Асуудал илэрсэн хуурай сүүг хэрэглсэн бүх хүүхдэд шинжилгээ хийх бөгөөд үнэ төлбөргүй шинжилгээ, эмчилгээ хийнэ, төлбөрийг нь засгийн газар даана гэж Хятадын Ерөнхйи сайд Вэнь Жябао 21-ний өдөр Бээжинд илэрхийлэв.
Ерөний сайд Вэнь Жябао мөн өдөр Бээжин хотын эмнэлэг, оршин суугчдын хороолол, дэлгүүрээр орж, Сань Лү хуурай сүүний хэрэгт хохирсон хүүхдийг авран эмчлэх ажил хийгээд сүүн бүтээгдхүүний зах зээлийн байдалд дүн шинжилгээ хийсэн бөгөөд уг маркийн хуурай сүүнээс болж өвчилсэн хүүхдийг эргэж үзэв. Ард олны амь насны аюулгүй байдлыг тэргүүн байранд тавьж, нарийн хянамгай байцаан шалгаж, өвчилсэн нэг хүүхдийг ч орхигдуулахгүй байж, өвчилсэн хүүхдийг цагийг амжин эмчлэхийг тэрээр эмч сувилагчдад шаардав.
Холбогдох салбарууд энэ хэргээс сурагмж авч, хойжим хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал оршиж байгаа аж ахуйн нэгжид хуулийн дагуу хатуу цэгцлэлт хийж, ийм хэрэг дахин гаргахгүй байхыг батлах хэрэгтэй гэж Ерөнхий сайд Вэнь Жябао илэрхийлэв. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|