• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-22 14:59:27    
Настайчуудын толгой өвддөгийн 4 шалтгаан

CRI

     Настайчуудын толгой өвдөх нь ханиад хүрч халуурах, бие чилээрхэн ямар нэгэн өвчинд нэрвэгдсэнээс шалтгаалагддаг боловч үүнээс гадна бас санаандгүй толгой өвдөх шинж тэмдэг илэрдэгт өөр 4 шалтгаан байдгийг мэдэж авууштай юм.

     Нэг. Цусны даралт огцом өндөр болох:

     Цусны даралт огцом өндөр болох, цусны даралт өндөр болсны түгшүүрт байдал илрэх, цусны даралт өндөр болсны улмаас тархи өвдөх энэ гурав нь хоорондоо нягт харилцаатай байдаг. Цусны даралт өндөр байлаа ч гэсэн жирийн байдалд толгой өвдөх нь үл мэдэгддэг. Гэвч дээр дурдсан гурван байдал цочмог илэрмэгч толгой өвдөх нь илт мэдэгдэж, толгой эргэх, чих дүнгэнэх, дур гутах, зүрх базлах, нүд эрээлжлэх шинж тэмдэг илэрч, цаашилбал дөрвөн мөч тамир тэнхээгүй болж, сэтгэл санаа хэвийн бус болох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Энэ үед толгой хагарч задарч байгаа юм шиг ноцтой өвдөж, цусны даралт огцом дээшлэн улмаар саа өвчинд дайрагдах совин мэдэгддэг байна.

      Хоёр. Тархины хорт хавдар:

      Настай хүмүүс тархины хорт хавдарт нэрвэгдэхэд эхлээд хавдрын эс нь бага, гавлын хөндийн зай нь харьцангуй их, эзлэх нөлөөлөл тодорхой биш болохоор толгой өвдөхөд хүрүүлдэггүй юм. Гэвч хорт хавдар нь томроод ирэхээрээ их тархинд дарамт үзүүлж, тархины шингэний судсыг бөгөлж, тархины усан хаванд нэрвэгдэх аюулд учруулдаг. Бас гавлын доторх даралтыг нэмэгдүүлж, гавлын мэдрэлийг хохироодог байна. Энэ үед толгой дүнсийн өвдөх, юм бүрэлжин харагдах, алхахад хөл гуйврах, унадаг өвчин тусах, бөөлжих, өрөөсөн тал мэдээгүй болох, мэдрэлийн систем замбараагүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

      Гурав. Архагшсан цусан хаван:

      Тархины зузаан саласт бүрхэвчин дор асар их цус хураад ужигшиж байгааг архагшсан цусан хаван гэж нэрлэж байгаа юм. Энэ нь ихэвчлэн толгойн хэсгийн гадар шархаас бий болдог боловч настай хүмүүс энэхүү хоромхон зуур болсон гадар шархаа бүүр мартаж орхисон байдаг. Хэдэн сар юм уу, нэн урт хугацаа өнгөрсөн хойно нь толгой өвдөх, толгой дүнсийх, үе мөч хөших, шөрвөс татах зэрэг шинж тэмдэг илэрсэн байхад ч юу болж байгаа, яагаад толгой өвдөж байгааг мэдэхгүй байдаг.

      Дөрөв. Тархины артерийн судасны хавдар:

      Энэ хавдар нь голдуу төрөлхийн өвчинд харьяалагдана. Хэвийн байдалд их тархины гүнд байдаг. Хэрэв цохилтод учирч цус гарахгүй юм бол толгой өвдөхгүй, мэдрэлийн систем ч хохиролд учрахгүй юм. Хэрэв гэмтэлд өртөж цус гарах юм бол маш түргэн өвчний шинж тэмдэг илэрч, юуны өмнө толгой хагарам өвдөж, дур гутан бөөлжиж, толгой дүнсийж, улмаар ухаан алдаж, шөрвөс татдаг байна. 1-2 өдрийн дараа сэргэдэг боловч толгой өвдөх нь зогсохгүй. Үүний уршгаар нүүр царай сулран, нүдний цэцгий тогтон, хараа буурах юм уу, хараагаа алдах зэрэг өвчний шинж тэмдэг ч илэрдэг юм. \Л.Буянтогтох орчуулав\