• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-22 15:05:04    
Дэлхийн 100 метрийн гүйлтийн рекорд амжилттай тэнцсэн анхны тамирчин

CRI

      1956 онд Хятадын ойр зайн гүйлтийн тамирчин Чэн Жячуань 10 скундын шилдэг амжилтаар тухай үеийн эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн дэлхийн рекорд амжилтанд хүрч, Хятадын дэлхийн 100 метрийн гүйлтийн рекорд амжилттай тэнцсэн анхны тамирчин болсон байна.

      Цар хэмээгээр хамгийн их бухиа уралдаан: Хятадын цар хэмээгээр хамгийн их бухиа уралдаан бол 1979 онд хийсэн шинэ урт замын аян дайны бамбар дамжулах арга хэмжээ болно. 7-р сарын 1-ний өдөр Хятадын Коммунист Намын мэндэлсэн Шанхай хотод асаасан бамбар нь 16 муж, хот, өөртөө засах районаар дамжиж, 77 хонгийн дотор нийт 12 мянга 500 километр замнаж, 9-р сарын 15-ны өдөр Бүх Хятадын биеийн тамир спортын 4-р наадам эхэлэх үед наадмын талбайд дамжуулагдан очсон байна. Дамжуулах явцад 500 мянга орчим хүн бамбар дамжуулах ажилд оролцож, зам дагуу баярлан угтсан олон түмэн 20 саяд хүрсэн байна.

     "Арван шилдэг тамирчин"-ы цол хүртсэн хөнгөн атлетикийн анхны эрэгтэй тамирчин: 1979 оны 8-р сараас 11-р сар хүртэл Хятадын Ардын төв радио, Төв телевиз, "Жүн Гүө Чин Нянь Бао" сонин, "Ти Юй Бао" сонин хамтран Хятадын арван шилдэг тамирчин шалгаруулах ажиллагаа зохион байгуулсан байна. Хятадын холын харайлтын тамирчин Зөү Жэньшянь хамгийн шилдэг тамирчнаар шалгарав. Энэ бол Хятадын "Арван шилдэг тамирчин"-ы цол хүртсэн хөнгөн атлетикийн анхны эрэгтэй тамирчин болно.

      Хамгийн нас ахисан холын гүйлтийн тамирчин: 1979 онд Бээжингийн Лүн Тань нуурын эрэг дээр зохион байгуулсан "Өнөдөр настнуудын шинэ аян замын биеийн тамир спортын наадам"-ын холын гүйлтийн уралдаанд тэтгэвэртээ гарсан 78 настай ажилчин Люй Чанчин 5000 метрийн гүйлтийн уралдаанд оролцож, дуустал гүгээд Хятадын хамгийн нас ахисан холын гүйлтийн тамирчин болсон байна.

      Эрэгтэйчүүдийн 4 үржих 100 метрийн бухиа гүйлтийн Азийн наадмын рекорд амжилтыг анх удаа шинэтгэсэн нь: 1982 оны 11-р сарын 26-ны өдөр Хятадын хөнгөн атлеткийн баг Энэтхэгт болсон Азийн биеийн тамир спортын наадмын эрэгтэйчүүдийн 4 үржих 100 метрийн бухиа гүйлтийн уралдаанд 39 скунд 82-ын амжилтаар Хятадын 40 скунд 20-ын рекорд амжилт болон 40 скунд 14-ийн Азийн биеийн тамир спортын наадмын рекорд амжилтыг шинэтгэв. Энэ бол Хятад улс эрэгтэйчүүдийн 4 үржих 100 метрийн бухиа гүйлтийн Азийн биеийн тамир спортын наадмын рекорд амжилтыг анх удаагаа шинэтгэсэн болно. \М.Цэцэн бэлэтгэв\