Орос 2009 оны цэргийн зардлаа 27 хувиар нэмэж, 2 триллион 400 тэрбум рубль болгоно гэж ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин саяхан мэдэгдэв. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэмдэглэхдээ, батлан хамгаалахын зардлыг шинэ тэмдгэлд хүргэсэн нь өмнөд Осетийн асуудлаас болж, Орос Гүрж цэргийн мөргөлдөөн гарсаны дараа, Орос зэвсэгт хүчнээ шамдан чанаржуулж байгааг энэ нь харуулж байна гэлээ. Энэ үйл явдалд барууны орны шинжээчид ч "цочирдсон" ба анхаарлаа хандуулж байгагаа илэрхийлцгээсэн байна.
Орос Гүржийн цэргийн мөргөлдөөн гарсаны дараахан , цэргийн зардлыг нэмэгдүүлэх уриан дуун Орост гарсаныг хүмүүс анхааралдаа авлаа. Учир нь сүүлийн жилүүдэд Орос, Америк болон НАТО-гийн хүчний хаалтад учирч, стратегийн орон зай нь явах тутам шахалтад учирсан юм. Яг энэ үед Гүрж ч Оростой "сөргөлдөж " НАТО-д нэгдэн орохын төлөө Оростой нэгээ үзэлцэхээс буцахгүй байна. Олон улсын газар зүйн улс төрийн иймэрхүү хурц байдалд, Орос цэргийн хүчнээ эрчимжүүлэх нь зүй ёсны хэрэг юм. Орос Гүржийн мөргөлдөөнд чиглүүлэн, Орос цэргийн зардлаа ихээр нэмэгдүүлэх хэрэгтэй гэж Оросын Төрийн думын аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Геннади Гудков дэвшүүлэв. Оросын цэргийн ангийн өнөөгийн жил тутамын зардал 1 триллион 500 тэрбум рубльаас бага байж болохгүй гэж тэрээр төсөөлж байна. Гэтэл Оросын Төрийн думын орлогч дарга Владимир Жириновски, Оросын Либерал Ардчилсан Нам нь цэргийн ангид " хэрэгцээ бүхий нэмэлт зардал " –ыг хангахаар бэлэн байгаа бөгөөд хэчнээн хэрэгсвэл төдийг өгнө гэж илэрхийлжээ. Өмнөд Осетийн цэргийн мөргөлдөөн цэргийн зэвсэг тоноглолыг ихээхэн өөрчлөлн сайжруулах шаардлагатай байна гэсгийг харууллаа гэж Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев болон Ерөнхий сайд Владимир Путин нар бүр хэлж байсан юм.
Орос цэргийн зардлаа ийм ихээр нэмэгдүүлэх нь чанад гүн учир шалтгаантай юм гэж шинжээчид үзлээ.
Юуны өмнө, энэ нь Оросын Америктай тэмцэж, өөрийн язгуур ашиг сонирхлоо хамгаалах шаардалага мөн. Путин эрх барьснаас хойш, улс орноо хүчирхэгжүүлэх бодолго хэрэгжүүлж, Олон улс дахь Оросын том гүрний байр суурийг сэргээхээр чармайж ирсэн байна. Орос Америкийн тэмцэл ерөөс зогсоогүй. Сүүлийн жилүүдэд Америк даян дэлхийд хүчнээ тасралтгүй өргөжиж, ялангуяа дорнод Европын зарим орнууд хойно хойноосоо НАТО-гийн гишүүн орон болж, Америк болон НАТО-гийн " нөлөөний хүрээ" зүүн тийш 700 гаран км түрж, Америк бас дорнод Европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байгуулахаар мужуудлан оролдож байна. Орос үүнийг язгуур ашиг сонирхолд нь заналхийлал боллоо гэж үзэж, Орос бараг "ухрах зам"-гүй болж, хариу арга хэмжээ авхаас өөр сонголт байхгүй болжээ.
Ийм байдалд, Орос удаа дараа арга хэмжээ авч, Америк болон НАТО-гийн сүрдүүлэлд цохилт өгсөн байна. 2007 оны 8-р сард, Орос 15 жил ажиллагүй стратегийн хол зайн бөмбөгдөгч нисэх онгоцоо байлдааны жижүүрийн нислэгийг нь сэргээж, уг нисэх онгоцоо НАТО-гийн улс орнуудын харьяа агаарын ойр орчимд эргүүлийн нилэгийн үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн 8-р сард, Оросын цэргийн инсэх онгоц Норвегаас баруунш цэргийн сургууль хийв. Энэ бол өнгөрсөн зууны 90-ээд оны эхээс хойш, Оросын Норвегийн тэнгисийн агаарт агаарын цэргийн хүчнээ хамгийн их цар хэмжээгээр харуулж байгаа болно. Энэ он гарснаас хойш, Орос тэнгэс агаарын цэргийг багтаасан олон төрлийн цэргийн сургууль хийснээс гадна, бас Америкийг эсэргүүцэн хориглох "Тополи-М" гэдэг алс зайн тив алгасах пуужинг олон удаа туршин хөөргөсөн байна.
Хоёрдугаарт, сүүлийн жилүүд Оросын хүчирхэг их хүчнээ харуулж байгаа нь гэнэтийн биш юм. Тэр нь Оросын том гүрний байр сууриа сэргээх гэсэн чанга эрэл хүсэл болон ойрын жилд Оросын улс төр тогтвортой, эдийн засаг нь түргэн хөгжиж, улсын хүчин чадал нь тасралтгүй дээшилснийг харуулж байна. Улс орны хүчин чадал нь тасралтгүй эрчимжснээс болж, Путин сая итгэл зоригтойгоор цэргийн зардлаа ихээр нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж байгаа юм.
Гуравдугаарт, Путин засгийн эрх барьснаас хойш ажил явдал биелүүлэхдээ ерөөс хатуу чанга, эрс шийдвэртэй бөгөөд зорьсондоо хүрэхгүй бол буцахгүй байдгаараа нэрд гарсан юм. Энэ удаа цэргийн зардлыг ихээр нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн нь ч зарим талаар түүний ажлын хэв суртлыг харуулж байгаа юм. Үүний зэрэгцээ, НАТО-д нэгдэн орхоор санаахаж байгаа, Оростой явах тусмаа зайдуу болж байгаа хөрш зэргэлдээ орнууддаа өөрийн ашиг сонирхлоо хамгаалах шийдвэр зориг болон хүчин чадлаа ч харуулж байгаа юм.
Орос Гүржийн цэргийн мөргөлдөөний дараа, Орос Америк хоёр орны тэмцэл өдөр ирэх тусмаа хурц шүрүүн болсон байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл "шинэ хүйтэн дайн" гэдгээр Орос Америкийн одоогийн байдлыг дүрслэн хэлж байна. Орос энэ үед цэргийн зардлаа ихээр нэмэгдүүлэхээ мэдэгдсэн нь Орос Америкийн харилцаа тэрчлэн Орос болон түүний хөрш зэргэлдээ орнуудын харилцаанд цухам ямар шүү нөлөө үзүүлэх бол гэдгийг анхааран харах шаардлагтай байна гэж шинжээчид үзэж байна. \Хүчит орчуулж, Урангоо хянав\
|