Пара олимпийн наадам өндөрлөсний дараа Бээжингийн олимпийн зохион байгуулах хорооны дарга, ХКН-ын төв хорооны гишүүн, ХКН-ын Бээжин хотын хорооны нарийн бичгийн дарга Лю Чи Шинь Хуа хороонд ярилцлага өгч, Олимпийн наадам амжилтад хүрсэн нь Хятадын ард түмний агуу их ялалт мөн гэж тэмдэглэсэн байна.
Тэрээр хэлэхдээ, эн тэргүүнд Бээжин хотын нийт иргэд, Олимпийн туслагч хотуудын ард түмэн, гадаадад байгаа Хятадын харьят Хятадчууд, ОУОХ, ОУПОХ болон олон улсын спортын байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Бээжингийн Олимп зохион явуулах өрөгдөл дэвшүүлхээс бэлтгэл хийж амжилттай зохион явуулах бүх явцад Хятадын нам төрийн шууд удирдлага дор явагдсан гэдгийг онцлон хэлмээр байна. Хятад улсын дарга Хү Жинь Тао болон төвийн бусад удирдагч нар Олимпийн бэлтгэл ажилтай олон удаа танилцаж, чухал заавар өгч байсан. Олимпийн өмнөхөн Хятадын төв засгийн газар тусгайлан Олимпийн удирдах хэсэг байгуулж, бэлтгэл ажилд жолоодлого өгсөн юм гэжээ.
Тэр цааш нь хэлэхдээ, долоон жилийн бэлтгэл ажлын хугацаанд Олимпийн бүх ажилтад нам ба ард түмний итгэлийг марталгүй санаж, хүчир бэрэхшээлээс айлгүй зоригтойгоор тэмцэж, эх орондоо яруу алдах авчирч өгөхийн төлөө халуун урамтай ажиллах уур амьсгалыг бий болгосон билээ.
Төв засгийн газрын дэвшүүлсэн өвөрмөц онцлогтой, өндөр түвшин бүхгүй олимп зохион явуулах зорилтын дагуу Хятадын онцлогтой, хүмүүлэг, цаг эрний дүр төрхийг харуулсан, бүх нийтээрээ оролцсон Олимп зохион байгуулахаар ажилласан юм. бид энэхүү зорилтоо бүрэн дүүрэн биелүүлж, дэлхий дахинд хандан хийсэн төв хичээнгүй амлалтаа биелүүллээ гэжээ.
Тэр хэлэхдээ, Бээжингийн Олимп, Пара Олимпийг амжилттай зохион явуулсан нь бидэнд баялаг өв үлдээлээ. Спортын барилга байгууламжуудаас нэн илүүтэйгээр бид оюун санааны өв хөрөнгийг наньдагнаж байна. Энэ явцад бид Хятадын ард түмэн болон дэлхийн олон орны ард түмний халуун дэмжлэгийг олж, Хятад улс болон дэлхийн ард түмэн бие биеэ нэн их ойлгон найрамдал нөхөрлөлөө нэн их зузаатгасан юм. бид ногоон Олимп, шинжлэх ухааны Олимп, хүмүүнлэгийн Олимп гэж гурван үзэл баримтлалыг амжилтай хэрэгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн өндөр үнэлгээг олсон юм. 2008 оны Бээжингийн олимпийн наадам, Пара Олимпийн наадам амжилттай зохиогдсон нь Бээжин хотын нийт иргэд, Хятадын ард түмний агуу их ялалт , БНХАУ-ын ялалт байгаа юм гэжээ. Олимпиос Хятадад үлдээж өгсөн эрхэм наньдан зүйл нь Хятадын хойшдын хөгжил дэвшилд хэмжээлэшгүй алс гүн ач холбогдолыг өгсөн юм. бид хойшид туршлагаа нарийн хянамгай нэгтгэн дүгнэж, Олимпийн төлөө бий болсон механезмийг амьдралд нэвтрүүлж, Хятад улс болон Хятадын ард түмэнд нэн их аз жаргал эдүүлэх болно. Бид Олимп зохиосноороо боловсон хүчнээ хүмүүжүүлж, хараагаа тэлэн өрөгтгөж, мэргэжилийн өндөр ур чадвартай болсон юм. одоон жилийн турш надад харамгүй дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлж байна гэж тэр илэрхийллээ.
|