай эмхэтгэл, " Люй Сы чингийн хийлийн гоцлол хөгжим"-ын тусгай эмхэтгэлийг тэрбээр удирдаалан хөгжимдсэн юм. Түүний удирдаалсан киноны хөгжим гол нь " улс байгуулсан их ёслол", "улаан асрын зүүд", " Ба вангийн сул хатан", улаан дэнлүүгээ өндөр өлгөлөө", "Чин гүрний магтаал" болон " гурван улсын үлгэр" зэрэг байна.

     Ху Бин сюй хөгжимчидтэйгээ маш чадамгай хамтран ажиллаж, Хятадын үндэстний хөгжмийн зэмсгийн илтгэх чадавхийг шинэ сэтгэхүй зүг хөтлөхийг хичээдэг хүн юм. Тэрбээр үндэстний хөгжмийн ангийн дадлаг,а боловсрол болон найрал хөгжим хөгжимдэх урлагийг шинэ түвшинд хүртэл дээшлүүлснээр, үндэстний хөгжмийн ангийг удирдаалах урлагийнтүвшин нь дэлхийн хөгжмийн удирдаачын урлагийн түвшинтэй мөр зэрэгцэж чадсан байна. Энэ бол мөн ч түүий сүүлийн жилүүдийн туршын үндэстний хөгжмийг удирдаалах талаар гаргасан чухал нэмэр хандив болох бөгөөд насан туршдаа шаргуу ажиллаж, санаж бүтээхээр хөөцөлдсөн зорилт нь болох юм.

     1999 онд тэрбээр Төвийн Үндэстний ХӨгжмийн Чуулгийг даргалан Америкийн арван найман хотод тойрон тоглосон бөгөөд дэлхийн зиндаанд тооцогдох морин хийлчин Ма Юү юүтэй хамтран, Carnegie хөгжийн тэнхимд " хаврын зүүд" гэсэн морин хийлийн тодруулалт хөгжмийг хөгжимдээд урьд байгаагүй амжилт олсон юм.

      1997-2000 онуудад тэрбээр урилгаар Сингапур орж, Сингапурын Хятад Хөгжмийн Чуулгад хөгжмийн 1-р ерөнхий найруулагч бөгөөдерөнхий удирдаачаар ажиллаж байсан юм. Энэ хугацаандаа Ху Бин сюй Сингапурын Хятад хөгжмийн чуулгийг дагуулан Бээжин, Шанхай, Ся мэнь, Тайвань зэрэг газарт тоглолт гаргаж, маш их амжилтад хүрсэн юм.