• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-22 17:01:43    
Хятадын Ерөнхий сайд НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцоно [Радио]

CRI

      Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао удахгүй Нью-Йорк орж, НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы мянганы хөгжлийн зорилтын дээд хэмжээний бага хурал болон НҮБ-ын ерөнхий ассамблейн 63-р чуулганы ерөнхий шүүмжлэлд оролцоно. Энэ нь Вэнь Жябаогийн Хятадын Ерөнхий сайд болсноос хойших 6 жилд анх удаагаа НҮБ-ын чуулганд оролцох, мөн Бээжингийн олимпийн наадам болон пара олимпийн наадмыг амжилттай зохион явуулсны дараах Хятадын удирдагчийн анхны чухал дипломат үйл ажиллагаа болно. Олимпийн наадмаас хойш, Хятадын улс төр, эдийн засгийн бодлого ямар болох, Хятадын мянганы хөгжлийн төлөвлөгөөг биелүүлж байгаа үйл ажиллагаа ямар шуу болох тухайд хүмүүс маш их анхаарал тавьж байна. Үүнд Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцохдоо хариулт өгөх болно.

      НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүний нэг болсон Хятад орны Ерөнхий сайдын энэ удаагийн НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы мянганы хөгжлийн зорилтын дээд хэмжээний бага хурал болон НҮБ-ын ерөнхий ассамблейн 63-р чуулганы ерөнхий шүүмжлэлд оролцох нь онцгой ач холбогдолтой юм. Хятадын ГХЯ-ны орлогч сайд Хэ Яфэй саяхан танилцуулж хэлэхдээ,

     "Ерөнхий сайд Вэнь Жябаогийн энэ удаагийн хоёр чуулганд оролцохоор дамжуулан, Хятад орон олон талт үзлийг баримтлахыг эрс дэмжиж, НҮБ-ын ажлыг бүх талаар эрс дэмжиж, НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх үйл явцыг эрс дэмжиж байгаагаа харуулж, өнө батын энх тайван байдал тогтоож, цэцэглэн хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахаар хамтаар чармайхад Хятад улс цаашид хүчин зүтгэнэ гэснийг харуулахыг бид хүсэн хүлээж байна" гэжээ.

      Удахгүй болох гэж байгаа НҮБ-ын хоёр чуулганаар "Мянганы хөгжлийн зорилт"-ыг гол судлан хэлэлцэх болно. Уг зорилтыг НҮБ-ын бүх гишүүд 2000 онд санал нэгтэй баталсан юм. Түүний гол зорилт бол 2015 он болохоос өмнө амжиж, бүх бөмбөрцгийн ядуурлын түвшинг 1990 оны түвшнээс тал хувиар бууруулах гэсэн болно. Олон улсын хамтын нийгэмлэг нь уг зорилтыг биелүүлэх талаар зохих ахицтай болсон боловч, уг зорилтыг товлосон ёсоороо биелүүлэхэд бас ч зам урт, үүрэг хүнд байгаа аж. Иймээс НҮБ нь мянган хөгжлийн зорилтод дунд үеийн үнэлгээ нотолгоо хийхээр байгаа бөгөөд үүнд Хятадыг оролцуулсан 140 гаран улс орны удирдагчид оролцохоор байгаа юм.

      Хятад орон нь дэлхийд хамгийн олон хүн амтай хөгжиж байгаа орны хувьд, ядууг тэтгэх, ядуурлыг бууруулах талаар олны анхаарлыг татсан ажилт олсон юм. Олон улсын холбогдох байгуулага нэгжийн олгосон мэдээ сэлтээс үзэхэд, Хятад улс нь мянганы хөгжлийн зорилт дахь ядуу хүн амын хэмжээг тал хувиар бууруулсан арнхны орон болсон бөгөөд өнгөрсөн 17 жилд Хятадын ядуу хүн амын хэмжээг бууруулсан нь дэлхийн бууруулсан нийт хэмжээний 70 гаран хувийг эзэлсэн байна. Үүнээс гадна, Хятадын үр тарианы ургац хугаалт 510 тэрбум 500 сая кг-д хүрлээ. Өнөөгийн дэлхийн хувьд эдгээр тоо сэлт нь маш их ач холбогдолтой юм. Хятадын Хөдөө Аж Ахуйн Яамны Бодлого, хууль дүрмийн газрын орлогч дарга Хуан Яньшинь танилцуулж хэлэхдээ,

      "Хятадын ядууг тэтгэж, нээж хөгжүүлээд олсон амжилт нь дэлхийн ядуурлыг бууруулах үйл явцыг түргэтгэлээ. Өнгөрсөн жилээс нааш, бүх дэлхийн үр тарианы хангамж хүрэлцээ муутай болж, үнэ ханш нь ихээр өсч байсан боловч, Хятадын үр тарианы эрэлт хангамж үндсэндээ тогтвортой байна. Энэ бол хөдөө аж ахуйгаас улс ардын аж ахуйн тогтвортой хөгжилд үзүүлсэн томхон чухал хувь нэмэр юм. Мөн ч Хятадын хөдөө аж ахуйгаас дэлхийн хөдөө аж ахуйд үзүүлсэн асар их хувь нэрэм болно" гэжээ.

      Ерөнхий сайд Вэнь Жябао НҮБ-ын чуулганд Хятадын мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхийн төлөө авч байгаа шинэ арга хэмжээнүүдийг дэвшүүлэх болно. Түүний зонхилохыг нь гадаадад үзүүлэх тусламжтай холбоотой аж. \Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\