• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-22 14:54:43    
Эмчилгээний тусламж үйлчлэх сайн дурынхан

CRI

     Бээжингийн олимпийн наадмын хугацаанд хэдэн мянган туршлагатай эмч, сувилагчид олимпийн наадмын эмчилгээ түргэн тусламжийн сайн дурынхнаар ажиллаж, олимпийн тосгон, ордон талбайд тамирчид, үзэгчдэд эмчилгээний баталгаа хангаж байна. Одоо бид Нийслэлийн анагаах ухааны их сургуулиас олимпийн наадамд үйлчилсэн хэдэн сайн дурынхны тухай танилцуулъя.

     Нийслэлийн Анагаах ухааны их сургуулийн хариуцлагатан хатагтай Ван Яньпин танилцуулж хэлэхдээ, сайн дурынханд манай сургуулиас 4000 орчим хүн бүртгүүлсэн. Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны эрүүл мэндийн үйлчилгээний газар англи хэл, түргэн тусламж үзүүлэх мэргэжил чадвар зэрэг талаар шалгалт хийж, 400 хүнийг сонгож сайн дурынхнаар батлан зөвшөөрсөн юм. Үүний дараа сургуулиас тэд нарыг ерөнхийлсөн болон мэргэжлийн ажлын байрын сургалт дамжаанд хамруулсан байна гэжээ.

     Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны ажлын тохируулалтын дагуу, Бээжингийн олимпийн наадмын хугацаанд 3000 эмч сувилагч сайн дурынхнаар ажилласан юм. Эмчилгээ түргэн тусламж үзүүлэх сайн дурынхан, эмчилгээний цэг, түргэн тусламжийн тэрэг, олимпийн нэр заасан эмнэлэг зэрэг үйлчилгээний 4 шугамаар Бээжингийн олимпийн наадмын эрүүл мэнд түргэн тусламжийн үйлчилгээний сүлжээг бүрэлдүүлсэн байна.Үүнд эмчилгээ түргэн тусламж үзүүлэх сайн дурынхан хамгийн өмнө эгнээд ажиллаж, хэрэв тэмцээний газарт тамирчид , үзэгчид бэртэж шархдах юм уу, түргэн өвчлөхөд хүрвэл эдгээр сайн дурынхан бэртэл шарх, өвчний байдалд магадлал хийж, эмчилгээ түргэн тусламжийн бүрэн төхөөрөмжтэй ордон талбайн 219 эмнэлгийн цэгийн аль тохирсонд нь хүргэж очдог. Маш ноцтой байдал тохиолдвол одон талбайн гадна бэлэн зогсож байгаа түргэн тусламжийн тэргээр олимпийн тосгоны ерөнхийлсэн эмнэлэг болон тусгай эмнэлэгт хүргэх болно.

      Лю Чэнбө бол Нийслэлийн анагаах ухааны их сургуулийн 2-р ангийн оюутан, сувилах ухааны мэргэжил сурч байна. Олимпийн хугацаанд тэр Олимпийн цэцэрлэгт хүрээлэнгийн олон нийтийн районд эмрүүл мэндийн туслахаар ажиллажээ. Бээжинд сурч байгаа оюутны хувьд тэр өөрийгөө олимпийн наадмын сайн дурынхан болсонд маш азтай хүн гэж үзэж бий.

     Жан Тэнфэй ч Нийслэлийн анаагах ухааны их сургуулийн 7-р ангийн оюутан. Олимпийн наадмын хугацаанд тэр элсэн дээрх волейболын талбайд ажиллажээ. Эрүүл мэндийн сайн дурынхны хувьд, тэр голдуу орчуулагчийн ажил болон гадар шарх эмчлэх ажлыг дааж хийв. Бээжингийн олимпийн сайн дурынхан болсон нь батлагдсаныг сонсоод тэр итгэж яджээ. Учир нь түүнтэй хамт бүртгүүлсэн оюутнууд бүгд маш шилдэг хүмүүс байгаа юм. Сайн дурынхан болох нь зэрэг тушаал олж байгаа биш, харин үүрэг хариуцлага гүйцэтгэх учиртай юм. Бид ийм сайхан боломжоор Бээжингийн оюутнууд цаашилбал Хятадын оюутнуудын дүр төрхийг харуулж, халуун дулаан, сайн сайхан үйлчилгээгээр Бээжингийн олимпийн сайн дурынхны дүр төрхийг дэлхий нийтэд харуулж чадсандаа их баяртай байна гэж тэр хэлж байлаа.

     Нийслэлийн анаагах ухааны их сургуулийн Хятад анагаах ухааны дээд сургуулийн оюутан Ван Я-хуань бол угуул Бээжин охин юм. Олимпийн наадмын хугацаанд тэр Мү Шюйюаний сургуулийн талбайд мэргэжлийн түргэн тусламж үзүүлэх ажил хийхийн дагуу бас хөгжөөн дэмжигчийн ажлыг хавсарган хийжээ. Өөрийн нутагт нь болсон олимпийн наадмыг нүдээр харж, бие гар оролцон хүчин зүтгэл гаргасандаа тэр баяртай байдаг.

     Олимпийн наадмын хугацаанд, Хятадын сайн дурынхан бодитой үйл ажиллагаагаараа нээлттэй, ирмүүн хөгжиж байгаа зочлогч орны дүр төрхийг харуулсан байна. Амжилттай олимпийн наадам зохион явуулахад сайн дурынхны оролцоо, халуун дулаан үйлчилгээ нь ч чухал үүрэг гүйцэтгэх юм. \Урангоо орчуулж бэлтгэв\