7-р сарын Хорчины тал нутаг тэнгэр нь цэлмэг, тал нь ногоон, ус бэлчээр сайн, маш их амьжрах хүчинтэй, тал нутгийн ард түмэн дөрвөн зүг найман зовхисоос хуран цугларах эрхэмсэг зочдыг халуумсаг дотно угтана. 7-р сарын 17 – 19-ний өдрүүдэд Хятадын Хорчин ардын язгуур соёл урлагийн баяр Өюөр Монголын Хянган аймгийн Хорчин баруун гарын дунд хошуунд ёслол төгөлдөр болж өнгөрлөө. ОХУ-ын Ар Байгалийн хязгаарын мужийн Чукар дүүргийн дарга Крос, Монгол Улсын Ерөнхийлөгчийн уран сайханы зөвлөх Л.Болд, Хятадын Соёлын яамны Нийгэм соёлын хэлтэсийн дэд дарга Гуан Юаньфан, Хятадын Үндэстний спортын газрын морин урлагийн хэлтэсийн дэд дарга, морин урлагийн нийгэмлэгийн орлогч гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ли Няньши нарын зэрэг дарга зочид соёл урлагийн баярт оролцов.
3 хоног үргэлжилсэн Хятадын Хорчин ардын язгуур соёл урлагийн баярын хугацаанд язгуур урлагийн уран сайханы тоглолт, Хорчин ардын зан заншлын үзэсгэлэн, талбайн соёлын арга хэмжээ, түүдэг гал өнгийн пуужингийн концерт, бэсрэг наадам, Монгол үндэстний уламжлалт спортын төрөл – Монгол бөхийн уралдаан зэрэг арга хэмжээг зохион байгуулжээ.
Хятадын Морин урлагийн нийгэмлэгээс голлон эрхэлж, ӨМӨЗР-ны Спортын уралдааны төв, ӨМӨЗР-ны Хянган аймгийн захиргаа, Хорчин баруун гарын дунд хошууны ардын засгийн газар болон Бээжингийн Юань Чэньшинь спорт удирдах ХХК гүйцэтгэн эрхэлсэн "Хорчин Цом" олимпийг угтсан Хятадын хурдан морины анхадугаар уралдааныг Хорчин баруун гарын дунд хошууны Түшээт морин тойруулгад зохиов. Ляонин, Хэй Лүнжян зэрэг газраас хүрэлцэн ирсэн 19 багийн 96 морь, 83 морьтон оролцов. Уралдаан нь 3 том төрөл, 7 зүйлээр уралдан, хоёр хоног хүч сорьсны эцэст Хорчин морин урлагийн нийгэмлэгийн багийн Хишигт Хятадын Монгол морин багийн 5000 метрийн хурдан морины нэгдүгээр байрыг, Хянган аймгийн Малчинхүү 10000 метрийн хурдан морины тэргүүн байрыг, хурд хязгаарлахгүй багийн 1000 метрийн хурдан морины нэгдүгээр байрыг Хүбэй мужийн Алтай, 2000 метрийн аваргыг Ляонин мужийн Ли Шыгүө нар тус тус эзлэв. 2000 метр, 5000 метрийн жороо морины төрлийг анх удаа төрийн зэрэглэлийн уралдаанд жагсааж, Хянган аймгийн тамирчин Ван Хай аваргалжээ.
Хорчин баруун гарын дунд хошууны өвөс бэлчээр сайтай, Хятадын морин спорт хөгжүүлэх хамгийн сайн газрын нэг болно. 2006 онд уг хошуу нь ӨЗР-ын анханы морин урлагийн клуб – "Хянган аймгийн Хорчин морин уралгийн клуб"-ийг байгуулж, Хянган аймаг болон ӨЗР-ны олони зүйлийн уралдаанд оролцож, олон удаа шилдэг амжилтад хүрч, олон удаа "Морины хаан" гэсэн яруу алдарыг хүртсэн байна. Хятадын морин урлагийн нийгэмлэгийн гүйцэтгэх орлогч нарийн бичгийн дарга Ли Няньши хэлэхдээ, энэ удаагийн уралдаан нь цаашид Хятадын морин соёлыг хөгжүүлэх шинэ замыг хайх, мөн Хятадын морин уралдааныг Хятадын үндэсний зэрэглэлийн уралдаанаар жагсаах, мөн Хорчин баруун гарын дунд хошууны ард түмэн олимпийг угтсан морин уралдааны баяр юм гэжээ.
|